![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b1/Android_Marshmallow_screenshot.png/640px-Android_Marshmallow_screenshot.png&w=640&q=50)
Андройд (үйлдлийн систем)
From Wikipedia, the free encyclopedia
Андройд (Англи: Android) бол "touchscreen" дэлгэцтэй ухаалаг гар утас ба таблет зэрэг хөдөлгөөнт хэрэгслүүдэд зориулан бүтээгдсэн, Линукст тулгуурласан үйлдлийн систем юм. Андройд үйлдлийн систем бол нээлттэй эх бөгөөд Жава програмчлалын хэлд үндэслэгдэн хийгдсэн. Анхны Андройд ашигласан утас 2008 оны 10 сард зарагдсан болно.[8]
![]() | |
![]() Android 6.0 (Marshmallow) home screen | |
Хөгжүүлсэн компани / Хөгжүүлэгч | Google Open Handset Alliance |
---|---|
Програмчлагдсан технологи | C (core), C++, Java (UI)[1] |
Үйлдлийн системийн бүл | Unix-like1969-04-20; 1880 жилийн өмнө (1969-04-20) |
Үе шат | Current |
Кодын загвар | Open source with proprietary components[2][3] |
Анхны хувилбар | 2008 оны 09-р сарын 23 (2008-09-23)[4] |
Сүүлийн тогтвортой хувилбар | Android 13 .28API level 19.29| / Загвар:Release date and age[5] |
Marketing target | Smartphones Tablet computers |
Хэл | Олон хэл (46 languages) |
Багц удирдах програм | Google Play, APK |
Ажилладаг платформ | 32-bit ARM, MIPS,[6] x86[7] |
Цөмийн төрөл | Monolithic (modified Linux kernel) |
Хэрэглэгчийн интерфейс | Graphical (Multi-touch) |
Лиценз | Apache License 2.0 Linux kernel |
Андройдыг Android, Inc хөгжүүлдэг ба Google 2005 оноос худалдан авч хөгжүүлж эхэлсэн. Андройд нь 2007 он хүртэл олон нийтэд ил гараагүй байсан ба нээлттэй гэрээний ачаар харилцаа холбооны компаниуд гар утсанд үйлдлийн систем болгон ашиглаж эхэлсэн. 2008 оны аравдугаар сард анхны андройд утас худалдаанд гаран зарагдаж байсан. Андройд нь нээлттэй эх бөгөөд Google нь Apache License-н доор гарган авсан. 2012 оны 10-р сард 700000 андройд апликейшн байгаа бөгөөд Google Play-с эдгээр апликейшнүүд нь 25 тэр бум удаа татагдсан байна. 2010 оны 4-р улирал гэхэд Symbian-г гүйцсэн ба хямд үнэтэй хэрэглэгчийн шаардлагад нийцсэн үйлдлийн системтэй чанартай бүтээгдхүүн гаргадаг компаниудын сонголт нь болж чадсан. Утас болон таблетэд зориулсаныг үл харгалзан телевизор, тоглоомын удирдлага болон бусад электрон төхөөрөмжинд ашиглах болсон. 2012 оны 3-р улиралд андройд нь дэлхийн зах зээлийн 75%-г эзэмшиж байгаа ба дэлхий дахинд 500 сая төхөөрөмж идэвхтэй байгаа ба 1.3 сая хүн андройдыг хэрэглэж байна. Зах зээл дээрх өрсөлдөөнд андройд нь үнэхээр амжилттай явж байна.