From Wikipedia, the free encyclopedia
Фижи Англи: Fiji, (Фижи хэлээр: Viti; Фижи Хинди хэлээр: फ़िजी), албан ёсоор Бүгд Найрамдах Фижи Улс[12] (Фижи хэлээр: Matanitu ko Viti; Фижи Хинди хэлээр: [फ़िजी गणराज्य[13] Fijī Gaṇarājya] Error: {{Lang}}: text has italic markup (help)), нь Өмнөд Номхон далайн Меланезид, Шинэ Зеландын Хойд арлаас зүүн хойш 2000 км зайд орших арлын улс юм. Хамгийн ойрын хөршүүд болох Вануату баруун талд нь, Францын харьяаны Шинэ Каледони баруун өмнө нь, Шинэ Зеландын Кермадек зүүн өмнө нь, Тонга зүүн талд нь, Самоа болон Францын Уоллис ба Футуна зүүн хойно нь, Тувалу хойд талд нь оршдог.
Бүгд Найрамдах Фижи Улс
| |
---|---|
Төрийн дуулал: "God Bless Fiji" "Бурхан Фижиг ивээг" | |
Нийслэл ба томоохон хот | Сува[2] 18°10′S 178°27′E |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Ротуман хэл |
Угсаатны бүлгүүд (2016[5]) |
|
Шашин | |
Ард түмний нэршил | Фижичүүд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Уильям Катонивере |
• Ерөнхий Сайд | Ситивени Рабука |
• Ерөнхий шүүгч | Салеси Темо (үүрэг гүйцэтгэгч) |
• Шадар сайд нар | Вильяме Гавока Биман Прасад Маноа Камикамица |
• Парламентын Дарга | Найкама Лалабаву |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Тусгаар тогтнол | |
• Тусгаар тогтнол | 10 сарын 10, 1970 |
10 сарын 6, 1987 | |
Газар нутаг | |
• Нийт | 18,274 км2 (151) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2018 тооцоо | 926,276[7] (161) |
• 2017 тооллого | 884,887[8] |
• Нягтаршил | 46.4/км2 (148) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$12.6 тэрбум [9] (158) |
• Нэг хүнд ноогдох | ▲$13,944[9] (102) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▼$4.85 тэрбум[9] (164) |
• Нэг хүнд ноогдох | ▼$5,341[9] (106) |
ОТББИ (2013) | 36.4[10] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.730[11] өндөр · 99 |
Мөнгөний нэгж | Фижи доллар (FJD) |
Цагийн бүс | UTC+12 (FJT) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +679 |
ISO 3166 код | FJ |
Домэйн нэр | .fj |
Вэбсайт fiji.gov.fj |
Энэ улсын арлын бүлгийн бүрэлдэхүүнд 332-оос олон арлууд багтдаг, үүний 110 гаруй арал дээр тогтмол хүн суурьшин амьдардаг ба 500 илүү тооны жижиг арлуудтай, ойролцоогоор хуурай газрын нийт хэмжээ нь 18,300 шоо дөрвөлжин километр. Хамгийн алс орших арал нь Ону-и-Лау юм. Вити Леву, Вануа Леву хэмээх үндсэн 2 аралд хүн амын 87% болох 850,000 орчим хүн оршин суудаг. Нийслэл хот Сува нь Вити Леву арал дээр оршино. Нийт Фижичүүдийн 3/4 нь Вити Леву арлын эрэг дагуух Сува, эсвэл Нанди (аялал жуулчлал), Лаутока (чихрийн нишингийн аж үйлдвэр) зэрэг суурингуудад амьдардаг. Харин Вити Левугийн эргээс хол гол хэсэгт хүн ам сийрэг суурьшсан байдаг.
Фижийн арлуудын ихэнх нь 150 сая жилийн өмнөөс эхлэн галт уулуудын идэвхжлийн үр дүнд бий болжээ. Вануа Леву болон Тавеуни арлуудад өнөөг хүртэл геотермал хөдөлгөөн идэвхтэй хэвээр байгаа. Фижи арал дээр МЭӨ хоёр дахь мянганы үеэс эхлэн хүн суурьшсан. 17-18 зуунд Голланд болон Англичууд Фижиг судалж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1970 он хүртэл титмийн колони байж ирсэн. Дэлхийн 2-р дайны үед мянга мянган Фижичүүд сайн дураар Шинэ Зеланд болон Австралийн армид идэвхийлэн тусалсан юм. Бүгд Найрамдах Фижи Улсын Зэвсэгт Хүчин нь /RFMF/ газар болон усан цэргийн ангитай.
Фижи нь баялаг ой мод, ашигт малтмал болон загасны олборлолтын ачаар Номхон далайн арлууд дундаа хамгийн өндөр хөгжсөн эдийн засагтай улсын нэг юм. Өнөөдөр тус улсын гадаад валютын гол эх үүсвэр нь аялал жуулчлал, мөн элсэн чихрийн экспорт болно. Улсын мөнгөн тэмдэгт нь Фижи доллар.
2006 оны төрийн эргэлтийн дараах цэргийнхний засаглалыг Дээд Шүүхээс хууль бус гэсэн шийдвэр гаргасны дараа Рату Эпели Найлатикау Фижийн ерөнхийлөгч болоод байна. Фижийн орон нутгийн засаг захиргаа болох хот, суурины зөвлөлүүд нь Орон Нутгийн Захиргаа, Хот Хөгжүүлэлтийн Яамны дор байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.