From Wikipedia, the free encyclopedia
Персийн булангийн дайн (1990 оны 8 сарын 2 – 1991 оны 2 сарын 28) буюу Персийн булангийн нэгдүгээр дайн[11][12], буюу Персийн булангийн хоёрдугаар дайн' [13][14] гэгддэг бөгөөд Иракийн удирдагч Саддам Хусэйний Бүх дайны эх [15] гэдэг бүр энгийнээр Цөлийн шуурга ажиллагаа ч гэдэг энэ дайн 1990 оны 8 дугаар сарын 2-нд Кувейтийг эзэлсэн Иракын хүчийг Кувейтээс гаргах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын өгсөн зөвшөөрлөөр 34 улсаас бүрдсэн Эвслийн хүчийн Иракийн эсрэг явуулсан эцсийн ажиллагааг хэлдэг.
Персийн булангийн дайн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Дээрээс цагийн зүүний дагуу: Кувейтийн газрын тосны цооног дээгүүр нисч буй АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэх онгоц; Грэнби ажиллагаанд оролцож буй Британийн цэргүүд; Локхид AC-130-ын камерийн харагдац; Үхлийн зам; M728 байлдааны инженерийн тээврийн хэрэгсэл | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Кувейт Америкийн Нэгдсэн Улс |
Ирак | ||||||
Удирдагчид | |||||||
Жабэр Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах Норман Шварцкопф |
Саддам Хусэйн | ||||||
Цэргийн хүч | |||||||
959.600[3] 1.820 сөнөөгч онгоц, дайрагч онгоц (АНУ-ын 1.376, Саудын Арабын 175, Британийн 69, Францын 42, Канадын 24, Италийн 8) 3.318 танк (голдуу M1 Abrams(АНУ),Challenger 1(НВУ), M60(АНУ)) 8 нисэх онгоц тээгч 2 байлдааны усан онгоц 20 крүйзэр 20 сөнөөгч усан онгоц 5 шумбагч завь[4] |
545.000 (Кувейтэд 100.000)+ 649 сөнөөгч онгоц 4.500 танк (Хятадын Type-59, Type-69, өөрөө үйлдвэрлэсэн T-55 T-62, 500 орчим ЗХУ-ын T-72) [4] | ||||||
Хохирол | |||||||
379 алагдсан
776 шархадсан[5] |
20.000-35.000 алагдаж, шархадсан[6] | ||||||
Алагдсан энгийн иргэд: 3.664 орчим Иракийн энгийн иргэд алагдсан.[7] Израилийн энгийн иргэдээс 2 хүн алагдаж, 230 хүн шархадсан [8] |
Эвслийн цэргийн хүчийн дийлэнхийг Америкийн Нэгдсэн Улс бүрдүүлсэн бөгөөд, Саудын Араб, Нэгдсэн Вант Улс, Египет мөн ихээхэн хүч оролцуулжээ. Нийт 60 тэрбум орчим ам.долларын зардлын 40 тэрбумыг нь Саудын Араб гаргасан.[16]
Иракийн арми Кувейтийг эзлэхэд олон улс даяар буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэн даруй эдийн засгийн хориг арга хэмжээ авч, АНУ, НВУ, Канад дайнд бэлтгэж эхэлсэн. Кувейтээс Иракийн цэргийг гаргах эхний мөргөлдөөн 1991 оны 1 дүгээр сарын 17-нд НҮБ-ээс тогтоосон эцсийн хугацаа дуусахад Иракийн цэргийг агаараас бөмбөгдсөнөөр эхэлсэн. Үүний дараа 2 дугаар сарын 23-нд хуурай замаар эвслийн цэрэг давшиж, Кувейтийг чөлөөлж, Иракийн нутаг дэвсгэр рүү орсноор эвслийн хүчний бүрэн ялалтаар өндөрлөсөн юм. Эвслийн хүч хуурай замын ажиллагаа эхэлснээс хойш 100 цагийн дараа давшилтаа зогсоож, гал зогсоох тухай мэдэгдсэн.
Агаарын болон хуурай газрын тулалдаан Ирак, Кувейтийн нутаг дэвсгэрээс гадна, Саудын Арабын хил залгаа нутагт өрнөсөн боловч Ирак Саудын Араб дахь цэргийн байгууламжууд болон дайнд оролцоогүй Израиль руу скад пуужин харважээ. Сүүлийн энэ үйлдэл нь Израилийг өдөн хариу арга хэмжээ авахуулж улмаар эвслийн бүрэлдхүүнд орсон Арабын улсуудыг эвслээс салган тогтворгүйжүүлэх оролдлого байсан.
Иракийн хүч Кувейтийг эзлэн авсны дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш АНУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүч, Эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүдийг Саудын Араб руу татаж Цөлийн хамгаалалтын ажиллагааг эхлүүлэн, бусад улс орныг цэргийн хүчээ Персийн булан руу илгээхийг уриалжээ. НҮБ-ын эвсэл байгуулах хүчин чармайлт амжилттай болж, Цөлийн шуурга ажиллагаа 1991 оны 1 дүгээр сарын 16-нд эхлэх үед, 12 улс тэнгисийн цэргийн хүчээ илгээн, Саудын Араб, Персийн булангийн бусад улс орон болон 6 нисэх онгоц тээгч бүхий АНУ-ын Тэнгисийн цэргийн асар том хүчтэй нэгдсэн.
Найман улс хуурай замын цэрэг илгээж, Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсаас бүрдсэн бүсийн цэргийн хүч болон АНУ-ын Армийн 17 хүнд, 6 хөнгөн бригад, Тэнгисийн цэргийн хүчний 9 хороо, асар том ар тал, хангалтын хүчтэй нэгдэв. Дөрвөн улс байлдааны онгоц илгээж, Кувейт, Катар, Саудын Арабын бүсийн агаарын цэргийн хүч, болон 2.430 нисэх онгоц бүхий АНУ-ын Агаарын цэргийн хүч, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпусын нисэх ангитай нэгджээ.
Ирак цөөн байлдааны завь, пуужинтай байсан боловч 1,2 сая хуурай замын цэрэг, 5.800 танк, 5.100 хуягт, 3.850 артиллертай байсан нь хуурай газар давамгайлж байв. Ирак мөн 750 сөнөөгч ба бөмбөгдөгч онгоц, 200 бусад онгоц, пуужин ба агаараас хамгаалах боловсронгуй системтэй байв.
Цөлийн шуурга ажиллагаа нь АНУ-ын агаар, газрын ажиллагаагаа нэрлэсэн нэр бөгөөд дайныг буруугаар ийн нэрлэх нь олонтаа байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.