From Wikipedia, the free encyclopedia
Пежо 307 (фр. Peugeot 307) нь францын автомашин үйлдвэрлэгч Пежогийн суудлын автомашин юм. Жижиг дунд ангилалд хамаарах тус тэргийг 2001 оны аравдугаар сард заx зээлд гаргажээ. Пежо 307 нь 2002 оны шилдэг автомашины шагнал хүртжээ.
Пежо | |
---|---|
Пежо 307 таван хаалгат (2005–2007) | |
307 | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2001–2009 |
Ангилал: | Жижиг дунд ангилал |
Их биеийн хэлбэр: | Лимузин, комбилимузин, комби, кабриолет |
Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр: 1,4–2,0 литр (55–130 кВт) Дизель хөдөлгүүр: 1,4–2,0 литр (50–100 кВт) |
Урт: | 4202–4432 мм |
Өргөн: | 1730–1759 мм |
Өндөр: | 1417–1544 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2608–2708 мм |
Хоосон жин: | 1217–1685 кг |
Өмнөх загвар: | Пежо 306 |
Дараах загвар: | Пежо 308 (2007) |
Өмнөх загвар Пежо 306-н адил их биеийн олон хувилбартай хийгджээ. Эхлээд гурав болон таван хаалгатай налуу артай загваруудыг үйлдвэрлэв. 2002 оны зургаадугаар сараас эхлэн комби хувилбар нь нэмэгдэн худалдаалагдах боллоо. 2003 оны наймдугаар сард купье-кабриолет 307 cc (үүний cc нь английн coupe-cabriolet гэх үгнүүдийн эхний үсгүүд) загвар нь нугарах төмөр дээвэртэйгээр хийгдсэнээр 307 загварын их биеийн хувилбаруудыг бүрэн гүйцээлээ.
307-нь хийцээсээ хамааран төрөл бүрийн бензин болон дизель хөдөлгүүртэйгээр нийлүүлэх боломжтой. 2004 оны дөрөвдүгээр сараас эхлэн 1,6 литр, 80 кВт (109 м.x.) чадалтай HDi-дизель хөдөлгүүрийг тортогны шүүлтүүртэйгээр санал болгосон бөгөөд тус хөдөлгүүр нь евро-4 нормыг хангаж байсан. Гурав-, таван хаалгатай лимузин загварууд нь цуврал 5 араа бүхий механик хурдны хайрцагтай ба 100 км/ц-г 11,2 секундын хугацаанд, дээд хурд нь 188 км/ц хүрдэг байна.
2005 оны тавдугаар сард 307-д загварын сайжруулалт хийгдэв. Үүний хүрээнд нүүрэн хэсгийг өөрчлөн, арын гэрлийг шинэчилжээ. Налуу артай лимузин загварт сайжруулалт хийсний дараа нийт зургаан өөр тоноглолтын хувилбараас („Filou“, „Grand Filou Cool“, „Tendance“, „Prémium“, „Sport“, „Platinum“) сонгох боломжтой байсан ба хамгийн сайн, үнэтэй хувилбар нь платинум байв.
Пежо 307 нь нийт зургаан хувилбараар борлуулагдсан:
Моделл | Хөдөлгүүр (төрөл) | Эзэлхүүн см³ | Цилиндр | Чадал кВт (м.x.) 1/мин-д | Эргэлтийн момент Нм 1/мин-д | Үйлдвэрлэсэн хугацаа | Хувилбар |
---|---|---|---|---|---|---|---|
1.4 8V | TU3JP (KFW) | 1360 | 4 | 55 (75)/5500 | 120/3400 | 03/2002–02/2004 | Налуу артай |
1.4 16V | ET3J4 (KFU) | 1360 | 4 | 65 (88)/5250 | 133/3250 | 11/2003–03/2008 | Налуу артай, комби |
1.6 16V | TU5JP4 (NFU) | 1587 | 4 | 80 (109)/5800 | 147/4000 | 08/2001–03/20081 | Налуу артай, комби, кабриолет |
2.0 16V | EW10J4 (RFN) | 1997 | 4 | 100 (136)/6000 | 190/4100 | 08/2001–03/2005 | Налуу артай, комби, кабриолет |
2.0 16V | EW10A (RFJ) | 1997 | 4 | 103 (140)/6000 | 200/4000 | 04/2005–03/20081 | Налуу артай, комби, кабриолет |
2.0 16V | EW10J4S (RFK) | 1997 | 4 | 130 (177)/7000 | 202/4750 | 06/2005–07/20071 | Налуу артай, кабриолет |
Моделл | Хөдөлгүүр (төрөл) | Эзэлхүүн см³ | Цилиндр | Чадал кВт (м.x.) 1/мин-д | Эргэлтийн момент Нм 1/мин-д | Үйлдвэрлэсэн хугацаа | Хувилбар |
---|---|---|---|---|---|---|---|
1.4 8V HDi[D 1] | DV4TD (8HX/HZ) | 1398 | 4 | 50 (68)/4000 | 150/1750 | 10/2001–02/2004 | Налуу артай |
1.6 16V HDi[D 2] | DV6(A)TED4 (9HX/HV) | 1560 | 4 | 66 (90)/4000 | 215/1750 | 04/2005–03/2008 | Налуу артай, комби |
1.6 16V HDi[D 2] | DV6TED4 (9HZ/HY) | 1560 | 4 | 80 (109)/4000 | 240/1750 | 02/2004–03/2008 | Налуу артай, комби |
2.0 8V HDi[D 1] | DW10TD (RHY) | 1997 | 4 | 66 (90)/4000 | 205/1900 | 08/2001–03/2005 | Налуу артай, комби |
2.0 8V HDi[D 3] | DW10ATED4 (RHS) | 1997 | 4 | 79 (107)/4000 | 250/ 1750 | 08/2001–02/2004 | Налуу артай, комби |
2.0 16V HDi*[D 3] | DW10BTED4 (RHR) | 1997 | 4 | 100 (136)/4000 | 320/2000 | 11/2003–03/20082 | Налуу артай, комби, кабриолет |
*Улаанаар тэмдэглэсэн „i“ үсэг нь 307 загварын дизель хөдөлгүүрүүдээс хамгийн хүчтэйг тэмдэглэсэн болно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.