From Wikipedia, the free encyclopedia
Отто хөдөлгүүр нь (бензин хөдөлгүүр) дөрвөн тактын хөдөлгүүрийг хамтран нээсэн Николаус Аугуст Оттогийн нэрээр нэрлэсэн дотоод шаталтын хөдөлгүүр бөгөөд тус хөдөлгүүр нь дөрөв-, хоёр тактын зарчмаар ажилладаг. Гэхдээ дөрвөн тактын хөдөлгүүр нь өнөөдөр хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Өнөөдрийн отто хөдөлгүүр хэмээх нэр томъёог ГИХ-ноос 1936 онд хэрэглэх санал гарган сүүлд 1946 оноос Германы Стандартчиллын Институтаар стандартчилагдсан байна.
Өөрийн ноцолттой дизель хөдөлгүүртэй харьцуулахад бензин хөдөлгүүрүүд нь очлуурын тусламжтайгаар гаднаас нь ноцоолт авдагаараа ялгагдана.
Урьдны бензин хөдөлгүүрүүд нь карбюраторын тусламжтайгаар холимогийг цилиндрийн гадна бэлтгэдэг, харин дизель хөдөлгүүр холимогоо дотроо бэлтгэдэг (түлш болон агаар нь шатах хөндийд холигддог учраас) ялгаатай байсан бол бензин шууд тоосруулалтыг ашиглаж эхэлснээр энэхүү ялгаа нь тодорхой бус болсон.
1864 онд Николаус Отто нь Ойген Лангений хамтаар N. A. Otto & Cie. гэх нэртэй дэлхийн анхны хөдөлгүүрийн үйлдвэрийг Кёльн хотод үүсгэн байгуулсан ба тус үйлдвэр нь сүүлд 1872 онд Хийн хөдөлгүүрийн үйлдвэр Дойц АГ болон түүний техникийн алба хариуцсан даргаар нь Готтлиб Даймлер, хөдөлгүүрийн хийц хариуцсан даргаар Вилхелм Майбах нар ажиллаж байжээ. 1860 онд Ленуарын 2-тактын хийн хөдөлгүүрээ патентласаны дараа Отто дөрвөн тактын хөдөлгүүрээ 1876 он хүртэл зохион бүтээсэн байна. 2 тактын хөдөлгүүрээс ялгарах онцлог нь тусдаа шахалтын такт нэмэгдсэн бөгөөд энэ тактанд зориулсан тусгай хавхлагийн удирдлага хэрэгтэй байв. Гэхдээ тухайн үеийн хийц нь өнөөдрийн бензин хөдөлгүүртэй төстэй зүйл маш бага байжээ. Түүний зохиосон хийц нь нисэх поршеньт хөдөлгүүр гэх нэртэй хөдөлгүүр байсан ба түүнийг өөрөөр атмосферийн хөдөлгүүр ч гэж нэрлэнэ. Энэ хөдөлгүүр нь тэсрэлт явагдангуут цилиндр дотор поршен чөлөөт харвалтаар дээш шидэгдэн , буцах замдаа л шүдэт туйвангаар ажил хийгдэнэ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.