From Wikipedia, the free encyclopedia
Москвагийн Их Вант Улс (орос. Великое княжество Московское) нь 14-р зуунд Русийн зүүн хойд хэсэгт хүчирхэгжин бусад вант улсуудыг толгойлох болсон нь Оросын Хаант Улсын улс төр ба газар зүйн төвийг бүрдүүлж байсан Оросын бүрэлдэхүүн дэх нэгэн вант улс байв. Энэхүү вант улс нь 1263 оноос хойш оршин тогтносон бөгөөд 1340 оноос 1547 оныг хүртэл их вант улс болон зэрэг нэмсэн байдаг. Дараах улс нь Догшин Иваны 1547 онд тунхаглан зарласан Хаант Орос Улс байв.
Великое княжество Московское Москвагийн Их Вант Улс 1340–1547 он | ||||
---|---|---|---|---|
| ||||
| ||||
Албан хэл | Орос хэл | |||
Нийслэл | Москва | |||
Төрийн хэлбэр | Хаант Улс (Их Вант Улс) | |||
Төрийн тэргүүн – 1340—1353 он – 1533—1547 он | Их ван Симеон Иванович Догшин Иван | |||
Мөнгөн тэмдэгт | Оросын рубль | |||
Үүсэл – 1340 он – 1547 оны 10-р сарын 22 | Үүсэл Хаант Улсыг тунхагласан | |||
Шашин | Үнэн алдартны сүм | |||
Газрын зураг | ||||
Невийн Александрын хүү I Даниил 1260-аад онд анх Владимир-Суздалийн Их Вант Улсын хэсэг (удел) болгон байгуулав. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Эзэнт Гүрний дагуул улс байсан тус хотыг Москвагийн Вант Улс хэмээн нэрлэжээ.[1] Түүний төв нь хамгийн анх 1147 онд дурдагдсан Москва хот байв. Вант улс нь анхандаа ганцхан хотоос бүрдсэн улс байсан ба тэр нь мөн улсын нийслэл байв. Улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Москва хотын нутаг дэвсгэрээс хамаагүй жижиг, битүү ой болон намагтай газарт байрлахын сацуу Монголчуудын аян дайны өмнө хүн амын суурьшил багатай байсан аж. 13-р зууны хоёрдугаар хагаст сүйрэлд өртсөн өмнөд газрын буюу Киев, Чернигов, Переяславаас дүрвэгсдийн цуваа хөвөрсөөр хүн амын тоо ч ихсэв. Үүгээр Москва хүн амын газар зүйн хувьд оросын зүүн хойд хэсэгт орших Тверь, Ростов, Кострома, Ярославль, Городец хотуудаас ялгарч байв. Эдгээр хотуудад нь монголын эзэмшилд орохын өмнөх үеийн хүн амын харьцаа, ялангуяа язгууртнуудын харьцаа хэвээр үлдсэн байлаа. Тиймээс ч цагаачид эдгээр хотуудад өөдлөн дэвших боломж муу байжээ.
Олон тооны дайчид Киев ба түүний орчмоос Москва руу дүрвэсэн ба энд ирээд Москвагийн анхны ванд алба хааж байв. Байнгын цэрэгтэй болсноор Москвагийн вант улс хөгжлийн гараагаа эхлүүлэв.[2] Вангийн ордонд цэргүүдийг байршуулан, хүнсээр хангаж байсан нь вант улсын нутаг дэвсгэр нь өчүүхэн газар нутагтай байснаас үүдэлтэй аж. Улсын ордон нь хэт дүүрснээс газраа өргөжүүлэх шаардлага гарсан нь улсыг зохион байгуулалттайгаар өргөжүүлэн тэлэх бодлогыг эхлүүлэв. Ингэж байж л вант улсын ордноор дүүрэн цэрэг дайчдын хүнсний хэрэгцээний асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам байв.[3]
Цагаачдаас шалтгаалсан хүн амын нягтрал, гзар нутгийн хязгаарлагдмал байдал, дүрвэн ирсэн Киев ба Черниговын их вант улсуудын ноёдын урьдын уламжлалаа үргэлжлүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл нь Москвагийн вангийн гадаад бодлогыг тодорхойлж байв. Эдгээрээс үүдэн оросын бусад вангууд дотроос Алтан Ордны хаанд болон оросын үнэн алдартны шашинд нэр хүнд олох шаардлагатай байсан юм.
14-р зууны босгон дээр Коломна, Переславль-Залесский (1302, 1305 онд буцаагаад алдсан), Можайскийг өөрийн болгож авснаар Юрий I Данилович (1303-1325 оны хооронд Москвагийн ван) жижигхэн газар нутгаа нэлээд томруулж чаджээ. 1300 оны орчим Москвагийн нутаг дэвсгэр ердөө л 28.000 км² талбайг хамарч байв. Газар нутгаа тэлэх зорилгод нь хүн ам шигүү суурьшсан, үржил шим бүхий Москва голын урсгал дагуух бүх газрыг эзэмшилдээ авах байв.[4] Данилович ван Москваг удирдаж байх үедээ газар нуутгаа бараг гурав дахин томруулсан нь үндсэндээ эхний зорилгоо биелүүлсэн явдал байв.
Москвагийн тэлэлт нь түүний хөршүүдийн газар нутгийг хороох дээр тулгуурлах тул хөршүүд нь Москватай дайтахаас өөр аргагүй болжээ. Түүнээс гадна Москва их вантай болсноос хойш Тверийн ван мөн их ван цолтой болох ёстой гэж үзсэн нь маргаан гарах бас нэгэн шалтаг байв. Маргаанаа таслуулахаар Алтан Ордны хааны хуаранд очсон хоёр талын вангууд болох Тверийн ван Михаил Ярославич († 1318 он), Москвагийн ван Юрий Данилович († 1325 он) нарыг монголын хаан цаазалж орхив. Үүний дараа I Иван Калита монголчуудын тусламжтайгаар тэдэнтэй өрсөлдөгч Тверийн Их вант улс ба Рязанийн Вант улсуудыг дарж авчээ. Урьд нь оросын вангууд тус тусдаа өөрийн алба гувчуурыг Алтан Ордны Өзбег хаанд тушаадаг байсныг өөрчлөн, оросын хамгийн том ванд энэ ажлыг даалгасан нь нэг талаас түүний улс төрийн хараат байдлыг нь өсгөсөн, нөгөө талаас бага зэрэг л хөрөнгө завшсан тохиолдолд түүний амь насаа алдах цаашлаад вант улс нь үгүй болох эрсдэлийг бас дагуулж байв.[5]
Очерки из истории колонизации степной окраины Московского государства
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.