From Wikipedia, the free encyclopedia
"Midnight" нь Английн Coldplay хамтлагийн уран бүтээл бөгөөд тэдний 2014 онд гаргасан Ghost Stories цомогт 5дах дуу нь болон багтсан юм.Энэхүү дууг Coldplay хамтлагийн Гай Бэрримэн,Жонни Баклэнд,Вилл Чэмпион,Крис Мартин ба продюсер Паул Эпворт,Даниел Грийн болон Жон Хопкинс нар хамтран зохиожээ.Энэ дууны клип 2014 оны 2-р сарын 25нд YouTube-д тавигдсан байдаг.Хожим 2014 оны 4-р сарын 17 буюу Рекорд бичлэгийн өдрөөр пянзыг нь худалдаанд гаргажээ.Энэхүү дуу нь Coldplay хамтлагийн Ghost Stories цомгийн 2дох нээлт дуу болон худалдаалагджээ.
"Midnight" | ||||
---|---|---|---|---|
Coldplay-гийн Ghost Stories цомогт багтсан дуу | ||||
Нийтэд хүрсэн огноо | 2014 оны 2-р сарын 25 | |||
Худалдаанд гарсан огноо | 2014 оны 4-р сарын 17 | |||
Бичүүлсэн | 2013 онд The Beehive,Лондон. | |||
Жанр | Электроник , Амбиент | |||
Хэл | Англи | |||
Үргэлжлэх хугацаа | 04:54 | |||
Студи | Парлофон | |||
Зохиогч | ||||
Хөгжмийн зохиолч | Жон Хопкинс | |||
Продюсер |
| |||
Ghost Stories track listing | ||||
1. Always In My Head 2. Magic | ||||
Ghost Stories цомгийн дуунуудын жагсаалт | ||||
|
Энэхүү дууны амь хувилбар нь английн Royal Albert Hall-д бичигдэж Coldplay хамтлагийн Ghost Stories Live 2014 цомогт нь багтсан.
Энэ дууг Английн ая зохиогч Жон Хопкинсийн 2003 онд хийж байсан 'Amphora' хэмээх дуунаас сэдэвлэн бүтээжээ.Гэвч энэхүү 'Amphora' хэмээх бүтээлээ Хон Хопкинс бүрэн дуусгалгүй орхиж улмаар 2013 онд өөрийн найз Coldplay хамтлагтаа ашиглахыг санал болгон өөрөө ерөнхий продюсерээр нь ажиллан Midnight хэмээх дууг бүтээжээ.
Coldplay энэ дууг өөрсдийн 2014 онд гарах Ghost Stories цомогтоо зориулан The Beehive болон The Bakery студид бүтээсэн.Эдгээр студид Coldplay хамтлагийн өмнөх цомгууд болох Mylo Xyloto болон Viva la Vida or Death and All His Friends цомгуудын дуунууд бүтээгдэж байжээ.Крис Мартин энэхүү дууг бүтээхдээ вокодер ашиглажээ.
Midnight нь шүүмжлэгчдээс голлон эерэг үнэлгээ авсан.Хамтлагийн дууны өөрчлөлтийг Bon Iver болон Justin Vernon нартай харьцуулдаг.NME сэтгүүлийн Al Horner хамтлагийн шинэ хөгжмийн хэв маягийг магтан "хүйтэн электронруу уусаж" буй мэт хэмээн эерэгээр дүгнэжээ.Contactmusic.com-н Лаурэн Жамес мөн адил дууг магтаж,"эвдэрсэн төгөлдөр хуур,Coldplay-н өргөн цар хүрээтэй хоолой,гитарийн дуу нь бага зэргийн электроникоор солигдсон" хэмээн дүгнэжээ.Stereogum-н Micahel Nelson дууг магтан,"Coldplay-н хамгийн цэвэр ambient,сүнсний дүр төрхийг буулгасан" гэж дүгнэжээ.PopMatters-н Evan Sawdey дуунд 8/10 үнэлгээ өгч "сэтгэл тайвшруулсан,хаврын урь санагдуулам" хэмээн дүгнэжээ.Rolling Stone сэтгүүлийн Cory Grow Крис Мартин-н хоолойг Петр Габрэйл-н "түнэр харанхуй,гэрлийн тухай дуулдаг шиг синтез нь дууг тодорхой бус байхад бүтээгдсэн мэт,даралтад хөгжмийн хэсэг нь чанга дуугаараа ялгарсан" хэмээн харьцуулжээ. Idolator цахим хуудсын Carl Williot дууг "электрон орчин нь зөвхөн Coldplay хамтлагийн өөрсдийнх дахилт цэнгэлдэх дүүргэм гитарний аялгуу дутагдаж байна,дууны шийдэл нь нэгэн хэвийн цөөн хэдэн дууны үгстэй" хэмээн тайлбарлажээ.
Арга хэмжээ | Он | Шагнал | Үр дүн |
---|---|---|---|
World Music Awards | 2014 | Шилдэг Дуу | горилжээ |
7" · Дижитал татан авалт | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Д.д | Нэр | Зохиогч | Продюсер(ууд) | Хугацаа | |||||
1. | "Midnight" | Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин | Coldplay, Паул Эпворт, Даниэл Грийн, Жон Хопкинс, Рик Симпсон | 4:54 |
"Midnight (Giorgio Moroder Remix)" нь 2014 оны 4-р сард дижитал хувилбараар худалдаанд гарсан.[1] Бусад гурван ремикс нь "A Sky Full of Stars" СД синглд багтан 2014 оны 6-р сард худалдаанд гарсан.[2]
"Midnight (Remixes)"[3] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Д.д | Нэр | Хугацаа | |||||||
1. | "Midnight" (Phones 4AM Remix) | 10:56 | |||||||
2. | "Midnight" (Henrik Schwarz Remix) | 8:41 | |||||||
3. | "Midnight" (Giorgio Moroder Remix) | 8:37 | |||||||
4. | "Midnight" (Jon Hopkins Remix) | 10:05 |
"Midnight" цомгийн тэмдэглэлээс иш татав.[4]
|
|
Долоо хоногийн чарт
|
Жилийн эцсийн чарт
|
Бүс нутаг | Огноо | Хэлбэр | Лабэл | Холбоос |
---|---|---|---|---|
Польш | 17 April 2014 | 7 инчийн пянз | Warner | [17] |
Их Британи | 19 April 2014 | Parlophone | [18] | |
Канад | 29 April 2014 | Дижитал худалдан авалт | Warner | [19] |
Франц | [20] | |||
Герман | [21] | |||
Люксембург | [22] | |||
Нидерланд | [23] | |||
Шинэ Зеланд | [24] | |||
Испани | [25] | |||
Швед | [26] | |||
Швецарь | [27] | |||
Их Британи | Parlophone | [28] | ||
АНУ | Atlantic | [29] | ||
12 May 2014 | Digital download (remixes) | FFRR | [30] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.