4 сарын 25
From Wikipedia, the free encyclopedia
4 сарын 25 нь Григорийн тооллын жилийн 115 дахь (өндөр жил бол 116 дэх) өдөр юм. Мөн он дуустал 250 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- МЭӨ 404 - Лисандераар удирдуулсан Спартанчуудын арми Афины зэвсэгт хүчинд ялагдав.
- 775 - Арменийн босогчид Аббасидийн Халифатын эсрэг хувьсгал өрнүүлэв. Үүний улмаас Транскавказ дахь Муслимчуудын ноёрхол ганхаж эхэллээ. Арменичууд хэдийгээр Аббасидийн Халифатаас гарсан ч Византийн эрхшээлд шилжсэн юм.
- 1134 - Түүхэн сурвалжид Загреб гэх нэрийг анх удаа ашиглажээ.
- 1644 - Хятадын Мин гүрний сүүлчийн эзэн хаан Чонжен цэргийн жанжин Ли Зиченээр удирдуулсан бослогын улмаас амиа хорлов.
- 1792 - Францын төрийн дууллыг Клод Жозеф Руже де Лисль зохиож дуусав.
- 1804 - Гүржийн баруун хэсэгт орших Имерети хант улс Хаант Оросын эрхшээлд оржээ.
- 1829 - Британийн аялагч Чарльз Фремантл одоогийн Баруун Австралийн эрэгт хүрэв. Газардсан даруйдаа тэрээр "Хунт нуурийн колони" гэж нэрлэсэн байна.
- 1846 - Техас болон Мексикийн хооронд хилийн маргаан дэгдэв.
- 1862 - Америкийн иргэний дайн: Адмирал Девид Фаррагутаар удирдуулсан холбоотны тэнгисийн цэрэг эх газрын армид бууж өгчээ.
- 1882 - Франц, Вьетнамын цэргүүд Тонкин хотод мөргөлдөв.
- 1898 - АНУ Испанид дайн зарлалаа.
- 1901 - АНУ-ын Нью-Йорк хот дэлхийн улсуудаас анх удаа автомашины дугаарыг олгож эхлэв.
- 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британи, Франц, Энтэхэг, Австрали, Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Туркийн Галлиполигийн хойгт хяналтаа тогтоохоор Галлиполи орчимд газарджээ.
- 1920 - Дэлхийн I дайны дараа Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносон улсуудад Үндэстнүүдийн лигийн мандат олгох эсэх асуудлыг Сан Ремо хотноо хэлэлцэв.
- 1945 - Итали улс Нацистын дарангуйллаас бүрэн чөлөөлөгдөв. Тус улсын хойд хэсэгт бүгээд байсан Нацистууд бууж өгөв. Хуучин дарангуйлагч Бенито Муссолиниг оргох гэж байхад нь баривчилж, олон нийтийн өмнө хатуу цээрлүүлэхээр болжээ.
- 1951 - Солонгосын дайн: Капёнгын тулаанд Хятадын цэргийн хүч НҮБ болон Австрали-Канадын армитай хүчтэй тулаан өрнүүлэв.
- 1953 - Нэрт эрдэмтэн Френцис Крик, Жеймс Уатсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.
- 1954 - Беллийн лабораторид анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.
- 1972 - Умард болон Өмнөд Вьетнамын цэргүүд Контум хотын баруун хойд хэсэгт хүчтэй тулаан өрнүүлжээ.
- 1974 - Цэргийн эргэлт хийгээд байсан Португалын эрх баригчид эрх мэдлээ шилжүүлж Эстада Ново хөдөлгөөн засгийн эрхэнд гарснаар ардчилсан засгийн газар байгуулагдах боломж бүрдэв.
- 1975 - Умард Вьетнамын цэргийн хүч Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон хотыг хаав.
- 1981 - Японы Цүрүга хотод үйл ажиллагаа явуулдаг атомын цахилгаан станцад цацраг идэвхт бодис алдагдсаны улмаас 100 гаруй ажилтан хорджээ.
- 1983 - АНУ-ын дунд сургуулийн охин Саманта Смит ЗХУ-ын удирдагч Юрий Андроповт цөмийн аюулын талаар захидал бичиж, эх орондоо урив.
- "Пионер 10" хөлөг Плутон гарагын тойрог замд оржээ.
- 1986 - Свазиленд улсын хаан ширээнд III Мсвати суув.
- 1988 - Дэлхийн II дайны үеэр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэргээр Жон Дамъянюкад цаазын ял оноожээ
- 1990 - Никарагуа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Виолета Шаморро тангараг өргөв. Тэрбээр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хүн болсон юм.
- 2001 - Шинээр үйлдвэрээс гарч буй Audi R8 загварыг туршин жолоодож байсан Мишель Альборето ослоор амиа алджээ.
- 2004 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод үр хөндөлтийг хориглосон хуулийг эсэргүүцэн 500-800 мянган хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.
- 2005 - Болгар, Румын улсууд Европын холбоонд элсэх гэрээнд гарын үсэг зурав.
- 2007 - Борис Ельцинийг оршуулах ёслол: Оросын хаан III Александрыг 1894 онд оршуулснаас хойш анх удаа Оросын үнэн алдартны сүмд Борис Ельциний оршуулах ёслол болов.
- 2015 - Балба улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж улмаар 9,100 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1214 - Францын хаан IX Луи (1270 онд нас барсан)
- 1228 - Германы хаан IV Конрад (1254 онд нас барсан)
- 1284 - Английн хаан II Эдуард (1327 онд нас барсан)
- 1599 - Английн цэргийн нэрт жанжин Оливер Кромуелл (1658 онд нас барсан)
- 1874 - Нобелийн шагналт Италийн эрдэмтэн "Марконигийн хууль"-ийг боловсруулсан Гуглиелмо Маркони (1937 онд нас барсан)
- 1878 - Олимпын нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Америкийн гимнастикч Уиллиам Мерц (1946 онд нас барсан)
- 1900 - АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Гладвин Жебб (1996 онд нас барсан)
- Нобелийн шагналт Америкийн физикч Вольфганг Паули (1958 онд нас барсан)
- 1909 - Алдарт "Трансамерика Пирамид" барилгын загварыг гаргасан, архитекторч Уиллиам Перейра (1976 онд нас барсан)
- 1929 - Олимпын аварга, Үндэстнүүдийн холбооны наадмын дөрвөн удаагийн аварга Шинэ Зеландын хөнгөн атлетикч Иветт Корлетт
- 1932 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Румынь улсын зээрэнцэг шидэгч Лиа Манолиу (1998 онд нас барсан)
- 1935 - Олимпын мөнгөн медальт Америкийн тулгууртай харайгч Боб Гутовски (1960 онд нас барсан)
- 1936 - Суринам улсын анхны ерөнхий сайд Ненк Аррон (2000 онд нас барсан)
- 1940 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын дөрөв, Эммигийн наадмын хоёр, Тони наадмын хоёр удаагийн шагналт нэрт жүжигчин Аль Пачино
- 1946 - ОХУ-ын улстөрч Владимир Жироновский
- 1947 - Нидерландын шигшээ болон Барселона багийн төлөө зүтгэж байсан нэрт хөлбөмбөгчин Йохан Кройфф (2016 онд нас барсан)
- 1949 - Францын сангийн сайд, ОУВС-гийн захирал Доминик Стросс-Канн
- 1950 - Олимпын хүрэл медальт Украины өндрийн харайгч Валентина Козир
- 1952 - Олимпын гурав, нэг хүрэл, Дэлхийн 10 удаагийн аварга ЗХУ-ын хоккейч Владислав Третьяк
- 1955 - "Старбакс" сүлжээг үндэслэгч Зев Сийгл
- 1967 - Олимпын гурван удаагийн аварга, дэлхийн аварга Америкийн усанд сэлэгч Анжелина Мартино
- 1968 - Олимпын хүрэл медальт Украины уртын харайгч Виталий Кириленко
- 1969 - Америкийн нэрт жүжигчин Рене Зеллвегер
- 1976 - NBA-ийн таван удаагийн аварга, Виржинийн арлуудын сагсан бөмбөгч Тим Данкан
- 1981 - "Формула 1" уралдааны нисгэгч Фелипе Масса
- Олимпын нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Дэлхийн долоон алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальт Шведийн уулын цаначин Анья Парсон
- 1986 - Олимпын аварга, дэлхийн хошой аварга Америкийн триатлонч Гвен Йоргенсен
- 1996 - Олимпын аварга, дэлхийн нэг мөнгө, хошой хүрэл медальт Австралийн усанд сэлэгч Мек Хортон
Нас барсан алдартнууд
- 1077 - Унгарын хаан I Геза (1040 онд төрсөн)
- 1185 - Японы эзэн хаан Антокү (1178 онд төрсөн)
- 1342 - Ромын пап XII Бенедикт (1285 онд төрсөн)
- 1644 - Хятадын эзэн хаан Чонгжен (1611 онд төрсөн)
- 1744 - Цельсийн хэмийг үндэслэсэн Шведийн физикч Андерс Целсиус (1701 онд төрсөн)
- 1875 - 12-р далай лам Пэрэнлэйжамц (1857 онд төрсөн)
- 1919 - Жуллиардын их сургуулийг үндэслэгч, бизнесмен Аугустус Д.Жуллиард (1836 онд төрсөн)
- 1928 - Оросын нэрт жанжин Пётр Николаевич Врангель (1878 онд төрсөн)
- 1961 - Олимпын хошой аварга, хошой мөнгөн медальт, хошой хүрэл медальт Америкийн хөнгөн атлетикч Роберт Гарретт (1875 онд төрсөн)
- 1995 - Академийн наадмын шагналт жүжигчин Жинжер Рожерс (1911 онд төрсөн)
- 2003 - Олимпын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэл медальт Кенийн гүйгч Семсон Китур (1966 онд төрсөн)
- 2014 - Барселона клубийн дасгалжуулагч Тито Виланова (1968 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Герман Мод тарих үндэсний өдөр
Австрали
Шинэ Зеланд Австрали, Шинэ Зеландын цэргийн хамтарсан хүч үүссэн өдөр
Эсватини Төрийн далбааны өдөр
Португал Эрх чөлөөний өдөр
Итали Чөлөөлсөн өдөр
Умард Солонгос Зэвсэгт хүчний өдөр
- Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
- Улаан малгайтнуудын зөвлөлийн өдөр
- ДНК-ийн бүтцийг тайлбарласан өдөр
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.