From Wikipedia, the free encyclopedia
2016 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 67 дахь улирлын тэмцээн байна. Энэ улирлын уралдаан нь гуравдугаар сарын 20-нд Австралийн Мельбурнд эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 27-н Абу-Дабийн Яс-Арал дээр явагдан дууссан. Сүүлчийн уралдаан дээр германы нисгэгч Нико Розберг түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч Льюис Хамилтоноос таван онооны илүүгээр анх удаа Формула 1-ийн дэлхийн аварга болов. Зохион бүтээгчийн дэлхий аварга цолыг Мерседес баг гурав дахь удаагаа хүртжээ.
Дэлхийн аварга | |
Жолооч: | Нико Розберг |
Зохион бүтээгч: | Мерседес |
Улирлын мэдээ | |
---|---|
Уралдааны тоо: | 21 |
< Улирал 2015 |
Германы гран-при болон Европын гран-при нэмэгдэн орно. Германы хувьд нэг жилийн завсарлага авсан бөгөөд энэ онд Хоккенхаймрингийн уралдааны зам дээр зохион явуулахаар төлөвлөгдсөн байна. Харин Европын гран-при нь хамгийн сүүлд 2012 онд Валенсиад болсон ба энэ удаагийн онцлог нь анх удаагаа Европоос гадна буюу Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдохоор болсон байна.[1]
Бүх тэрэгнүүд нэмэлт хоёр яндангийн хоолойгоор[2] тоноглогдсон байх, үүгээр шаталтын утаа турбо цэнэглэгчээр урсан гарах. Ингэснээр 2014 оны техникийн дүрмээр оруулсан турбо моторын дууг өндөрсгөхдөө, моторын хорт утааны хэмжээ болон чадалд нөлөөлөхгүй байх бололцоотой юм.[3]
Моторын үйлдвэрлэгч нь мотор нийлүүлсэн багууддаа нэг л ижилхэн хөдөлгүүрийг нийлүүлэх. Мөн түүнчлэн тодорхой хүрээнд тохирсон хийцийн өөрчлөлтийг хөдөлгүүрт хийж болно. Үүний хүрээнд хөдөлгүүрийн бүрдэл хэсгүүдийг токенд хуваан бүртгэх ба нийт 66 токен хэсэг байна. Бүх үйлдвэрлэгч 2016 оны улиралын тэмцээнд 32 токенд өөрчлөлт буюу сайжруулалт хийж болох бөгөөд энэ нь хөдөлгүүрийн 48%-ийг засаж сайжруулах боломжтой гэсэн юм.[4] Уг нь 2016 онд 25 токен болгон багасгахаар төлөвлөсөн байсан ч, хөдөлгүүр үйлдвэрлэгчдийн цаашдын хөгжүүлэлтэнд боолт болохгүйн үүднээс хэрэгжүүлээгүй юм. Мөн хөдөлгүүрийн ганц нэг эд ангийг хөгжүүлэх үйл ажиллагааг хасахаар тогтсон байснаа бас л дүрмээс хасчээ.[4]
Австралийн гран-пригийн үеэр ОУАХ-с мэдээлснээр улирлын эхэн хүртэл Феррари 9, Мерседес 13, Хонда 14, Рено 25 токен ашиглаагүй байгааг мэдэгдэв.[5]
Мөн туршилтын жолоодлогын үед ч бүх тэрэгнүүд техникийн дүрмийг баримтлах.[3]
Багуудын ашиглаж байгаа салхин канал болон CFD-тооцоог FIA-с шалгах шалгалтын механизмыг илүү сайжруулсан.[3]
Дугуй нийлүүлэгч Пирелли нь гурван төрлийн дугуйг уралдааны өдрүүдэд бэлэн байлгах бол үүнээс зөвхөн хоёр төрлийн дугуйг л жолооч уралдаан бүрт хэрэглэх дүрэмтэй.[4]
Зураг | Баг | Шасси | Хөдөлгүүр | Дугуй | Д/д | Үндсэн нисгэгч |
Уралдаан | Туршилт-/ Сэлгээний жолооч |
---|---|---|---|---|---|---|---|---|
Мерседес АМГ Ф1 баг | Мерседес F1 W07 гибрид | Мерседес-Бенц PU106C гибрид | P | 44 | Льюис Хамилтон[6] | 1-19 | Паскаль Вээрлайн | |
6 | Нико Розберг[7] | 1–19 | ||||||
Скудериа Феррари | Феррари SF16-H | Феррари 059/5 | P | 5 | Себастиан Феттел[8] | 1–19 | Марк Жене[9] Давиде Ригон[10] Жан-Эрик Верне[11] | |
7 | Кими Райкконен[12] | 1–19 | ||||||
Уильямс Мартини Расинг | Уильямс FW38 | Мерседес-Бенц PU106C гибрид | P | 19 | Фелипе Масса[13] | 1–19 | Алекс Линн[14] Гэри Паффетт[15] Паул ди Реста[16] Лэнс Стролл[16] | |
77 | Валттери Боттас[17] | 1–19 | ||||||
Ред Булл Расинг | Ред Булл RB12 | ТАГ Хойер | P | 3 | Даниель Риккардо[18] | 1–19 | Себастьен Буэми[19] Пьер Гасли[20] | |
26 | Даниил Квят[21] | 1–4 | ||||||
33 | Макс Ферстаппен[22] | 5–19 | ||||||
Сахара Форс Индиа F1 баг | Форс Индиа VJM09 | Мерседес-Бенц PU106C гибрид | P | 27 | Нико Хюлькенберг[23] | 1–19 | Алфонсо Селис[24] Никита Мазепин[25] | |
11 | Серхио Перес[26] | 1–19 | ||||||
Рено Ф1 Теам | Рено R.S.16 | Рено[27] | P | 20 | Кевин Магнуссен[28] | 1–19 | Кармен Хорда[29] Николас Латифи[30] Эстебан Окон[29] | |
30 | Жолион Палмер[31] | 1–19 | ||||||
Скудериа Торо Россо | Торо Россо STR11 | Феррари 059/4 | P | 33 | Макс Ферстаппен[32] | 1–4 | н.д. | |
26 | Данийл Квят[22] | 5–19 | ||||||
55 | Карлос Сайнц[32] | 1–19 | ||||||
Заубер F1 баг | Заубер C35 | Феррари 059/5 | P | 9 | Маркус Эрикссон[33] | 1–19 | н.д. | |
12 | Фелипе Наср[33] | 1–19 | ||||||
МкЛарен Хонда | МкЛарен MP4-31 | Хонда RA616H | P | 14 | Фернандо Алонсо[34] | 1, 3–19 | Нобухару Мацушита[35] Стоффел Вандоорне[36] | |
47 | Стоффель Вандорн[37] | 2 | ||||||
22 | Женсон Баттон[38] | 1–19 | ||||||
Манор Расинг MRT[39] | Манор MRT05 | Мерседес-Бенц PU106C гибрид[40] | P | 94 | Паскаль Вээрлайн[41] | 1–19 | Иордан Кинг[42] Александер Росси[43] | |
88 | Рио Харянто[44][45] | 1–12 | ||||||
31 | Эстебан Окон[46] | 13–19 | ||||||
Хаас F1 баг | Хаас VF-16 | Феррари 059/5[47] | P | 8 | Ромайн Грожан[48] | 1–19 | Сантино Ферручи[49] Шарль Леклер | |
21 | Эстебан Гутьеррес[50] | 1–19 | ||||||
Уралдааны цагалбарын анхны хувилбарыг 2015 оны долоодугаар сарын 10-нд ОУАХ-оос батлан гаргасан.[51] 2015 оны есдүгээр сар дахин шинэчилсэн ба герман болон бельгийн тэмцээний хоорондох зуны завсарлагыг багуудын хүсэлтээр дөрвөн долоо хоног сунгасан байна.[52]
Байр | Жолооч | Баг | Хугацаа |
---|---|---|---|
1 | Нико Розберг | Мерседес | 1:48:15,565 |
2 | Льюис Хамилтон | Мерседес | + 8,060 |
3 | Себастиан Феттел | Феррари | + 9,643 |
ПБ | Льюис Хамилтон | Мерседес | 1:23,837 |
ххут | Даниель Риккардо | Ред Булл-ТАГ Хойер | 1:28,997 |
Байр | Жолооч | Баг | Хугацаа |
---|---|---|---|
1 | Нико Розберг | Мерседес | 1:33:34,696 |
2 | Кими Райкконен | Феррари | + 10,282 |
3 | Льюис Хамилтон | Мерседес | + 30,148 |
ПБ | Льюис Хамилтон | Мерседес | 1:29,493 |
ххут | Нико Розберг | Мерседес | 1:34,482 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.