Өмнөд Чүнчон

From Wikipedia, the free encyclopedia

Өмнөд Чүнчонmap

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чүнчон (Өмнөд Чунчон; Чүнчоннам-ду; сол. 충청남도, 忠清南道 Chungcheongnam-do; Англи: South Chungcheong Province; Орос: Чхунчхон-Намдо) юм. 1896 онд Чүнчон аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар хаяа залгаа Тэжон хотод байрлаж байгаад саяхан Хунсон хошуу руугаа төвлөн суусан. Чүнчоннамдугийн 8,628 км² газарт 2010 оны байдлаар 2,028,002 хүн аж төрөн сууж байна.

Quick Facts Өмнөд Чүнчон аймаг 충청남도, Солонгос галиглал ...
Өмнөд Чүнчон аймаг
충청남도
Аймаг
Chungcheongnam-do
Солонгос галиглал
  Хангыл
  Ханжа
  Маккьюн-РайшауэрCh'ungch'ŏngnamdo
  Шинэ латинчлалChungcheongnam-do
Thumb
Thumb
Thumb
Солбицол: 36°30′N 126°45′E
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагХосё
Томоохон хотЧонань
НийслэлХунсон-гүнь
Хуваалт8 хот; 7 хошуу
Засаг захиргаа
  ЗахирагчКим Те-хюм
(Ард түмний хүч)
Газар нутаг
  Нийт8,226.14 км2 (3,176.13 бээр2)
  Байр6-р байр
Хүн ам
 (2022)
  Нийт2,123,037
  Байр4-р байр
  Нягтрал258.08/км2 (668.4/бээр2)
Бэлгэ тэмдэг
  ЦэцэгШиваантиг
  МодУйлж буй бургас
  ШувууМандир уранхажин
Аймгийн Нийт Бүтээгдэхүүн (2020)
  Нийт115.5 их наяд
$92.4 тэрбум
ISO 3166 кодKR-44
АялгаЧүнчон
Вэб сайтАлбан ёсны хаяг (Англи хэл)
Close

Өмнөд Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, бусад талаараа Кёнги, Умард Чүнчон, Өмнөд Чолла гэх 3 аймаг, Тэжон, Сэжун хэмээх 2 хот буюу аймгийн зэргийн бүгд 5 нутагтай хаяа залгадаг. Эндхийн хүн ардын дундаж орлого бусдаас их гэдэг нь 2010 оны нэг хүнд ноогдох ДНБ—$47,516 гэдгээр илэрнэ.

Өмнөд Чүнчоны Йонги хошуу гэж байсныг 2007 оноос засаг захиргааны хувьд зэрэг ахиулж онцлон өөртөө засах Сэжун хот болгон өөрчлөн байгуулжээ. БНСУ-ын нийслэл ирээдүйд Сөүлээс энэ хотод нүүн ирэх төлөвтэй.

Засаг захиргааны хуваарь

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.