Кисловодск
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Кисловодск (Орос: Кислово́дск) нь Оросын Холбооны Улсын Ставрополийн хязгаарын хот юм. Хойд Кавказад, Хар тэнгис болон Каспийн тэнгисийн хооронд орших тус хотод хамгийн ойр оршин нисэх онгоцны буудал нь Минералные Воды хотод байдаг. Хүн ам нь 1989 оны тооллогоор 114,414, 2002 оны тооллогоор 129,788, 2010 оны тооллогын урьдчилсан дүнгээр 128,500 байв.
Кисловодск
Кисловодск | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Ставрополийн хязгаар[1] |
Байгуулагдсан | 1803[2] |
Одоогийн статус | 1903 |
Засаг захиргаа | |
• Биет | Төлөөлөгчдийн зөвлөл |
• Тэргүүн | Александр Курбатов |
Газар нутаг | |
• Нийт | 72 км2 (28 бээр2) |
Өндөр | 815 м (2,674 фут) |
Хүн ам | |
• Нийт | 128,553 |
• Байр | 128-д (2010 онд) |
• Нягтрал | 1,800/км2 (4,600/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Кисловодск хязгаарын чанартай хот[1] |
• Нийслэл нь | Кисловодск хязгаарын чанартай хот[1] |
• Хотын тойрог | Кисловодск хотын тойрог[6] |
• Нийслэл нь | Кисловодск хотын тойрог[6] |
Цагийн бүс | UTC+3 (Moscow Time [7]) |
Шуудангийн код[8] | 357700 |
Залгах код(ууд) | +7 87937 |
OKTMO ID | 07715000001 |
Баярын өдөр | 5 сарын сүүлийн бямба гараг |
Вэб сайт | kislovodsk-kurort |
Кисловодск гэдэг нь орос хэлээр "Хүчиллэг ус" гэсэн утгатай үг бөгөөд 1803 онд цэргийн бааз болон байгуулагджээ. Хотын ойр орчимд нарзан маягийн халуун рашаан элбэгтэй тул ийн нэрлэгдсэн. Кисловодск нь рашааны хот юм. 1903 онд хотын зэрэглэлтэй болжээ.
19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр Кисловодск нь Оросын язгууртнууд, хөгжимчид, уран бүтээлчдийн сэтгэлийг татсан сайхан газарт тооцогддог байв. Михаил Лермонтовын Манай үеийн баатар романы олон үйл явдал энд өрнөдөг.
Кисловодскт Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын төрсөн бөгөөд түүний мэндэлсэн гэрийг музей болгохоор төлөвлөж буй.
Кисловодск нь дараах хотуудтай ихэр хотын харилцаатай:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.