Йошкар-Ола

From Wikipedia, the free encyclopedia

Йошкар-Олаmap

Йошка́р-Ола́Орос улсын холбооны махбод Бүгд Найрамдах Мари Улсын нийслэл, 260 мянган хүнтэй хот.

Quick Facts Йошкар-Ола Йошка́р-Ола́, Улс ...
Йошкар-Ола
Йошка́р-Ола́
Хот[1]
Thumb
Thumb
Thumb
Дуулал: Йошкар-Олагийн тухай дуу[2]
Байршил: Йошкар-Ола
Thumb
Thumb
Йошкар-Ола
Йошкар-Олагийн байршил
Thumb
Йошкар-Ола
Йошкар-Ола (Европын Орос)
Thumb
Йошкар-Ола
Йошкар-Ола (Европ)
Солбицол: 56°39′N 47°53′E
Улс Орос
Холбооны субъектМари Эл[1]
Байгуулагдсан1584[3][4]
Одоогийн статус1781[3]
Засаг захиргаа
  БиетЙошкар-Ола Хотын Хурал[5]
  Тэргүүн[6]Евгений Маслов[7]
Өндөр
100 м (300 фут)
Хүн ам
 (2010 оны тооллого)[8]
  Нийт248,782
  Тооцоо 
(2018)[9]
268,272 (+7.8%)
  Байр74-т (2010 онд)
  Харьяалагдах нэгжЙошкар-Олагийн бүгд найрамдах улсын чанартай хот[1]
  Нийслэл ньМари Элийн[10]
  Нийслэл ньЙошкар-Олагийн бүгд найрамдах улсын чанартай хот[1]
  Хотын тойрогЙошкар-Ола хотын тойрог[11]
  Нийслэл ньЙошкар-Ола хотын тойрог[11]
Цагийн бүсUTC+3 (Москвагийн цаг [12])
Шуудангийн код[13]
424000–424008, 424010, 424016, 424019, 424020, 424026, 424028, 424030–424034, 424036–424040, 424045, 424700, 424899, 424950, 424999
Залгах код(ууд)+7 8362
OKTMO ID88701000001
Баярын өдөр8 сарын 6[14]
Вэб сайтwww.i-ola.ru
Close

Түүх

Мари нутгийг эзэлсний дараа оросууд 1584 онд суурин байгуулжээ. 1781 оноос хот гэгдэх болов. 1835 онд тус хотыг Мари нутгийн төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө хийгдэхэд 1000 гаруй хүнтэй л байлаа.[15] 1919 он хүртэл оросоор Царёвококшайск (хааны), 1919 — 1927 онд Краснококшайск (улаан) гэсэн нэртэй байв. Бага Кокшага голын эрэгт төвхнөсөн болохоор тийнхүү -кокшайск залгаж байжээ. 1927 оноос мари хэлний үгээр Йошкар-Ола (улаан хот) хэмээн нэрийдэн өнөөг хүрчээ. Засаг захиргааны эрх өөрчлөгдсөн аль ч үед Маригийн төв нь Йошкар-Ола байсаар ирсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа нутгийнхаа төв хот гэдгээр эрчимтэй аж үйлдвэржиж, барилга байшин, хүн ард олширч, хот өргөжсөн. 1984 онд үүсэн байгуулагдсаны 400 жилийн ойгоор нь хүрсэн дэвшлийг үнэлж ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар «Хөдөлмөрийн улаан тугийн одон»-гоор шагнаж байв.[16]

1991 онд ЗХУ задарч ОХУ дангаар байгуулагдахад Йошкар-Ола нэг шат ахисан Мари орон ((БНМарУ)-ы нийслэл болж хувирсан бөгөөд 1970 оноос хүн амын өсөлт аажуурч 2014 оны байдлаар 260,352 хүн аж төрөн сууж байна.[17]

Хүн ам зүй

More information Он ...
1856-2013 оны Йошкар-Олагийн хүн амын тоо
Он 1856 1926 1959 1989 2014
Хүний тоо1,2004,30088,744241,600260,352
Close

Йошкар-Ола хүн амын олноор харьцуулахад Орос улсад 74-р байрт орох хот юм. Оршин суугчдын 55.2 % — эмэгтэй, 44.8 % — эрэгтэй бөгөөд орос (68%), маричууд (24%) голдуу оршин сууж, бүгд 50 орчим өөр яс үндэстэн байна.

Уур амьсгал

Quick Facts Йошкар-Ола, Уур амьсгалын диаграмм ...
Йошкар-Ола
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
32
 
-10
-18
 
 
25
 
-8
-17
 
 
24
 
-1
-10
 
 
34
 
9
0
 
 
40
 
18
6
 
 
61
 
23
10
 
 
82
 
25
13
 
 
60
 
22
11
 
 
54
 
16
6
 
 
53
 
6
0
 
 
46
 
-1
-6
 
 
37
 
-6
-13
Температур °C,  Тунадас мм
Эх сурвалж: Roshydromet
Close
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Йошкар-Ола
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −9.9 −7.5 −0.6 9.4 18.4 22.6 24.5 22.4 15.6 6.3 −1.2 −5.9 Ø 7.9
Мин. Температур (°C) −17.9 −16.6 −10.1 −0.3 6.0 10.3 12.8 10.6 6.0 0.0 −6.3 −12.5 Ø −1.4
Тунадас (мм) 32 25 24 34 40 61 82 60 54 53 46 37 Σ 548
Бороотой өдөр (d) 9 7 7 7 8 10 10 9 9 11 10 10 Σ 107
Хур тунадас
Эх сурвалж: Roshydromet


Хэдэн зураг

Цахим холбоос

 Commons: Йошкар-Ола – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.