Богд хан уул
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
[[Ангилал:]]
Богд Хан уул | ||
---|---|---|
Богд Хан уулын өвөр бэл дэх Манзуширын хийд | ||
Үнэмлэхүй өндөр | 2261 м | |
Байрлал | Төв аймаг, Монгол | |
Нуруу | Хэнтийн нуруу | |
Солбицол | 47° 48′ 14″ У, 106° 59′ 11″ З | |
| ||
Онцлог | Тахилгатай, дархан цаазат уул | |
Улаанбаатараас харагдах Богд Хан уул |
Богд Хан Уул бол Хэнтийн нурууны ай савд багтдаг Монголын түүхэн тахилгат, Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм.
1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна.
1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно.
Газар зүйн нөхцөл, газрын гадаргын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ гүн хэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ойн хилээс дээш гарсан Цэцээ Гүн, Түшээ Гүн болон бусад өндөрлөгт хүйтний өгөршлийн нөлөөгөөр тагт чулуун нуранги үүссэн газар олонтой. Газарын хэмжээнд Чулуун нүүрсний галавын үед (350-205 сая жилийн тэртээ) хуримтлагдсан тунамал чулуулаг, Мезозойн эриний Триасын галавын сүүлч, юрийн галав (T3-J1) ын эхээр (130 сая жилийн өмнө) үүсч бүрэлдсэн боржин чулуу, мөн уулын бэл, хормой, гуу жалга орчимд сэвсгэр хурдас тархаж байдаг. Тогтцын хувьд Богд Хан Уул Хангай, Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнөд талд оршдог.
Богд Хан Уул нь Хэнтийн нурууны ай савд багтах боловч гол нуруунуудаас саланги орших бөгөөд өндрийн болоод уулархаг хотгор гүдгэрийн нөлөөгөөр тэнд ой, тайгын ландшаф голлох байр эзлэж, Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Чухамдаа Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил бүхий уулсын тогтоцтой ажээ. Богд Хан Ууланд таг, уулын тайга, уулын ой, уулын хээр, уулын хуурай хээр зэрэг бүслүүрлэг хэв шинжээс гадна бүслэг шинжтэй умардын хуурай хээр, бүсийн бус татмын нуга тус тус тархжээ. Энэ ууланд мөстлөгийн буюу мөсөн галавын ул мөр ховор, зөвхөн хамгийн өндөрлөг хэсэгтээ бага зэрэг мөстөж байжээ.
Богдхан ууланд урт, богино 40 шахам ам байдаг ба Богдхан уулын амуудыг нар зөв тойруулан нэрлэвэл:
1. Их тэнгэрийн ам
2. Бага тэнгэрийн ам
3. Залаат
4. Залаатын богино
5. Хүрхрээгийн ам
6. Их бага хүрэл тогоот
7. Чулуутын ам
8. Бумбат
9. Харганат
10. Төр хурахын ам
11. Шажин хурахын ам
12. Ширдэгт
13. Ширдэгтийн богино
14. Баянбулаг
15. Өгөөмөр
16. Зүүн дэлгэр
17. Зүүн зуун мод буюу Манзушир ламын хийд
18. Баруун зуун мод
19. Баруун дэлгэр
20. Бөхөг-Түргэний
21. Зайсангийн өвгөнт өвөр
22. Ар Яргайтын
23. Тайны ам
24. Ноёны ам
25. Жаргалантын ам
26. Ташгай
27. Ихбулга
28. Өвөр сайхан
29. Нүхт
30. Арцатын ам
31. Хүүш
32. Гурван зандмаан
33. Зандмааны богино
34. Ар зайсангийн ам
Хүйтэн өвөлтэй, сэрүүвтэр зунтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хамаарна. Жилд дунджаар 2800 цаг нартай байдаг бол 12-14 өдөр л наргүй өдөр тохиож байдаг байна. Агаарын жилийн дундаж температур -1.5 - 3.1 хэм, нэгдүгээр сарын дундаж хүйтэн -19-24 хэм, долоодугаар сарын дундаж халуун нь +14-17.6 хэм хүрнэ. Уулын байрлал хотгор гүдгэрийн онцлог байрлалаас болоод газрын гадаргын орчимын салхины горим ихээхэн өөр өөр байдаг байна. Салхины жилийн дундаж хурд 0.9-2.3 м/сек, дундаж их хурд 5 сард 1.2-4.0 м/сек, хамгийн намуун үедээ 12-1 сард 0.7-1.4 м/сек дундажтай байна. Агаарын чийгшлийн горим нилээд өвөрмөц, агаарын чийгшил нь халуун хүйтэндээ урвуу хамааралтай байдаг. Ууланд унах хур тунадас дулааны улиралд 89.6-93.4 хувьтай. Анхны цас 9 сарын 10 орчимд орж, сүүлчийн цас 5 сарын 20 орчимд ажиглагдана.
Богд Хан Уул нь усзүйн хувьд Умард мөсөн далайн ай савын Туул голын ай савд багтах бөгөөд олон жилийн дундаж урсац нь 100м-ээс илүү бүс нутагт хамаарна. Уулын эргэн тойрны 20 орчим амнаас гол горхи эх авч зарим нь Туул голд, үлдсэн хэсэг нь уулын хаяа, хормой хотгор гүдгэрт хүрч сэвсгэр хурдсанд шурган орно. Уулаас эх авсан голоос 36.2 км урт Түргэний гол, 33.3 км урт Баруун, Зүүн Зуун Модын гол, 32.6 км Хүрхрээ голуудыг нэрлэж болно. Мөн хэд хэдэн эмчилгээний ач холбогдолтой рашаан булаг байдаг.
Хангайн уур амьсгалын их мужийн хагас чийглэг өндөршлийн бүсчлэл болох Хэнтийн өмнөд тойрогт багтана. Эн хад асга бүхий уулын тэгш оройд уулын нугын хөрс, түүнээс доош ой тайгын хөрс, ой модгүй ар өвөр хажуу болон өргөн амуудад нь хээрийн хөрс тархана. Тайгын хөрс ихэнхи талбайг нь эзлэнэ. Хэдийгээр Хэнтийн гол нуруунаас тасарсан тусгаар орших боловч өндрийн болон уулархаг хотгор, гүдгэрийн нөлөөгөөр өндөр уулын нугын, уулын цэвдэгт болон ширгэт тайгын, ойн бараан, хар шороон, хар хүрэн, ам хөндийн хар хүрэн, нугын хөрс голлож тархжээ.
Хэнтийн нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богд Хан Уул болно. Тарвага, зурам, зараа, булга, буга, бор гөрөөс, янгир, ялаа, шумуул тэргүүтэн 56 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн.
Жигүүртэн шувуудаас бөднө, болжмор, хараацай, хайруулдай, тогоруу, өрөвтас, харцага, шонхор, бүргэд зэрэг 194 зүйлийн шувуу бүртгэгджээ.
Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийг шинэс, гацуур, хуш, нарс, хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал ургадаг.
Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.
Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэс Хэрэйдийн Ван Хан Туулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ.
Манжийн хаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 онд Их Хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг. Тэнгэрийг тэтгэгч хааны зарлиг гарсны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахьдаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат Богд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган[1]., 2004 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.