From Wikipedia, the free encyclopedia
Шинэс нь Нарсныхан овгийн шилмүүст мод бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээс гаралтай. Орос, Канадын ой тайгад ихээр ургадаг. Шинэс нь намар болоход навчаа гөвөх ба 15-45 м өндөртэй. Навч, шилмүүс нь 2-5 см урттай, 1 мм орчим нарийхан байна. Намар болоход шарлан унах бөгөөд өвөлдөө шилмүүсгүй нүцгэн байдаг. Шинэсний боргоцой нь жижигхэн, 1-9 см урт, ногоон ба хөх ягаандуу өнгөтэй. Тоос хүртэлтийн дараа 5-8 сарын дотор боловсорж гүйцэх ба хүрэн бор өнгөтэй болдог.Шинэс нь мөнх ногоон шилмүүст 40-50 м хүртэл өндөр ургадаг сүрлэг оройтой мод юм. Шинэс модыг түүний өндөг хэлбэрийн үзэсгэлэнт том, хатуу модлог 2,5-4,0 см урт, 2-3 см өргөн цилиндр хэлбэрийн боргоцой нь ихэд чимэглэдэг. Шинэс нь янз бүрийн өнгөтэй ургадаг ба бүдэг ногооноос улаан шаргал хурц улаан өнгөтэй байдаг. Энэхүү мод нь жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй бөгөөд заримдаа 200 гаруй жил насалдаг. Ногоон саарал, бор сааралдуу холтостой, шилмүүс нь 2-3 см урт, 1.5 мм өргөнтэй байна. Сибирийн шинэс нь маш сайн ургадаг тул ойн жирийн хөрсөнд ургасан 25 настай модны өндөр 13,0-14,5 м өргөн нь 18-27см байна. 40 настай модны өндөр 17-17,5 м өргөн 21-33 см ургадаг.
Шинэс | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Larix decidua намарын улиралд. | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||
12-15 орчим | ||||||||||||
{{cite journal}}
: Unknown parameter |quotes=
ignored (help)CS1 maint: multiple names: authors list (link)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.