ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог (Орос: Дальневосто́чный федера́льный о́круг) нь Оросын холбооны тойргуудаас хамгийн том 6 952 555 км² нутаг дэвсгэртэй нь юм. Нийт 8 сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойрог нь Оросын хамгийн цөөн хүн амтай холбооны тойрог болно. Алс Дорнодын Холбооны тойргийг анх 2000 оны 5 дугаар сарын 13-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Зарлигаар байгуулагдсан бөгөөд өдгөө ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгч Юрий Петрович Трутнев ажиллаж байна. Алс Дорнодын Холбооны тойрог нь Оросын Алс Дорнодын нутаг дэвсгэрийг хамардаг ба ихэнх асуудлаар өөртөө засах эрх эдэлдэг Бүгд найрамдах улсуудад хуваагддаг. Эдгээр Бүгд найрамдах улсуудын нэлээд нь Оросын цөөнх үндэстний улсууд юм.
Дальневосточный федеральный округ (Орос) Алс Дорнодын Холбооны тойрог | |
---|---|
ОХУ дахь Алс Дорнодын Холбооны тойргийн байршил | |
Төрийн дуулал: байхгүй | |
Засаг захиргааны төв | Владивосток |
Байгуулагдсан | 2000 оны тавдугаар сарын 18 |
Статус Холбооны субъектууд Эдийн засгийн бүсүүд |
Холбооны тойрог 11 багтана 1 багтана |
Код | |
Нутаг дэвсгэр | |
Нутаг дэвсгэр - Холбооны тойрог |
6,952,555 км² 1 |
Хүн ам (2002 оны хүн амын тооллого) | |
Хүн ам - Хүн амын эрэмбэ - Нягтшил - Хотын - Хөдөөний |
8,091,244 хүн 8 1.2 хүн / км² |
Албан ёсны хэл | орос 3 бусад |
Засгийн газар | |
Ерөнхийлөгчийн элч | Юрий Трутнев |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.dfo.gov.ru/ |
ОХУ-ын Алс Дорнодын Холбооны тойрог нь хуурай газраар Монгол, Хятад, БНАСАУ-тай, далайгаар Япон, АНУ-тай хиллэдэг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 632 тоот зарлигаар өмнө Сибирийн холбооны тойрогт харьяалагддаг байсан Бүгд Найрамдах Буриад Улс болон Өвөр Байгалын хязгаарыг тус Холбооны тойрогт шилжүүлэн оруулсан байна.
2018 оны 12-р сарын 13-нд Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Алс Дорнодын холбооны тойргийн төвийг Хабаровск хотоос Владивосток хот руу шилжүүлсэн ажээ.
Хүн ам зүй
ОХУ-ын Статистикийн газар буюу "Росстат"-ын мэдээлснээр тус тойргийн хүн ам 8,091,244 хүн байна (2022). Хүн амын нягтрал - 1.16 хүн / км2 (2022). Хот суурингийн хүн ам - 73.64% (2020).
Хамгийн том хотууд
- Владивосток
- Хабаровск
- Улаан-Үд
- Чит
- Якутск
- Комсомолск-на-Амур
- Благовещенск
- Өмнөд Сахалинск
- Петропавловск-Камчатский
Холбооны субъектууд
Далбаа | Бүгд Найрамдах Улс | Нийслэл | ||
---|---|---|---|---|
1 | Амур муж | Благовещенск | ||
2 | Бүгд Найрамдах Буриад Улс | Улаан-Үд | ||
3 | Еврейн өөртөө засах муж | Биробижан | ||
4 | Өвөр Байгалын хязгаар | Чит | ||
5 | Камчаткын хязгаар | Петропавловск-Камчатский | ||
6 | Магадан муж | Магадан | ||
7 | Приморскийн хязгаар | Владивосток | ||
8 | Бүгд Найрамдах Саха Улс | Якутск | ||
9 | Сахалин муж | Өмнөд Сахалинск | ||
10 | Хабаровскийн хязгаар | Хабаровск | ||
11 | Чукоткын өөртөө засах тойрог | Анадыр |
Ерөнхийлөгчийн бүрэн эрхт элч нар
- Константин Пуликовский (2000.05.18 – 2005.11.14)
- Камил Исхаков (2005.11.14 - 2007.10.02)
- Олег Сафонов (2007.10.02 -2009 оны 4 сарын 30)
- Виктор Ишаев (2009.4.30 -2013 оны 8 сарын 30)
- Юрий Трутнев (2013.8.31-нээс хойш)
Цахим холбоос
- (Англи) Information on Far Eastern Federal District
- (Англи) (Орос хэл) Meeting of Frontiers: Siberia, Alaska, and the American West (includes materials on Russian Far East)
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.