From Wikipedia, the free encyclopedia
Гэгээн хутагт, Ромын Пап VI Паул нь Ромын католик шашны 262 дахь тэргүүн, Ватикан улсын төрийн тэргүүн байв. 1963 онд Пап XXIII Иоханы сэнтийг залгамжилсан. Ватиканы II Дээд Хуралдааныг тэргүүлэн шашны шинэчлэлийг эхлүүлэх, бусад итгэл бишрэлтэй илүү ойр харилцахыг эрхэмлэж байсан зэргээр түүний сэнтийд заларч байсан үеийг тодорхойлж болно.
Төгс жаргалт, Ромын Пап VI Паул | |
---|---|
Өргөмжлөгдсөн | 1963 оны 6 дугаар сарын 21 |
Сэнтийнээс буусан | 1978 оны 8 дугаар сарын 6 (15 жил, 46 хоног) |
Өмнөх | XXIII Иохан |
Дараах | I Иохан Паул |
Санваартны хэргэм хүртсэн | 1920 оны 5 сарын 29 |
Хамба ламын хэргэм хүртсэн | 1954 оны 12 сарын 12 |
Кардиналаар томилсон Пап | XXIII Иохан |
Хувийн мэдээлэл | |
Жинхэнэ нэр | Жованни Баттиста Энрико Антонио Мариа Монтини |
Төрсөн | 1897 оны 9 сарын 26 Бресча, Италийн Вант Улс |
Нас барсан | 6 August 1978 насалсан) Кастель Гандолфо, Итали | (80
Улс | Итали |
Гарын үсэг | |
Гэгээн | |
Тэмдэглэлт өдөр | 9 сарын 26 |
Хүндлэгддэг шашин | Ромын Католик шашин |
Адислагдсан | 2014 оны 10 сарын 1 Гэгээн Петрийн талбай, Ватикан |
Адисласан хүн | Пап Францис |
Ивээгч | Милан хотын шашны их хүрээ |
Сүлд тэмдэг | Coat of Arms of Pope Paul VI.svg |
Жованни Баттиста Монтини 1897 онд Ломбардид төрсөн. Түүний эцэг нь хуульч, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Италийн Парламентийн гишүүнээр ажиллаж байв. Жиованни хоёр ахтай байсан. Том ах Франческо Монтини нь эмч мэргэжилтэй, удаах ах Лодовичо Монтини нь хуульч, улс төрч байсан.
1897 оны 9 сарын 30-нд Ромын католик шашны заншлаар ариун угаал хүртсэн. 1916 онд ахлах сургуулиа төгссөний дараа католик шашны санваартны сургуульд элсэн орж 1920 онд санваартны хэргэм хүртсэн. Тухайн ондоо Миланд үргэлжлүүлэн суралцаж Шашны номлол судлалаар докторын зэрэг хүртсэн. Үүний дараа Григорийн их сургууль, Ромын Сапиенза их сургуульд суралцаж эрдмийн зэрэг хүртсэн.
Шашны хүрээнд санваартнаар ажиллахаас гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог байв. 1925 онд Христийн шашны өв соёлыг дэлгэрүүлэх зорилготой хэвлэлийн газрыг хамтран нээж ажиллуулж эхэлсэн.
Жоржо Монтинигийн хувьд Папын нунцаар томилогдон ажилласан анхны бөгөөд цорын ганц улс нь Польш юм. 1923 онд Ватиканаас Варшавт суух нунцаар томилогдсон ч Польш улс дахь хэт үндэстний үзэлтнүүд газар авч, үймээн дэгдээж байснаас шалтгаалан аюулгүй байдлын үүднээс Ромоос түүнийг эгүүлэн татжээ.
Ватиканд Пап XII Пий болон Пап XXIII Иохантай ойр дотно мөн шашны номлол сургаалийг сайн судалсан тул дараагийн Папаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай кардинал хэмээн түүнийг үзэж байв. 1963 оны 6 сарын 3-нд Пап XXIII Иохан хорт хавдрын улмаас жанч халж, шинэ Ромын Папыг сонгох Нууц зөвлөгөөн эхэлжээ.
Ватиканы Нууц Зөвлөгөөний 6 дахь удаагийн хуралдаанаар Жовани Монтини Ромын Папаар сонгогджээ. Кардиналуудын Коллежийн тэргүүн түүнд санал хураалтаар түүнийг сонгогдсныг хэлж, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг асуухад тэр латин хэлээр Accepto, in nomini Dominis (Эзэн нэр алдраар зөвшөөрч байна) гэж хариулжээ.
Систиний дуганы яндангаар өглөөний 11цаг 22 минутанд цагаан утаа тавьж сүсэгтнүүдэд шинэ Ромын Пап сонгогдсоныг зарласан байна.
Өмнөх XXIII Иохан |
262 дахь Ромын пап 1963-1978 |
Дараах I Иоанн Павел |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.