From Wikipedia, the free encyclopedia
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (Англи: United Nations Children's Fund) буюу товчоор ЮНИСЕФ (UNICEF) нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, мөн Хятад дахь хүүхдийг хоол хүнс, эм, хувцас хунараар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор ОУ-ын Хүүхдийн Тусгай Санг Ерөнхий Ассамблей 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулжээ. 1953 онд Сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-ын Хүүхдийн Сан гэдэг байнгын байгууллага буй болжээ. ЮНИСЕФ -ийн гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс гүрнүүд, ялангуяа хөгжиж байгаа орнуудын яармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд оршино. Бага насны хүүхдүүдийн эндэгдлийг багасгах, халдварт өвчнөөс хамгаалах, шимт тэжээлээр хангах, эрүүл чийрэг өсгөх зорилтыг онцлон үздэг. 1965 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Тусламжийн Сан (UNICEF) United Nations International Children’s Emergency Fund | |
---|---|
Норвегийн агаарын тээврийн компанийн захирал Бьорн Кьёс Бангуйн нислэгийн талбай дээр, 2014 он | |
Байгууллагын төрөл | Бие даасан байгууллага |
Товчлол | UNICEF буюу кириллээр ЮНИСЕФ |
Удирдлага | Америкийн Нэгдсэн Улс Хенриетта Х. Форе[1] |
Байгуулагдсан | 1946 он |
Төв байр | Нью-Йорк хот, Нью-Йорк, Америкийн Нэгдсэн Улс |
Дээд байгууллага | Нэгдсэн Үндэстний Байгууллага |
www.unicef.org |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.