3 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 85 дахь (өндөр жил бол 86 дэх) өдөр юм. Мөн он дуустал 280 өдөр үлдэж байна.
- 590 - Византийн эзэн хаан Маурис хүү Теодосийгоо эзэнт гүрний хамтран захирагч болгожээ.
- 908 - Хожуу Лиан гүрний хаан Жү Вен, Тан гүрний сүүлийн эзэн хаан Ли Жү-г хордуулан хороов.
- 1027 - Ромын пап XIX Жон Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд II Конрадыг залжээ.
- 1169 - Египетийн эмирээр Саладин тодров.
- 1351 - Бритоны 30 цэрэг Английн 30 цэрэг халж тулалдахаар болж улмаар Английн цэргүүд ялалт байгуулжээ.
- 1636 - Нидерланд улсад Утрехтын их сургууль байгуулагдав.
- 1871 - Парисын хамтралуудын тэргүүнийг сонгохоор "Хамтралуудын зөвлөл" хуралджээ.
- 1885 - Саскатчеваны уугуул иргэд газар нутгийнхаа төлөө Канадын цэргүүдтэй тулалдав.
- 1910 - Манжийн харьяанд байсан дотоод Монголын Их хүрээнд Монгол лам нар болон Манж хятад худалдаачдын хооронд зодоон болжээ. Хүрээнд гурван монгол лам хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, улмаар хоорондоо зодолдсонд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоон хийж буй монгол лам нарыг баривчлан, цагдаагийн газар руу авч явахыг оролдоход Хүрээний олон монгол тэд нар луу дайрч, улмаар хятад пүүсийг эвдэв.
- 1913 - Балканы дайн: Болгарын цэргүүд Адрианополь хотыг эзэлжээ.
- 1915 - Номхон далайн эргийн хоккейн лиг болон Үндэсний хоккейн холбооны хооронд болсон Стенлийн цомын анхны тэмцээнд Ванкувер Миллионерсчүүд түрүүлжээ.
- 1917 - Дэлхийн I дайн: Британийн арми 17,000 Туркын цэргийн довтолгоог хамгаалав.
- 1922 - Польш улсад Германы социал-демократ нам байгуулагджээ.
- 1931 - Швейцарийн иргэний агаарын тээврийн "Swissair" компани байгуулагдав.
- Вьетнам улсад Хо Ши Миний нэрэмжит коммунист залуучуудын холбоо байгуулагджээ.
- 1934 - Их Британи улсад автомашины жолооны курсууд байгуулагдаж, жолоочдыг сургаж эхлэв.
- 1939 - Испанийн иргэний дайн: Үндэсний үзэлтнүүд дайны сүүлчийн довтолгоог эхлүүлжээ.
- 1942 - Дэлхийн II дайн: Нацистын Германы эзэлсэн Польш улсын Аушвицийн бөөнөөр хорих лагерт эмэгтэйчүүдийг анх удаа хорьж эхлэв.
- 1945 - Дэлхийн II дайн: Америкийн цэргүүд Иво Жима арлын тулаанд бүрэн ялалт байгуулж, арлыг бүрэн хяналтдаа авчээ.
- 1954 - АНУ-ыэ явуулсан "Шилтгээн" ажиллагааны хүрээнд Бикини шүрэн аралд анхны цөмийн туршилтыг явуулав. Туршилтын бөмбөгдөлт 11 мегатоноор хэмжигдэж байжээ.
- 1958 - АНУ-ын арми алсын тусгалтай "Эксплорер 3" пуужинг харвав.
- 1970 - Өмнөд Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Ван Тьеу газрыг нийгэмчлэх бодлого хэрэгжүүлэх зарлиг гаргажээ.
- 1971 - Дорнод Пакистан Пакистан улсаас тусгаар тогтнож Бүгд найрамдах Бангладеш ард улсыг байгуулав. Үүнээс шалтгаалан Бангладешийн чөлөөлөх дайн эхэлжээ.
- 1975 - Биологийн зэвсгийн конвенц батлагдаж олон улс даяар хэрэгжиж эхлэв.
- 1979 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Египетийн ерөнхийлөгч Анвар аль-Садат, Израйлийн ерөнхий сайд Менахем Бегин нар Америкийн зуучлалаар энхийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер оролцсон байна.
- 1981 - Их Британийн Социал-демократ нам байгуулагдав.
- 1982 - АНУ-ын нийслэл Вашингтон хтод Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалын цогцолбор нээгджээ.
- 1991 - Парагвайн нийслэл Асунцион хотод МЕРКОСУР буюу Өмнөд Америкийн худалдааны холбоог Аргентин, Бразил, Уругвай, Парагвай улсууд байгуулав.
- 1998 - Алжирийн иргэний дайны үеэр Үед Буша тосгонд халдлага болж 52 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байжээ. Халдлага үйлдэгчид сүх, хутга зэргээр зэвсэглэсэн байв.
- 2005 - БНХАУ-ын боловсруулсан салан тусгаарлах үзэлтэй тэмцэх тухай хуулийг эсэргүүцэж Тайванийн нийслэл Тайпей хотод 200-300,000 мянган хүнийг хамарсан жагсаал болжээ.
- 2010 - Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн "Чонан" хөлөг онгоц пуужинд харвуулж, 46 далайчин амиа алдав. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн ерөнхийлөгч үүнийг Умард Солонгосын хийсэн үйлдэл гэж зэмлэжээ.
- 2017 - ОХУ-ын 99 хотод авлига, хээл хахуулийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ. Оросын судалгаан "Левада" төвөөс явуулсан судалгаагаар нийт иргэдийн 38 хувь нь тус эсэргүүцлийг дэмжиж байсан бол 67 хувь нь ерөнхийлөгч В.Путиныг энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн байна.
- 1031 - Шотландын хаан III Малкольм (1093 онд нас барсан)
- 1856 - Шинэ Зеландын 19 дэх Ерөнхий сайд Уиллиам Масси (1925 онд нас барсан)
- 1866 - Чарли Чаплин жүжигчнийг гаргаж ирсэн Фред Карно (1941 онд нас барсан)
- 1868 - Египетийн хаан I Фуад (1936 онд нас барсан)
- 1875 - Өмнөд Солонгосын анхны Ерөнхийлөгч Ри Сүнме (1965 онд нас барсан)
- 1879 - Олимпын аварга Германы завьч Вальдемар Титгенс (1917 онд нас барсан)
- 1881 - Загварын алдарт "Гүччи" брендийг үндэслэгч Гүччио Гүччи (1953 онд нас барсан)
- 1898 - Спортын алдарт "Пума" брендийг үндэслэгч Рудольф Дасслер (1974 онд нас барсан)
- 1911 - Нобелийн шагналт Английн биофизикч Бернард Катц (2003 онд нас барсан)
- 1916 - Нобелийн шагналт Америкийн биохимич Кристиан Б.Анфинсен (1995 онд нас барсан)
- 1931 - Алдарт "Стар Трек" цувралын Спок ахмадын дүрээр нэрд гарсан Леонард Нимой (2015 онд нас барсан)
- 1933 - Эротик киноны "хаан" Италийн найруулагч Тинто Брасс
- 1934 - Академийн наадмын шагналт жүжигчин найруулагч Алан Аркин
- 1935 - Палестин улсын хоёр дахь Ерөнхийлөгч Махмуд Аббас
- 1937 - Олимп, Пан Америкийн наадмын хошой аварга Америкийн гүйгч Барбара Жонес
- 1938 - Нобелийн шагналт Америкийн физикч Энтони Жеймс Леггетт
- 1940 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 60 дахь дарга хатагтай Ненси Пелоси
- 1944 - Америкийн домогт дуучин Дайана Росс
- 1945 - Маврикий улсын Ерөнхий сайд Паул Беренгер
- 1968 оны Мехикогын олимпоор долоон медаль хүртсэн дэлхийн хоёр удаагийн алтан медальт Зөвлөлтийн гимнастикч Михайль Воронин (2004 онд нас барсан)
- 1950 - "Ирээдүй рүү буцсан нь", "Форрест Гамп" киноны аяыг зохиосон, Академийн наадмын хоёр удаагийн шагналт хөгжмийн зохиолч Алан Силвестри
- 1951 - Нобелийн шагналт Америкийн физикч Карл Вайман
- 1953 - Олимпын хүрэл медальт, Европын аварга Зөвлөлтийн гүйгч Татяна Провидохина
- 1965 - Олимп, дэлхийн мөнгөн медальт Румынь улсын дундын зайн гүйгч Виолета Шекели
- 1972 - "Дахиад 17", "Үнэртэн", "Амралт" киноны од Америкийн жүжигчин Лесли Манн
- 1973 - Хайлтын алдарт "Google" компанийг үүсгэн байгуулалцсан Ларри Пейж
- 1979 - Английн дуучин Жей Шон
- 1981 - Италийн хөлбөмбөгч Массимо Донати
- 1982 - Испанийн хөлбөмбөгч Микель Артета
- 1983 - Германы хөлбөмбөгч Андреас Хинкель
- 1985 - "Карибын тэнгисийн дээрэмчид", "Анна Каренина", "Сүүлчийн шөнө" киноны од жүжигчин Кейра Найтли
- 1985 - Олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Меттью Греверс
- 1212 - Португалийн хаан I Санчо (1154 онд төрсөн)
- 1827 - Германы суут хөгжмийн зохиолч Людвин ван Бетховен (1770 төрсөн)
- 1885 - Санхүүгийн "Western Union" компанийг үүсгэн байгуулалцсан Энсон Стейжер (1825 онд төрсөн)
- 1926 - Германы канцелор Константин Ференбах (1852 онд төрсөн)
- 1932 - Автомашины "Кадиллак", "Линкольн" загварыг үндэслэгч Хенри М.Леланд (1843 онд төрсөн)
- 1934 - Олимпын мөнгө, хүрэл медальт Америкийн урт, өндрийн харайгч Жон Биллер (1877 онд төрсөн)
- 1940 - Анхны олимпын аварга Грекын марафонч Спиридон Луй
- 1945 - Их Британийн Ерөнхий сайд Девид Ллойд Жорж (1863 онд төрсөн)
- 1954 - Олимпын мөнгөн медальт Францын завьч Шарль Перрин (1875 онд төрсөн)
- 1957 - Францын Ерөнхий сайд Эдуар Херрио (1872 онд төрсөн)
- 1984 - Гвинейн анхны Ерөнхийлөгч Ахмед Секу Туре (1922 онд төрсөн)
- 1996 - АНУ-ын 58 дахь төрийн нарийн бичгийн дарга Эдмунд Маски (1914 онд төрсөн)
- Компьютерийн алдарт "Hewlett-Packard" компанийг үүсгэн байгуулалцсан Девид Пекард (1912 онд төрсөн)
- 2005 - Их Британийн Ерөнхий сайд Жеймс Каллаган (1912 онд төрсөн)
- 2013 - "Тор" цуврал, "Гайхамшигт дөрөв: Мөнгөн гулгагчийн мандалт", "Симпсон" хүүхэлдэйн цувралын зохиогч, кино зохиолч Дон Пейн (1964 онд төрсөн)
- 2015 - Нобелийн шагналт Шведийн яруу найрагч Томас Транстромер (1931 онд төрсөн)