1991-92 оны Европын цом
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Европын цомын 1991-92 оны улиралд Барселона баг шигшээ тоглолтод Сампдори багийг цаг сунгасны эцэст хожин анх удаа түрүүлж, Испанид 1966 оноос хойшхи анхны цомыг авчирчээ. Ялалтын гоолыг Рональд Куман чөлөөт цохилтоос оруулсан. Тус тэмцээн нь УЕФА Аваргуудын Лиг хэмээн шинэчлэн зохион байгуулагдахын өмнөх сүүлчийн тэмцээн байв. Анх удаа шөвгийн найман багийг хоёр хэсэгт хувааж, хэсэг тус бүрийн тэргүүн байр эзэлсэн багууд шигшээ тоглолтод аваргын төлөө өрсөлджээ.
Үндсэн танилцуулга | |
---|---|
Хугацаа | 1991 оны 9 сарын 18 - 1992 оны 5 сарын 20 |
Багийн тоо | 32 (УЕФА холбооноос) |
Эцсийн дүн | |
Аварга | Барселона (1 дэх удаа) |
Дэд байр | Сампдори |
Тоон үзүүлэлт | |
Мэргэн бууч | Сергей Юран & Жан-Пьер Папен (7 гоол) |
← 1990-91 1992-93 → |
Мөн тус тэмцээн нь 1985 оны Хайсел цэнгэлдэх хүрээлэнгийн хэрэг явдлаас болж 5 жил Европын тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулсан Английн багууд эргэж ирсэн тэмцээн байлаа. Гэхдээ 6 жилээр эрхээ хасуулсан Ливерпүүл баг оролцож чадаагүй.
Өмнөх улирлын аварга Црвена Звезда Белград баг хуучин Югославт гарсан дайны улмаас өөрийн талбай дээрээ тоглолт хийж чадаагүй бөгөөд энэ нь тэдний аваргаа хамгаалах боломжийг багасгасан юм. Црвена Звезда хэсгийн тоглолтоос хасагджээ.