Шри Ланка
From Wikipedia, the free encyclopedia
Шри Ланка (синх. ශ්රී ලංකාව; там. இலங்கை) — Өмнөд Азид оршдог бүрэн эрхт улс. Хуучнаар Цейлон.
Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Sri Lanka Matha" (Монгол: "Шри Ланка эх") | |
Нийслэл |
|
Томоохон хот | Коломбо |
Албан ёсны хэл | |
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл | Англи хэл |
Угсаатны бүлгүүд (2012[4]) |
|
Шашин (2012) | 70.2% Буддизм (албан ёсны)[5] 12.6% Хиндүизм 9.7% Ислам 7.4% Христ 0.1% Бусад/Шашингүй |
Ард түмний нэршил | Шри Ланкачууд |
Төр засаг | Нэгдмэл холимог бүгд найрамдах улс[6] |
• Ерөнхийлөгч | Ранил Викрамасингхе |
• Ерөнхий сайд | Динеш Гунавардена |
• Парламентын дарга | Махинда Япа Абейвардена |
• Ерөнхий шүүгч | Жаянта Жаяасурия |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Үүсгэн байгуулалт | |
МЭӨ 543 | |
МЭӨ 437 | |
• Анурадхапура улс | МЭӨ 437–МЭ 1017 |
• Чола | 1017–1070 |
• Полоннарува | 1070–1236 |
• Жаффна улс | 1215–1619 |
• Дамбадения улс | 1220–1341 |
• Гампола улс | 1341–1412 |
• Котте | 1412–1597 |
• Ситавака | 1521–1593 |
• Канди улс | 1469–1815 |
• Кандийн дайн | 1796 |
• Кандийн конвенцийг байгуулав | 1815 |
• Британийн Цейлон | 1796–1948 |
• Тусгаар тогтнол | 2 сарын 4, 1948 |
5 сарын 22, 1972 | |
• Одоогийн үндсэн хууль | 9 сарын 7, 1978 |
Газар нутаг | |
• Нийт | 65,610.2 км2 (120) |
• Усны эзлэх талбай (%) | 4.4 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 22,181,000[9] (60) |
• 2012 тооллого | 20,277,600[10] |
• Нягтаршил | 337.7/км2 (24) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▼ $318.6 тэрбум[11] (60) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $14,234[11] (101) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▼ $73.7 тэрбум[11] (79) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $3,293[11] (132) |
ОТББИ (2016) | 39.8[12] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.782[13] өндөр · 73 |
Мөнгөний нэгж | Шри Ланка рупи (Rs) (LKR) |
Цагийн бүс | UTC+5:30 (ШЛСЦ) |
Огнооны формат |
|
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +94 |
ISO 3166 код | LK |
Домэйн нэр |
|
Вэбсайт gov.lk |
Шри Ланка улс Энэтхэгийн далайн Шри Ланка арал дээр оршдог. Хойд талаараа Энэтхэг, баруун талаараа Мальдивтай улсаар хиллэнэ. Нэгдмэл байгууламж, хагас ерөнхийлөгчийн эрх давамгайлах бүгд найрамдах засагтай. Засаг захиргааны нийслэл нь Шри-Жаяварденепура-Котте, түүний хажууд байдаг хуучин нийслэл Коломбо улсын гол хот билээ.
Шри Ланкын түүх 3000 жилийн өмнөөс эхтэй. Эртний Торгоны зам хийгээд орчин үеийн Дэлхийн хоёрдугаар дайнд стратегийн ашигтай байрлалтай боомт байв. Их Британийн колоничлолоос 1948 онд онц эрх, 1972 онд бүрэн эрхтэйгээр гарч тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улс (БНАСШЛУ) болжээ.
Шри Ланка олон хэл угсаа, шашинтнаас бүрэлдсэн орон. Хүн амын олонх нь синхал үндэстэн бөгөөд тамил, ларакалла, бургер, малай зэрэг яс үндэстэн мөн амьдардаг. Зонхилох буддын шашин 2000 жилийн тэртээгээс дэлгэрсэн.
Шри Ланка НҮБ, Их Британийн хамтын нөхөрлөл, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнө Азийн хамтын ажиллагааны холбоо, Их 77-ын гишүүн орон юм. Мальдивийн хамтаар Өмнөд Азидаа Хүний хөгжлийн итгэлцүүрээр тэргүүлдэг.