From Wikipedia, the free encyclopedia
Шри-Жаяварденепура-Котте (товчоор Котте) — Шри Ланка улсын нийслэл, 115 мянган хүнтэй хот.
Хоёр голын бэлчир газар байрласан Даругама суурин дайсан нэвтрэхэд бэрх байгалийн саад бүхий газар байв. 13-р зуунд Ниссанка Алагакконара ноён цайз барьж Котте (хот хэрэм гэсэн утгатай) хэмээжээ. Котте усаар хүрээлэгдсэн гурвалжин хэлбэртэй, 2.5 ам дөрвөлжин километр талбайтай, 2.5 м өндөр хэрэмтэй байв. 1391 онд Жаффна улсын Сапумал гүн хотыг эзэлж Шри Жаявардханапура (дэвжин ялахын заяат хот) гэж нэрийдэв. 16-р зууны төгсгөл хүртэл улс оршин байсан ба Коттегийн вант улсын нийслэл нь энэ газар байжээ.
Португалын далайн баг 1505 онд арал дээр бууж Коттегийн вантай танилцсан ба Коломбо боомтыг барьж суурьшаад Котте хот болон улсыг 1565 онд эзэлжээ. 19-р зуунд Их Британийн мэдэлд байхад Котте аж үйлдвэржиж эхэлсэн. Келани голын дээгүүр Виктори гүүр баригдсан гэх мэт олон зүйл баригдав.
1982 онд Шри-Ланк улсын хурлаас Коттег улсын нийслэл болгожээ. Улсын хурлын ордон Ожа Дияванна нуурын дундах арал дээр баригдсан.
Шри-Жаяварденепура-Котте хот 115 мянган хүнтэй. Хүн амын 70% синхал үндэстэн, 20% тамил үндэстэн. Синхал, тамил хоёр хэл албан ёсоор хэрэглэгдэнэ. Хүн амын 75% буддын шашныг шүтдэг бол 15% хиндү, 10% христ, лалын шүтлэгтэй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.