Бүгд Найрамдах Улс
төрийн тэргүүнийг сонгодог засаглалын хэлбэр / From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь засгийн газрын хэлбэрийн тухай өгүүлнэ. Бусад улс төрийн үзэл суртлыг, «Бүгд найрамдах үзэл»-с харна уу.
Бүгд Найрамдах Улс (Хятад: 共和国, Латин: res publica) нь хаант засаглалаас ялгаатай нь улс төрийн эрх мэдэл нь төлөөлөгчдөөрөө дамжуулан олон нийтийн мэдэлд байдаг улсыг хэлнэ.[1]
Төгс байдлаараа анх Христийн тооллын өмнөх V-IV зууны Грекийн Афинд тогтсон бөгөөд төрийн зохион байгуулалтын эртний хэлбэр. Resbublica буюу бүгд найрамдах засаг нь дараах нийтлэг шинж агуулдаг.
- төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгоно.
- төрийн засаглалыг эрх баригчид өөрийн үзэмж, хүсэл зоригоор бус ард түмний даалгавар, итгэлээр тэдний хяналт дор хэрэгжүүлнэ.
- төр хийгээд түүний тэргүүн хуульд заасны дагуу хуулийн болон ард түмний өмнө хариуцлага хүлээнэ.