From Wikipedia, the free encyclopedia
1392 оноос 1897 оны хооронд Солонгост Чосон улс (засгийн шинжээр нь Чосоны вант улс гэж бичнэ; сол. 조선, 朝鮮, Joseon, Chosŏn; Англи: Joseon, Joseon dynasty, Kingdom of Joseon; Орос: Династия Чосон) оршин тогтнож байв. Өмнө нь байсан Курё улсын жанжин И овогт Сон-ге 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чосоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чосон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил хаант засагтай улс (эзэнт улс) бaйв. Улсын эзэн нь ван (왕 wang) учир вант улс гэж нарийвчилж ойлгоно.
Их Чосон 조선국 (1392–1894) 朝鮮國 대조선국 (1894–1897) 大朝鮮國 | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1392–1897 | |||||||||||
Төлөв | Мин ба Чин улстай алба гувчуурын харилцаа (1401–1895)a Чин улсын хараат улс (1882–1895)[1][2][3][4] Японы эрх мэдлийн нөлөөний дор (1895–1897) | ||||||||||
Нийслэл | Гол : Ханьсон (одоогийн Сөүл) (1394–1399/1405–1897) Түр : Кэгён (1392–1394/1399–1405) | ||||||||||
Албан ёсны хэл | Дундад Солонгос, Эрт орчин үеийн Солонгос хэл, Сонгодог Хятад хэл[5][6]:243, 329[7]:74 | ||||||||||
Шашин | Күнзийн сургаал (төрийн үзэл суртал), Буддизм, Шаманизм, Бомбын шашин, Христ (1886 онд хүлээн зөвшөөрөгдсөн) | ||||||||||
Ард түмний нэршил | Солонгосчууд | ||||||||||
Төр засаг | Хэмжээгүй эрхт хаант засаг[8] | ||||||||||
Ван (王) | |||||||||||
• 1392–1398 | Тэжу (анхны) | ||||||||||
• 1864–1897 | Кожон (сүүлчийн) | ||||||||||
Төрийн тэргүүний зөвлөх[note 1] | |||||||||||
Хууль тогтоох байгууллага | Байхгүй (зарлигаар захирах) (1894 он хүртэл) Jungchuwon (1894 оноос) | ||||||||||
Түүх | |||||||||||
• Тэжу хаан ширээнд залрав | 8 сарын 5, 1392 | ||||||||||
• Солонгос цагаан толгойн дэлгэрүүлэлт | 10 сарын 9, 1446 | ||||||||||
• Японы довтолгоонууд | 1592–1598 | ||||||||||
1627, 1636–1637 | |||||||||||
• 1876 оны Японы-Солонгосын гэрээ | 2 сарын 26, 1876 | ||||||||||
• Шимоносекийн гэрээ | 4 сарын 17, 1895 | ||||||||||
10 сарын 13, 1897 | |||||||||||
Хүн ам | |||||||||||
• 1432[9] | 766,000 | ||||||||||
• 1519[10] | 3,300,000 | ||||||||||
• 1669[9] | 5,018,000 | ||||||||||
• 1721[9] | 6,970,000 | ||||||||||
• 1864[9] | 6,830,000 | ||||||||||
Мөнгөний нэгж | Мүнь (1423–1425, 1625–1892) Ян (1892–1897) | ||||||||||
| |||||||||||
Өнөөдөр | Умард Солонгос Өмнөд Солонгос Орос (Ноктундо)[11] | ||||||||||
|
Солонгос нэр | |
Хангыл | |
---|---|
Ханжа | |
Шинэ латинчлал | Joseon |
Маккьюн–Райшауэр | Chosŏn |
IPA | [tɕosʌn] |
Умард Солонгос нэр | |
Хангыл | |
Ханжа | |
Шинэ латинчлал | Joseon Bonggeon Wangjo |
Маккьюн–Райшауэр | Chosŏn Ponggŏn Wangjo |
Албан ёсны нэр | |
Хангыл | |
Ханжа | |
Шинэ латинчлал | Daejoseon(-)guk |
Маккьюн–Райшауэр | Taejosŏn'guk |
IPA | Солонгос дуудлага: [tɛdɕosʌnɡuk̚] |
Курёгийн нийслэл Кэгён (Gaegyeong, өнөө Кэсон) байсан бол шинэ улс Ханян (Hanyang)-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (Hanseong), өдгөө Сөүл гэх нэртэй болсон билээ. Сэжун, Сонжун хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд Зүрчидийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чосон, өнөөгийн Солонгосын хил Түмэн гол, Ялу гол гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Солонгос цагаан толгой болох Хангылыг анх зохиогдож дэлгэрүүлсэн бөгөөд 1446 онд Чусоны вант улсын И овогт Сэжун ван "Хүн мин жонгым" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээх утга бүхий үсэг зохиосон нь өдгөө хэрэглэж буй эл үсэг болой. Өмнөдөд "Хангөл" (оросоор Хангыль), умардад "Чосогөл" (оросоор Чосонгыль) гэгдэх Солонгос үсгийг зохиосон нь чухал үйл юм. Гэвч XX зууны хагас хүртэл Солонгост ханз үсэг голлож байжээ. Чусон улсад Күнзийн суртал нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.
Чосон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.[14] Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.[15]
Чосон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн Тоётоми Хидэёшийн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон Ханьсон, Пён-Ян хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (Geobukseon, «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чосоны далайн жанжин И Сүн-шин Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ Мин улс Чосонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.
Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин Зүрчид Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чосон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд Нурхачын төрлийн Амин 3 түмэн цэрэгтэй ирж,[16] дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг Манжаас дайлан Чосоны цэргийг даржээ.[17] Үр дүнд нь Чосоныхан Мин улсыг бус Манж Чин улсын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ.[18] Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.
Европын зэвсгээр зэвсэглэсэн Япон хүчирхэгжин нөлөөлж 1897 онд Солонгосын эзэнт улсыг зарлан ёслуулснаар Чусоны вант улсын үе төгсчээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.