From Wikipedia, the free encyclopedia
Түмэн гол (Хятад хэл: хялбаршуулсан Хятад: 图们江; уламжлалт Хятад: 圖們江; пиньинь: Túmen Jiāng, сол. 두만강, 豆滿江) нь Пэкдү уулаас эх авч, Хятад, Хойд Солонгос, Оросын хилийн дагуу урсан Япон тэнгис буюу Зүүн тэнгист цутгадаг, 521 км урттай гол юм. Адгийн 17 км нь Хойд Солонгос ба Оросын, бусад хэсэг нь Хойд Солонгос ба Хятадын хилийн шугам болно. Голын нэр нь монгол хэлний түм буюу арван мянга гэдэг үгээс гаралтай. Орос хэлээр "Туманная река" гэдэг нь манант гол гэсэн утгатай юм.
Түмэн гол | |
---|---|
Эх | Чанбайн нуруу |
Адаг | Япон тэнгис |
Байршил | Умард Солонгос, Гирин (Хятад), Приморийн хязгаар (Орос) |
Урт | 521 км |
Эхийн өндөр | 2000 м |
Адгийн өндөр | 0 м |
Өндрийн ялгаа | 2000 м |
Ус цуглуулах талбай | 41.200 км² |
Голын систем | Түмэн гол |
1995 онд ОХУ, Монгол Улс, Хятад, Өмнөд Солонгос улсууд Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүсийг байгуулах тухай гурван гэрээнд гарын үсэг зурсан.
Түмэн гол нь Хятад, Хойд Солонгосын хилийн ихэнхийг эзэлдэг Ялу голтой харьцуулахад нарийн, гүехэн тул Хойд Солонгосын дүрвэгсэд голдуу Түмэн голоор хил давдаг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.