From Wikipedia, the free encyclopedia
Хятадын Эв Хамт Нам буюу Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сард байгуулагджээ. Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. 2017 оны 10-р сард зохион байгуулагдсан 19-р Үндэсний Конгрессоос сонгогдсон Ши Жиньпин өнөөгийн тэргүүлэх удирдагч юм.
Хятадын Коммунист Нам 中国共产党 Zhōngguó Gòngchǎndǎng | |
---|---|
Ерөнхий нарийн бичгийн дарга | Ши Жиньпин |
Байнгын хороо |
|
Байгуулагчид |
... ба бусад
|
Байгуулагдсан |
|
Төв байр | Жуннаньхай, Шичен дүүрэг, Бээжин |
Сонин | Ардын өдөр тутмын |
Залуучуудын жигүүр |
|
Зэвсэгт жигүүр |
|
Ажилчдын жигүүр | Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо |
Хэвлэлийн жигүүр | Хятадын Медиа Групп |
Судалгааны газар | Бодлогын Судалгааны Төв Газар |
Гишүүдийн тоо (2022) | ▲ 96,710,000[1] |
Үзэл баримтлал | Хятадын онцлогтой Социализм
|
Үндэсний харъяалал | Нэгдсэн Фронт[2] |
Олон улсын харъяалал |
|
Өнгө(нүүд) | Улаан |
Уриа | "Ард түмэнд үйлчил" (хят. 为人民服务) |
Дуулал | "Интернационал" (хят. 国际歌) |
Ардын төлөөлөгчдийн их хурал (13-р) | 2,090 / 2,980 |
АТИХ-ын байнгын хороо | 118 / 175 |
Намын туг | |
Цахим холбоос | |
cpc.people.com.cn |
ХКН-ын туйлын зорилго бол коммунист нийгэм байгуулах явдал юм. Хятадын Коммунист Нам үйл ажиллагаандаа "Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл баримтлал", Дэн Сяопиний онол, Зяан Зэминий "Гурван төлөөллийн онол" , "шинжлэх ухааны үзэл баримтлал" -аар удирдуулж байгаагаа тунхаглаж байна. "Ху Зинтао ба Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа зэрэг юм. Оросын 1917 оны Октябрын хувьсалын нөлөөгөөр Коминтерний тусламжтайгаар марксизм-ленинизмын үзэл санааг Хятадад түгээж үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж Хятадын Коммунист нам 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан ажээ.
ХКН-ыг 1921-1927 онуудад намыг тэргүүлж байсан Чень Дусю тэргүүтэй хэсэг нөхдүүд байгуулсан байна.
ХКН-ын Анхдугаар их хурлыг 1921 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр Шанхай хотод 12 төлөөлөгчтэй нууц байдалтай зохион байгуулсан байна. Хурлаар Хятадад социализм байгуулах намын эцсийн зорилгыг тунхаглав. Хятадын зүүний үзэлтэй сэхээтний төлөөллөөс бүрдсэн "дугуйлан" -аас дэлхийн хамгийн том улс төрийн нам болтлоо өргөжсөн юм.
ХКН-ын түүхийг дараах үе шатанд хувааж болно.
ХКН 2015 оны байдлаар 86 сая, 2022 оны байдлаар 96,7 сая гишүүнтэй байна. Үүүнээс:
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны өнөөгийн гишүүд нь:
Ши Жиньпин - ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга.
Ли Көцян - БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд
Ли Жаншу - БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
Ван Ян - Бүх хятадын ардын улс төрийн Зөвлөлдөх үндэсний хорооны дарга
Ван Хунин - ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга
Жао Лэжи - ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын дарга
Хан Жэн - БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч
ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн газрын гишүүд:
Хятадын Коммунист намын ХХ дугаар Их хурал Бээжин хотноо 2022 оны 10-р сарын 16-22-ны өдрүүдэд болов.
1977 оноос хойш 5 жил тутам болж БНХАУ-ын улс төрийн амьдралыг тодорхойлдог ирсэн Хятадын Коммунист намын Тус Их хуралд 2296 төлөөлөгч оролцсон байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.