Хятадын Коммунист Нам
From Wikipedia, the free encyclopedia
Хятадын Эв Хамт Нам буюу Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сард байгуулагджээ. Хятадын Коммунист Нам /ХКН/ 76 сая гаруй гишүүнтэй, дэлхийн улс төрийн хамгийн том байгууллага. 2017 оны 10-р сард зохион байгуулагдсан 19-р Үндэсний Конгрессоос сонгогдсон Ши Жиньпин өнөөгийн тэргүүлэх удирдагч юм.
Хятадын Коммунист Нам 中国共产党 Zhōngguó Gòngchǎndǎng | |
---|---|
Ерөнхий нарийн бичгийн дарга | Ши Жиньпин |
Байнгын хороо |
|
Байгуулагчид |
|
Байгуулагдсан |
|
Төв байр | Жуннаньхай, Шичен дүүрэг, Бээжин |
Сонин | Ардын өдөр тутмын |
Залуучуудын жигүүр |
|
Зэвсэгт жигүүр |
|
Ажилчдын жигүүр | Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо |
Хэвлэлийн жигүүр | Хятадын Медиа Групп |
Судалгааны газар | Бодлогын Судалгааны Төв Газар |
Гишүүдийн тоо (2022) | ▲ 96,710,000[1] |
Үзэл баримтлал | Хятадын онцлогтой Социализм
|
Үндэсний харъяалал | Нэгдсэн Фронт[2] |
Олон улсын харъяалал |
|
Өнгө(нүүд) | Улаан |
Уриа | "Ард түмэнд үйлчил" (хят. 为人民服务) |
Дуулал | "Интернационал" (хят. 国际歌) |
Ардын төлөөлөгчдийн их хурал (13-р) | 2,090 / 2,980 |
АТИХ-ын байнгын хороо | 118 / 175 |
Намын туг | |
Цахим холбоос | |
cpc.people.com.cn |
ХКН-ын туйлын зорилго бол коммунист нийгэм байгуулах явдал юм. Хятадын Коммунист Нам үйл ажиллагаандаа "Марксизм-Ленинизм, Мао Зэдуны үзэл баримтлал", Дэн Сяопиний онол, Зяан Зэминий "Гурван төлөөллийн онол" , "шинжлэх ухааны үзэл баримтлал" -аар удирдуулж байгаагаа тунхаглаж байна. "Ху Зинтао ба Ши Жиньпиний шинэ үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа зэрэг юм. Оросын 1917 оны Октябрын хувьсалын нөлөөгөөр Коминтерний тусламжтайгаар марксизм-ленинизмын үзэл санааг Хятадад түгээж үндэсний хувьсгалт хөдөлгөөн өрнүүлж Хятадын Коммунист нам 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан ажээ.
ХКН-ыг 1921-1927 онуудад намыг тэргүүлж байсан Чень Дусю тэргүүтэй хэсэг нөхдүүд байгуулсан байна.
ХКН-ын Анхдугаар их хурлыг 1921 оны 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр Шанхай хотод 12 төлөөлөгчтэй нууц байдалтай зохион байгуулсан байна. Хурлаар Хятадад социализм байгуулах намын эцсийн зорилгыг тунхаглав. Хятадын зүүний үзэлтэй сэхээтний төлөөллөөс бүрдсэн "дугуйлан" -аас дэлхийн хамгийн том улс төрийн нам болтлоо өргөжсөн юм.
ХКН-ын түүхийг дараах үе шатанд хувааж болно.
- Гоминдантай нэгдэн милитарист бүлэглэлүүдийн эсрэг фронтын үе (1922-1927).
- Хятад дахь Зөвлөлт Бүгд Найрамдах Улс буюу улс орны эрх мэдлийн төлөө Гоминдантай хийсэн тэмцлийн үе (1927-1937).
- Японы түрэмгийллийн эсрэг тэмцэл, Хоёрдугаар Гоминдантай нэгдсэн фронтыг байгуулсан үе (1937-1945).
- Хятад дахь иргэний дайн (1946-1949) - Гоминдантай хийсэн дайны үе.
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны дараа үе(1949 оноос хойш) - нам улс орондоо эрх баригч нам болон төлөвшсөн үе.