Фарерын арлууд
From Wikipedia, the free encyclopedia
Фарерын арлууд буюу Фарер (Фарер: Føroyar, Дани хэл: Færøerne) нь Норвегийн тэнгис ба Хойд Атлантын далайн хооронд, Шотланд, Исланд хоёрын гол хавьцаа орших бүлэг арал бөгөөд Дани, Гренландын хамтаар Данийн Вант Улсыг бүрдүүлдэг. 1948 онд автономит эрхтэй муж болжээ. Батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль эрх зүйгээс бусад бүх харилцаагаа өөрөө зохицуулдаг байна.
Quick Facts Фарерын арлуудFøroyar (Фарер)Færøerne (Дани), Бүрэн эрхт улс ...
Фарерын арлууд | |
---|---|
Данийн Хаант Улсын өөртөө засах нутаг дэвсгэр | |
Төрийн дуулал: "Tú alfagra land mítt" (Фарер) (Монгол: "Хамгаас үзэсгэлэнт нутаг минь") | |
Бүрэн эрхт улс | Данийн хаант улс |
Норвегитэй нэгдсэн | 1035 |
Данитай нэгдсэн | 1 сарын 14, 1814 |
Өөртөө засах эрх | 4 сарын 1, 1948 |
Өргөжсөн автономи | 7 сарын 29, 2005[1] |
Нийслэл ба томоохон хот | Торсхавн 62°00′N 06°47′W |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд | Фарерчууд |
Шашин | Христ (Фарерын арлуудын сүм) |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Парламентын үндсэн хуульт хаант засаг доторх шилжүүлсэн засгийн газар |
• Хатан хаан | X Фредерик |
• Дээд комиссар | Лене Мойелл Йохансен |
• Ерөнхий Сайд | Аксель Йоханнесен |
Хууль тогтоох байгууллага | Лёгтинг |
Үндэсний төлөөлөл | |
• Фолькетинг | 2 гишүүн |
Газар нутаг | |
• Нийт | 1,399 км2 (not ranked) |
• Усны эзлэх талбай (%) | 0.5 |
Хамгийн өндөр цэг | 882 м (2,894 фут) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 54,503[4] (214) |
• 2011 тооллого | 48,346 |
• Нягтаршил | 38.6/км2 |
ДНБ (нэрлэгч) | 2019 тооцоо |
• Нийт | $3.126 тэрбум[5] (-) |
• Нэг хүнд ноогдох | $58,585 (-) |
ОТББИ (2018) | ▲ 22.71[6] бага · 1 |
ХХИ (2008) | 0.950[7] маш өндөр |
Мөнгөний нэгж | (DKK) |
Цагийн бүс | UTC±00:00 (БЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+01:00 (БЕЗЦ) |
Огнооны формат | өө-сс-жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +298 |
Шуудангийн код | FO-xxx |
ISO 3166 код | FO |
Домэйн нэр | .fo |
Close
Исланд, Шетланд, Оркни, Гадаад Хебридтэй худалдааны нягт холбоотой байсан бөгөөд 1380 онд Норвеги улс Данид дагаар орж, Калмарын холбоог бий болгоход Данийн хяналтад орж, Дани улстай улс төрийн холбоотой болжээ. Уг холбоо нь 1814 онд задарсан юм.