Дани крон
From Wikipedia, the free encyclopedia
Крон (Дани хэл: krone, тэмдэглэгээ: kr; код: DKK; олон тоо: кронер) нь Данийн Хаант Улс, түүний өөртөө засан тохинох эрхтэй хоёр муж болох Гренланд, Фарерын арлуудад 1875 оны 1 сарын 1-нээс хойш хэрэглэгдэж буй албан ёсны мөнгөн тэмдэгт нь юм. ISO код "DKK" болон тэмдэглэгээ "kr" нь өргөн хэрэглэгддэг, эхнийх нь ихэвчлэн утгын өмнө, дараагийнх нь хойно бичигддэг. Крон гэдэг нь титэм гэсэн утгатай. Нэг крон нь 100 өре-тэй тэнцэнэ.
Quick Facts Данийн кронdansk krone (Дани)donsk króna (Фарер) danskinut koruuni (Калааллисут) ...
Данийн крон dansk krone (Дани) donsk króna (Фарер) danskinut koruuni (Калааллисут) | |
---|---|
Улс: | Дани |
Бутархай мөнгөний нэгж: | 100 өре |
ISO 4217 код: | DKK |
Товчлол: | дкр., кр. |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) |
1,000 MNT = 2.13493 DKK 1 USD = 6.175 DKK |
Close
Крон нь Европын Холбооны валютын ханшийн механизм ERM II-ын дагуу евротой уягдсан байдаг.