From Wikipedia, the free encyclopedia
Туркменистан Улс нь Төв азийн улс бөгөөд баруун хойд хэсгээрээ Казахстан, хойд болон зүүн хэсгээрээ Узбекистан, зүүн өмнөд хэсгээрээ Афганистан, өмнөд болон баруун өмнөд хэсгээрээ Иран улстай хиллэлдэг бөгөөд баруун талаараа Каспийн тэнгисээр хүрээлүүлсэн байдаг.
Туркменистан | |
---|---|
Төрийн дуулал: Garaşsyz Bitarap Türkmenistanyň Döwlet Gimni "Тусгаар, төвийг сахигч Түркмен улсын дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Ашхабад 37°58′N 58°20′E |
Албан ёсны хэл | Туркмен хэл[3] |
Угсаатны бүлгүүд (2012)[4] |
|
Шашин (2020 Загвар:Estimate)[5] |
|
Ард түмний нэршил | Туркменистанчууд[6] Туркменчүүд[7] |
Төр засаг | Тоталитар удамшлын дарангуйлал дор нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[8][9] |
• Ерөнхийлөгч | Сердар Бердымухаммедов |
• Дэд Ерөнхийлөгч | Рашид Мередов |
• Ардын Зөвлөлийн дарга | Гурбангулы Бердымухамедов |
• Ассамблейн дарга | Дүнягөзел Гулманова |
Хууль тогтоох байгууллага | Ассамблей |
Тусгаар тогтнол (ЗХУ-аас) | |
• Эзлэгдсэн | 1879 |
• Зөвлөлтийн удирдлага | 5 сарын 13, 1925 он |
• Бүрэн эрхт байдлаа тунхаглав | 8 сарын 22, 1990 он |
• ЗХУ-аас | 10 сарын 27, 1991 он |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 12 сарын 26, 1991 он |
• Одоогийн үндсэн хууль | 5 сарын 18, 1992 он |
Газар нутаг | |
• Нийт | 491,210 км2[10] (52) |
• Усны эзлэх талбай | 24069 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 4.9 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 7,057,841 [11] (115) |
• Нягтаршил | 10.5/км2 (221) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | $117.7 тэрбум [12] (93) |
• Нэг хүнд ноогдох | $18,875[12] (80) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | $82.65 тэрбум[12] |
• Нэг хүнд ноогдох | $13,076[12] |
ОТББИ (1998) | 40.8 дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.745[13] өндөр · 91 |
Мөнгөний нэгж | Манат (TMT) |
Цагийн бүс | UTC+05 (TMT) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +993 |
Домэйн нэр | .tm |
Газар нутгийн хэмжээгээр Дэлхийд 53 дугаар байранд буюу Монголоос гурав дахин бага 491 мянган км² газар нутагтай. Засаг захиргааны хувьд таван муж, нэг нийслэл гэж хуваадаг байна.
Туркменистан нь олон зуун жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар болж байсан. Дундад зууны үед Мерв хот нь 15-р зууны дунд хүртэл Хятадын худалдаа арилжааны цуваа явдаг байсан Торгоны замын чухал зогсоол бөгөөд Исламын ертөнцийн агуу хотуудын нэг байсан. 1881 онд Оросын эзэнт гүрний хавсарга улс болсон. Туркменистан нь Төв Ази дахь Болшевикийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж байсан боловч 1924 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн Бүгд найрамдах улс болж, 1991 онд ЗХУ задарч тусгаар тогтнолоо зарлах хүртэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен (Туркменистан ССР) улс хэмээн нэрлэгдэж байсан.
Туркменистан улс нь дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө 4-т ордог. Газар нутгийх нь ихэнх хэсэг буюу 70 орчим хувийг Каракумын цөл эзэлдэг. 1993 оноос хойш тус улсын иргэдэд төрөөс үнэгүй цахилгаан, ус болон байгалийн хийгээр хангаж ирсэн.
Туркменистан улсын анхны ерөнхийлөгч Сапармурат Нияазов 2006 оны 12 дугаар сард зүрхний шигдээсээр нас барах хүртлээ тус улсыг захирч байсан. 2007 онд Гурбангули Бердимухамедов ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хүний эрхийг хамгаалах (Human Rights Watch ) байгууллага “Туркменистан улс нь дэлхийн хамгийн дарангуйлсан дэглэмтэй улсуудыг нэг нь. Энэ улсад бие даасан хяналт бараг хаалттай, хэвлэл мэдээлэл болон шашны эрх чөлөө чанга хяналттай, хүний эрхийг хамгаалагчид болон бусад сайн дурын идэвхтнүүдийн засгийн газраас хяналт тавьж, аюул заналхийлэл учруулж байдаг ” гэж дүгнэлт гаргасан.
Ерөнхийлөгч Бердимухамедов нэг хүнийг тахин шүтэх дэмждэг, түүний хамаатан садан болон хамтрагчидаа хязгааргүй эрх мэдэл эдлүүлдэг ба нийгмийн амьдралын бүхий л асуудлыг бүхэлд нь хянаж байдаг.
5.2 сая иргэний 90 хувь ислам шашинтан, 78 хувь туркмен үндэстэн байдаг. Нийслэл Ашхабад 900 мянган хүнтэй.
Туркменистан улс хөгжиж байгаа. 2012 оноор жишээлэхэд ДНБ 11% өссөн. Шатдаг хий, газрын тос ихээр олборлодог.
«Тамын үүд» хэмээх гал унтардаггүй том нүх газарт үүссэн байдаг нь аялагч жуулчдын анхаарлыг их татдаг.
Туркменистан улсын нэрийг түркменээр Türkmenistan гэж бичдэг. Türkmenistan нь türk+men+stan гурван үеээс бүтнэ. «Түркмен улс орон» гэсэн утгатай. Эхний türk нь монголоор «ᠲᠦᠷᠦᠭ», «түрэг» гэж бичдэг үгний нэгэн түрэг хувилбар нь мөн. Хоёрдугаар men-ийг эрдэмтэд «-д хамаарах», «-рхүү» гэсэн утгатай -myn ,-men гэх согд залгаас гэж таадаг. Гуравдугаар stan нь «орон», «-ын газар», «улс» буюу -стан гэх перс дагавар юм. Монголд англи Turkmenistan, орос Туркменистан хоёроос улбаалаад Туркменистан гэж бичих нь давамгайлж байгаа юм. Мөн орос Туркмения-аас болж Туркмен гэж бичих нь байдаг. Дамдинсүрэнгийн толийг баривал Түркмен, түркменээс нь галиглавал Түркменистан, «-стан»-ыг нь «улс»-аар солиод Түркмен улс, зүгээр л Түркмен гэж монголчилж болно.
Урьдын түүхэнд Туркмен оронд төвлөж мандсан улс байсангүй. Хоёр мянган жилийн тэртээ Ахемин, Македоны дайчдын зам татаж өнгөрчээ. Дараа нь Парф, Сасан гэх мэт Иран угсаатны байгуулсан төр улсын хязгаар нутаг байв. Эцэстээ Түрэг угсаатны умраас өмнөш, дорноос өрнөд нүүсэн нүүдлийн замд таарч аажмаар Иран бус Түрэг угсаатны нутаг болжээ. 10-р зуунаас Перс соёлтой Түрэг угсааны Селжук, Сартуул улсын бүрэлдэхүүнд орж явав. 13-р зуунд Их Монгол, Хүлэгүгийн гэх монгол, 14-р зуунд Төмөрийн гэх түрэг-монгол, 16-р зуунаас Хивын, Бухарын гэх узбек эзэнтэй улсуудын харьяанд орж явсаар 19-р зууны сүүлчээр Оросын Хаант Улсын цэрэгтэй учирчээ.[14]
Өнөөгийн Туркменистан орны үндсэн хүн ам нь Түркмен үндэстэн. Тэд Турк, Азербайжан бас багтдаг Түрэг угсааны өрнө салаа - Огузт хамаардаг. «Огуз» гэдэг үг нь «аймаг» гэх түгээмэл утгатай. Огуз нь 9-р зуунд Каспийн тэнгисээс Балхаш нуур хүртэл, ер нь Арал тэнгисийн орчим нутаглаж байгаад баруун өмнө рүү зүглэжээ. Түрүүч нь явсаар Туркт, дагуул нь Азербайжанд, адаг нь Түркменд суурьшсан шиг байна. 7-р зууны Орхоны бичигт "Sekiz-Oghuz («найман огуз»), Dokuz-Oghuz («есөн огуз») гэж бичжээ" хэмээн Түрэг судлалын эрдэмтэд тайлж уншдаг. Тиймээс Түрэг улсыг мөхсний дараа Огуз («аймаг») Түргүүд Монгол орноос нүүсэн байх гэж таадаг.[14]
Монголчуудын ноёрхлын дараа Түркмен овог аймгууд шинээр нэр төрлөө олж, өнөөгийн шинжийн суурь тавигджээ. 16-р зууны үед аймгийн холбоод нь хэд хэд бутарчээ. Тариачин Узбекистан улсын (Бухарын, Хивын) бүрэлдэхүүнд байгаа гэдэг нэртэй боловч Түркменчүүд өөрсдийгөө эзэн мэдэж, малаа маллан амьдарсаар байлаа. Узбекийг дийлж давсан Оросын цэргүүд 19-р зууны төгсгөлд Түркмений нутагт тулсан.[14] Өмнөдийн Гөктепе («хөх дов») цайзыг Оросууд 1880-1881 оны өвөл эзлэн авснаар уудам Түркмен нутаг Оросын эзэмшлийн Закаспи мужийн (Москвагаас харсан «Каспийн чанад муж» гэсэн утга) бүрэлдэхүүнд орж засагдах болжээ. 1921 оноос өнөөгийн хил хязгаар зурагдаж, Зөвлөлтийн түр цагийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Туркестан Улсын Түркмен муж гэгдэж байгаад 1925 оны 5 сарын 25-наас Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен Улс (ЗСБНТүрУ) болжээ. Зөвлөлт Туркмений он жилүүд бусадтай адил жишгээр өнгөрсөн. Шашин шүтлэг хориглогдож лалын сүм хийд хаагдах, Орос хэл давамгайлах, Москвад эрх мэдэл төвлөх, Оросууд олноор нүүн ирэх гэх мэт нутгийнханд таагүй, харин аж үйлдвэржих, үйлдвэр уурхай, хот тосгод олноор баригдах гэх мэт нутгийнханд ээлтэй зүйлс хосолж байв. Эцэстээ ЗХУ-ыг бутрахад 1990 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1991 онд тусгаар тогтносон бүрэн эрхт Туркмен улс (Түркменистан) мэндэлжээ.
Яс үндэс | Хүн ам (2010 он) | Хувь |
---|---|---|
Туркмен үндэстэн | 4,011,000 | 78.6 % |
Узбек үндэстэн | 479,000 | 9.4 % |
Орос үндэстэн | 165,000 | 3.2 % |
Казах үндэстэн | 138,000 | 2.7 % |
бусад ард түмэн | 312,000 | 6.1 % |
Он | Хүн амын тоо |
---|---|
1926 | 975,599 |
1959 | 1,516,375 |
1989 | 3,522,717 |
1999 | 4,993,000 |
2010 | 5,105,000 |
Туркмен улсын хүн амын тоо өсдөг. 1959 онд 1.5 сая байсан бол 50 жилийн дараа 2010 онд 5,105,000–д хүрчээ. Дэлхийн 194 улсаас 94–р олон хүнтэй нь бөгөөд харьцангуй сийрэг суудаг (10 хүн/км²). 0-14 насныхан 26 хувь, 15-64 насныхан 67 хувь, 65–аас дээш настан 4 хувь эзэлдэг. Хүйсийн харьцаа — 0.98 эр/эм, дундаж наслалт — 67.87 жил. Бичиг үсэг тайлагдалт — 98.8%.
Туркменд олон үндэстэн ястан аж төрөн сууж байна. Олонх буюу 78.6 хувийг түрэг угсааны туркмен үндэстэн эзэлдэг бол үлдэх хувийг мөн угсааны узбек (9%), казах (2%), татар, азербайжан, слав угсааны орос (3%), украйн болон бус угсааны балуч, армен хүмүүс бүрдүүлдэг. Оросууд 1989 онд 10 хувь эзэлдэг байснаа ЗХУ бутарснаас хойш 3 хувь руу унажээ.
Хүн амын 89% (түрэг) исламын шашинтай. 10 хүрэхгүй хувь (слав) христийн шашны оросын үнэн алдартны урсгалыг дагадаг.
Туркмений ард иргэдийн 48.7% хот газар амьдарч байна.
|
|
Туркмен улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай улс юм.
1991 оны 10 дугаар сарын 27-нд тогтнохдоо ЗХУ-ийн үеийн шинжээ ихээр хадгалсан. Сапармурат Ниязов 1985 оноос 2006 онд нас барах хүртлээ үргэлжлэн төр барьсан. Нэг хүнийг тахин шүтдэг байсныг Ниязовын цол, урианаас мэдэж болно. Нэг намын тогтолцоотой явсаар 2008 оны үндсэн хуулиараа олон намын тогтолцоо, бусад хэдэн ардчилсан заалт оруулсан ч заримыг мөрдөөгүй.
2007 оноос Гурбангулы Бердымухамедов ерөнхийлөгч болон ажиллаж байгаад хүү Сердар Бердымухамедовыг Ерөнхийлөгч болгосон байна. Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлно.
1992 оны Үндсэн хуулиар хоёр Танхимтай байхаар тогтсон. 2507 гишүүнтэй Ардын зөвлөлийг нь 2008 оны үндсэн хуулиар татан буулгасан. Нөгөөх нь 125 суудалтай 5 жилээр сонгогддог Хурал (Межлис) юм. Сүүлийн буюу 2013 оны сонгуулиар
Туркмен улс төрийн нэгдмэл байгууламжтай, нутаг дэвсгэрээ эхлээд зургаа хуваадаг. Ашхабад нийслэл хот болон таван муж (велаят). Хоёрдугаар түвшинд мужийн харьяат хот болон хошуу (этраб) гэмээр нэгжээр хуваагдана. Тоолвол 57 хошуу бий.
Нутгийн нэр | Түркмен нэр | Газар нутаг[15] | Хүн ам (2005)[15] | Төв хот |
---|---|---|---|---|
Ашхабад хот | Aşgabat | 470 | 871,500 | Ашхабад |
Ахал муж | Ahal welaýaty | 97,160 | 939,700 | Анау |
Балкан муж | Balkan welaýaty | 139,270 | 553,500 | Балканабат |
Дашогуз муж | Daşoguz welaýaty | 73,430 | 1,370,400 | Дашогуз |
Лебап муж | Lebap welaýaty | 93,730 | 1,334,500 | Түркменабат |
Мары муж | Mary welaýaty | 87,150 | 1,480,400 | Мары |
Туркмен улс хуурай замын, агаарын болон тэнгисийн 34000 цэргийн хүчинтэй байна. Хүндэт харуул, дотоодын цэрэг, хилийн цэрэг бий. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн зэвсэг, техник голлодог. 700 гаруй танк, 560 их буу, 120 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэгтэй байна.
Туркмен бол 1992 оноос НҮБ-ийн гишүүн, бүрэн эрхт улс юм. Олон улсын хэрэгт төвийг сахиж алив эвсэл, холбооноос "бүрмөсөн татгалзсныг" НҮБ 1995 онд баталжээ.[16] 132 улстай дипломат харилцаатай.[17]
Сапармурат Ниязов ерөнхийлөгч видео тоглоом, автомашинд хөгжим сонсох, дуурь, балет, олны газар тамхи татах, эрэгтэй хүн үсээ урт ургуулахыг хориглож байв. Гурбангулы Бердымухамедов ерөнхийлөгч 2008 онд дуурь, цирк тоглох хоригийг цуцалсан. Ниязовын зохиосон шашны«Рухнама» номыг бүх нийтэд уншуулж, баримтлал болгосон. Хэвлэл мэдээлэлд тавьдаг хоригоороо дэлхийн тэргүүн эгнээнд явдаг. Ниязов бүх сэтгүүлчийг өөрөө томилдог байлаа.
Улсын иргэн гадаад улс руу явах чөлөөтэй биш. Цөөн шалтгаанаар л явж болно.
Туркмен улсын эдийн засаг хөгжиж байгаа. 2012 оны мэдээгээр 47.55 тэрбум америк доллартай тэнцэх ДНБ бүтээснээр (дэлхийд 97-р байр), нэг хүнд 8500 $ оногдож байв. Ажилгүйдлийн хувь - 3.5%, үнийн өсөлт - 10.5%, ядуурлын түвшин - 7.8% байна. Мөнгөний нэгж нь манат.
Туркмен орон шатдаг хий, газрын тосоор баялаг. Каракумын элсэн цөлийн доор байна. Байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байр эзлэдгийн дунд Галкынышын шатдаг хийн орд дэлхийд хоёрт гэнэ. Туркменгаз ТӨХК ажилладаг ба Туркмений олборлосон шатдаг хийн гуравны хоёрыг Оросын Газпром компани худалдаж аваад цааш нь зардаг байсан.[18] 2009 оноос Түркменистанаас БНХАУ руу Узбекистан, Казахстанаар дамжуулан жилд 40 млрд м³ байгалийн хийгээ 7 мянган км урт хоолойгоор нийлүүлж байна.
Туркменд газрын тос 1909 оноос олборлож эхэлсэн. Каспийн тэнгисийн эрэг, хөвөөгөөр нөөц арвин.
Туркмен дотоодын хэрэгцээнээс хэтэрсэн эрчим хүч үйлдвэрлэн экспортолдог. Гиндукушийн УЦС 350 мегаватт, Марын ДЦС 1370 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай.
Нутгийн тариаланд тохирох талбайн тал хувьд хөвөн тариалдаг. Хөвөн тариалалтаар дэлхийд 9-р байр эзэлнэ.[19] 2012 онд Беларусь, Америкийн 7000 трактор, 2000 гаруй машин техник хэрэглэсэн мэдээ бий.
Туркмен бол Төв Ази, тэр тусмаа Дундад Азид 488,100 км2 талбай эзлэн оршиж байгаа далайд гарцгүй орон юм. Нутаг дэвсгэр нь х.ө. 35° – 43°, з.у. 52° – 67° дотор бүхлээрээ багтана. Дэлхийн улс орнуудаас газар нутгийн хэмжээгээр 52-р том (Испанийн ард, Камеруны урд) нь юм гэнэ. Баруун талаараа Каспийн тэнгистэй 1,786 км, хойд талаараа Казахстантай 379 км, зүүн хойд талаараа Узбекистантай 1621 км, зүүн урдуураа Афганистантай 744 км, баруун урдуураа Ирантай 992 км урт газраар хиллэдэг. Өрнөдөөсөө дорнод хүртлээ 1100 км, умардаасаа өмнөд хүртлээ 650 км энтэй. Түркмений газар нутаг дунджаар д.т.д 100-220 метр өндөрт тогтсон, ер нь нилэнхүйдээ нам доор газар. Үүнээс Каспийн тэнгисийн ойрх өрнө тал нь Тураны нам доор газар гэж хэлэгдэнэ. Мөн нутгийн дийлэнх хэсэг нь цөл, Кара-Күмийн цөлд хамаарна. Ирантай хиллэх зурвасаар намхан уулстай, Узбекистантай хиллэх дорнод захын цэг буюу Айрабаба уул (3,139 м) хамгийн өндөр цэг нь болдог. Хамгийн нам доор нь Сарыгамыш нуурын мандал. Томоохон голуудаас нэрлэвэл Амударья, Сырдарья, Мургаб, Тэжэн гурав.
Туркменистанд амралт сувиллын чиглэлээр Каспийн тэнгисийн эргийн Авазад голлон очдог бол түүхийн мөрөөр Дашогуз, Кёнеургенч, Ниш, Мары хотуудаар аялах жим татжээ.
Wiktionary: Туркменистан – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.