From Wikipedia, the free encyclopedia
Ил Хаант Улс нь XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний доторх дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армени, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ.
Ил Хаант Улс ᠢᠯᠡ ᠬᠠᠭᠠᠨᠲᠤ ᠤᠯᠤᠰ | ||||||
Ил Хаант Улсын далбаа | ||||||
Цаг тооны хэлхээс 1256 — 1335 он | ||||||
| ||||||
Үндсэн хууль цааз | Их Засаг | |||||
Албан хэл | Монгол (хааны ордныхон, баримт бичиг)[1] Перс (хэлэлцэх,албаны, захиргааны, баримтын хэл)[2] Араб[3] | |||||
Нийслэл | Марага (1256–1265 он) Табриз (1265–1306 он) Солтаниех (1306–1335 он) | |||||
Төрийн хэлбэр | Хаант засаг (нүүдэлчдийн эзэнт гүрэн) | |||||
Төрийн тэргүүн – 1256–1265 он – 1316–1335 он |
Хаан Хүлэгү хаан Абу Саид Бахадур хан | |||||
Гүйцэтгэх засаглал | Их Хуралдай | |||||
Нутаг дэвсгэр | 3.750.000 км² | |||||
Байгуулагдсан | 1256 он | |||||
Задран унасан | 1335 он | |||||
Ил Хаант Улсын нутаг дэвсгэр | ||||||
1243 онд Көсэ Дагийн тулалдаанаар Монголчууд Анатолийг болон Сельжүкийн султант улсыг эзлэн авч, вассалаа болгосон нь сүүлд Ил ханы Монголчууд болжээ.
Ил хаант улсыг үндэслэгч нь Чингис хааны ач, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү Хүлэгү хан юм. 1255-1256 оны үед Байжугаас захирагчийн албыг хүлээн аваад "Египетийн хил хүртэлхи" өрнө зүгийн Исламын шашинт улс орнуудыг дагаар оруулах үүрэг хүлээн авчээ. Энэхүү байлдан дагууллын улмаас Туркменууд Монголын аймгуудаас зугтан өрнө зүгт Анатоли руу нүүхэд хүрчээ.
Аян дайныхаа дараа Хүлэгү Персийн төв нутагт эргэж ирээд өөрийн улсыг байгуулав. Тэрбээр Египет хүртэл аян дайн хийсэн боловч, түүнд Мөнх хаан нас барсан мэдээ Монголоос иржээ. Хүлэгү шинэ Их хааныг сонгох их хуралдайд оролцохоор эзэлсэн нутагтаа Найман аймгийн Хитбуха жанжныг үлдээгээд Монгол руу явсан байна. Гэвч Хитбуха жанжин 1260 онд Египетийн Мамлюкуудад Айн Жалутын тулалдаанд ялагдсан байна. Хүлэгү энэ мэдээг сонсоод буцаж иржээ. Хүлэгү цаашид аян дайнаа үргэлжлүүлж, Мамлюкийн Египетийг эзлэн авахыг санаархаж байлаа. Гэвч Мамлюкууд Алтан Ордтой холбоо тогтоожээ. Алтан Ордын улс Мамлюкуудтай байгуулсан гэрээнийхээ дагуу Ил хаант улсын хойд талаас довтолсон тул Хүлэгү тэд нартай дайтах хэрэгтэй болсноор Хүлэгүгийн аян дайн эцэс болжээ. Хүлэгү хаан нь эхнэр Тоус хатныхаа хамт Христийн Несториан шашинтай байсан бөгөөд жанжин Хитбух нь ч мөн адил шашинтай байжээ. Түүнийг Христийн төлөө зүтгэл гаргасны учир 2-р Константин хэмээн өргөмжилсөн байдаг харин эхнэр Тоусыг нь гэгээн Елена хэмээж байсан байна. Хожим тэр алхимид анхаарлаа хандуулж шинжлэх ухааныг судлах болсон тухай тэмдэглэгдсэн байдаг.
Ил хан гэсэн үг нь "багахан" гэсэн утгатай бөгөөд энэ нь Мөнх хааныг бүх эзэнт улсын дээд эзэн их хаан гэж үзэж байсантай холбоотой. Хүлэгүгийн үр хойчис Персийг наян жилийн турш захирахдаа эхлээд христын несторын шашинтнууд байснаа, дараа нь Буддын шашинтнууд, эцэс сүүлд нь Исламын шашинтнууд болцгоожээ. Гэхдээ Ил Хан улс Араб-Мамлюкуудтай (Монгол болон загалмайтнуудыг хоёуланг нь ялсан улс) дайсагнасан хэвээр байсан боловч тэдний эсрэг сайн түшиц газар олж чадалгүй байсаар Сирийг эзлэн авах төлөвлөгөөгөө орхиход хүрч, улмаар өөрийн вассалууд болох Румын Султант улс ба Силиси дахь Арменийн вант улсыг бүрэн хяналтнаасаа алджээ. Ил хан улс өрнө зүгт хил хязгаараа тэлж чадаагүй нь умард болон дорно зүгийн ханлигуудын дайсагналтай холбоотой юм. Тухайлбал дундад Ази дахь Цагадайн ханлиг, Бат ханы Хөх орд Кавказ болон Трансоксань дахь Ил хан улсын нутаг дэвсгэрт аюул занал учруулж байлаа. Бүр Хүлэгүгийн үед Ил хан улс Оросын тал нутгийн Монголчуудтай Кавказад шууд тулалдаж байлаа.
XIII-XIV зуунд Загалмайтны долдугаар аян дайны үеэс эхлэн Баруун Европ болон Монголын эзэнт гүрний хаад (гол төлөв Ил хаант улсын хангууд) Франц-Монголын эвсэл байгуулах олон оролдлого хийжээ. Исламын шашинтнуудын (гол нь Мамлюкуудын) эсрэг байр сууриараа нэгдсэн Ил хаант улс болон Европын улсууд нийтийн дайсныхаа эсрэг хүчээ хангалттай нэгтгэж ердөө ч чадаагүй юм.[4]
Хүлэгүгаас хойш Ил хан улсын удирдагчид Төвөдийн Буддын шашинд орох нь ихсэв. Нестор шашинд талтай байсан тул Христ шашны нөлөө бас байлаа. Гэвч энэ нь тэдний шашнуудад эн тэнцүү ханддаг хандлагаас цааш гүнзгийрээгүй бололтой.[5] Ийнхүү Ил хаант улсын удирдагчид өөрсдийн захирдаг Исламын шашинт олонхиос тэс өөр шашинтай байв. Газан Байдуг авч хаяхаасаа өмнөхөн Исламын шашинд оржээ. Исламын шашинг албан ёсоор ивээдэг байсан нь тус улсын дэглэмийг Монгол бус олонхитой ойртуулах оролдлоготой нь давхцсан юм. Христ шашинт ба Еврей харъяатууд нь Исламын шашинтнуудтай эн тэнцүү статусаа алдаж, хүн амын татвар төлөх ёстой болсон. Будда бурханы шашинтнууд бүр их ч хатуу сонголттой тулгарсан. Тэд нэг бол Исламын шашинд орох, эс бөгөөс хөөгдөх замыг сонгох ёстой болжээ[6].
Исламын шашинд орсон нь Ил хан улсын гадаад харилцаанд бараг нөлөө үзүүлсэнгүй. Газан Сирийг авахын төлөө Мамлюкуудтай тулалдсаар байв. Газаны дүү Өлзийт хан Шийтийн номлогч Аль-Хилли ба Майтхам Аль Бахрани нарын нөлөөн дор Лалын шашны шийт урсгалд талтай болж эхэлсэн байж болох ч Газан ахынхаа бодлогыг ихэнх талаар үргэлжлүүлжээ.[7] Өлзийт Каспийн тэнгисийн эргийн Гиланыг эзлэн авч чадсан. Солтаниех дэх түүний гайхамшигт бунхан Перс дэх Ил Хаант улсын ноёрхлын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгалт газар юм.
Абу Саид 1335 онд нас барснаар тус ханлиг хурдан задарч эхэлсэн бөгөөд хэд хэдэн дайсагнагч улсуудад хуваагдсанаас хамгийн алдартай нь Жалайрын султант улс юм. Ил ханы ширээнд суухыг оролдсон сүүлчийн хүн 1353 онд алагджээ. Сүүлд Төмөр хуучин ханлигийг сэргээхийн тулд Жалайрын султант улсаас (Ил хаант улсын задралын үр дүнд бий болсон улсуудын нэг) нэгэн хэсэг газар нутгийг таслан авчээ.
Түүхч Рашид ад-Дин 1315 оны үед хангуудын тухай дэлхийн түүх бичсэн нь тэдний түүхийн талаар баялаг эх сурвалж болдог билээ.
"Ил хаант улс нь засаг захиргааны хувьд хараат улс, орон нутгийн ванлиг, дотоод мужууд хэмээх гурван үндсэн хэлбэртэй байв."[8]
Жалайр аймаг Багдад хот орчмын нутаг, Сүлдүс аймгийн нутаг Урмияагийн баруун урд хэсэгт, Ойрад аймаг Диярбакир, Мосул, Муш, Бингол орчмоор, Татар аймаг Анатолийн төв хэсэгт тус тус нутаглаж байсан.
Абу саид хан амь үрэгдсэний дараа улс төрд нөлөө ихтэй Табриз хотоор төвлөрсөн сүлдүсийн Малек Ашраф ноёны бүлэг, Багдад хотоор төвлөрсөн жалайрын Хасан Бузург ноёны бүлэг өөрсдийн эрх ашгийг төлөөлж чадах алтан ургийн хан хөвүүдийг нэгэн зэрэг дэмжин ил ханы сэнтийд өргөмжилж байсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.