![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Flag_of_Toronto%252C_Canada.svg/langmn-640px-Flag_of_Toronto%252C_Canada.svg.png&w=640&q=50)
Торонто
From Wikipedia, the free encyclopedia
Торонто (англи. Toronto [təˈrɒntoʊ], нутгийнхан. [təˈrɒnoʊ], [ˈtrɒnoʊ], [-nə]) нь Канадын хамгийн том хот бөгөөд Онтарио мужийн нийслэл болно.[3] Тус хот Онтарио нуурын баруун хойд эрэг дээр оршдог. 2.5 сая гаруй оршин суугчтай тус хот нь Хойд Америкт хүн амаараа тавд орох хот юм.[4] Торонто нь Их Торонтогийн бүсийн төвд байрладаг бөгөөд 8.1 сая оршин суугчтай Алтан тах хэмээх Онтарио мужийн төв өмнөд хэсгийн хүн ам шигүү суурьшсан бүсэд багтдаг.[5][6][7] Канадын 2006 оны хүн амын тооллогоор Метрополитан бүсийн хүн ам 5,113,149,[1] бөгөөд Их Торонто бүсийн хүн ам 5,555,912.[6]
Торонто хот City of Toronto | |||
![]() | |||
| |||
Хоч нэр: "T.O., Hogtown, The Big Smoke, Toronto the Good, T-Dot" | |||
Уриа: "Англи: Diversity Our Strength (Олон үндэстнээс бүрэлдсэндээ бид хүчтэй)" | |||
| |||
Солбицол: 43°39′N 79°23′W | |||
---|---|---|---|
Улс | Канад | ||
Муж | Онтарио | ||
Дүүргүүд | Зүүн Йорк, Этөүбикөүк, Хойд Йорк, Хуучин Торонто, Скарборо, Йорк | ||
Түүх | |||
Байгуулагдсан | 1793 оны наймдугаар сарын 27 | ||
Хотын статустай болсон | 1834 оны гуравдугаар сарын 6 | ||
Нэгдсэн | 1998 оны нэгдүгээр сарын 1 | ||
Засаглал | |||
- Хотын дарга | Жон Тори | ||
- Зөвлөл | Торонто Хотын Зөвлөл | ||
Газар нутаг | |||
- Нийт | 630 км² | ||
Өндөр | 76 м | ||
Хүн ам | |||
- Нийт (2006) | 2,503,281 [1][2] | ||
- Нягтрал | 3972/км² | ||
- Хүй дүүргийн хамт | 5,555,912 | ||
Цагийн бүс | UTC-5 | ||
- Зун | UTC-4 | ||
Шуудангийн код | M | ||
Утасны код | (416) ба (647) | ||
Цахим сүлжээ: toronto.ca |
Канадын эдийн засгийн нийслэлийн хувьд Торонто нь дэлхийн хот гэж тооцогддог[8] ба дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг юм.[9] Торонтогийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудаас дурдвал санхүү, бизнесийн үйлчилгээ, цахилгаан холбоо, агаар-сансар, тээвэр, мэдээллийн хэрэгсэл, урлаг, кино, телевиз, хэвлэл, компьютерийн програм хангамж, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, спортын салбарууд болно.[10][11][12] Торонтогийн хөрөнгийн бирж нь дэлхийд долоод ордог том бирж бөгөөд Канадын олон корпорациудын нэгэн адил тус хотод төв байртай юм.
Торонтогийн хүн ам олон үндэстэн ястнаас бүрдсэн,[13][14] бөгөөд Канад руу ирэх цагаачдын очдог нэг гол газар юм.[15] Торонто нь тухайн улсдаа төрөөгүй оршин суугчдын эзлэх хувиар дэлхийд хамгийн дээгүүр ордог. Тухайлбал хүн амынх нь 49% нь Канадаас өөр улсад төрсөн ажээ.[13][14][15] Хотын гэмт хэргийн хувь хэмжээ бага, байгаль орчин цэвэр, амьжиргааны түвшин өндөр, олон үндэстэн ястанд найрсаг тул Торонто дэлхийн хамгийн таатай хотуудын нэгэнд тооцогддог.[16][17] Үүний зэрэгцээ Торонто нь 2006 оны байдлаар Канадын амьжиргааны өртөг хамгийн өндөр хот болсон.[18] Residents of Toronto are called Torontonians.