Стивен Жерард
Английн хөлбөмбөгчин / From Wikipedia, the free encyclopedia
Стивен Жорж Жерард (Англи: Steven George Gerrard, 1980 оны тавдугаар сарын 30) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Ливерпүүл клүбт байхдаа тэрээр Финландын Сами Хуупиагаас ахлагчийн үүргийг 2003 онд хүлээн авсан билээ. Мөн тэрээр Английн шигшээн ахлагч байсан юм.
Жерард Английн шигшээд (Евро-2012). | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Стивен Жорж Жерард | ||
Төрсөн огноо | 1980 оны 5 сарын 30 (1980-05-30) (44 настай) | ||
Төрсөн газар | Англи, Ливерпүүл, Уистон | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Лос Анжелос Галакси | ||
Дугаар | 8 | ||
Өсвөрийн баг | |||
1987–1998 | Ливерпүүл | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1998–2015 | Ливерпүүл | 504 | (121) |
2015- | Лос Анжелос Галакси | 7 | (1) |
Шигшээ баг‡ | |||
1999–2000 | Англи (21-) | 4 | (1) |
2000–2014 | Англи | 114 | (21) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2015 оны 9 сарын 5, 14:22. † Гараа (Гоол). |
1998 оноос тасралтгүй Ливерпүүлд тоглож байгаад 2015 оны зуны наймааны цонхоор тэрээр Лос Анжелос Галакси баг руу үнэгүй явсан юм.
Английн баруун хойд нутаг Мерсисайдын Вистон тосгонд төрж, өсч хүмүүжсэн Жерард тосгоны өсвөрийн багт тоглодог скаут нэгэн байв. Сургуулийн сурагч байх үедээ Манчестер Юнайтедийн өсвөрийн багийн сонгон шалгаруулах сорилд орохоор бүртгүүлж байжээ. 1987 онд Ливерпүүлийн өсвөрийн багт 1997 оны арваннэгдүгээр сарын 5-нд мэргэжлийн гарааны гэрээгээ байгуулах хүртлээ тоглосон түүхтэй. Анхны гараа нь 1998 оны арваннэгдүгээр сарын 29-нд Блэкберн Роверс клубтэй тоглоход сүүлийн минутанд баруун жигүүрийн хамгаалалтын байрлалд сэлгээгээр гарч байсан тоглолт байжээ.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Stevie_G.jpg/640px-Stevie_G.jpg)
1999-00 оны улирлын туршид Реднапптай хослон тоглох болж улмаар Эвертон клубтэй хийсэн дербид Робби Фавлерийг орлож довтолгооны бүсэд Кевин Кэмбэл дээр алдаа гаргаж анхны удаагаа улаан хуудсаар торгуулж дараа улиралд Шэффилд Вэднэсдэй клубийг 4-1 харьцаагаар ялсан тоглолтонд анхны гоолоо оруулсан байдаг байна. Хэдийгээр тоглолтын форм сайжирч байсан ч багийн эмч Ханс-Вилгелм Мюллер-Волфарт биеийн өсөлтийн хурдац хэт их ачаалалтай байгаагаас шалтгаалж асуудал байгааг шүүмжлэн илэрхийлж, Жерардын санаа их зовох болов. Тэр өмнө нь цавины гэмтэлээ анагаахын тулд дөрвөн цуврал мэс засал хийлгэж байсантай холбоотой асуудал байж. 2000-01 оны улиралд Ливерпүүл Лигийн цом, Английн Хөлбөмбөгийн холбооны цом, УЕФА-гийн цом төлөөх тэмцээнд тус тус түрүүлэхэд Жерард арван гоолыг хийсэн байлаа. 2003 онд Сами Хуупиаг явсаны дараа дасгалжуулагч Жерар Улье багийн ахлагчаар томилж багийн гол ачааг үүрэх боллоо. Гэвч 2003-04 оны улиралд Жерард Челси рүү шилжих талаархи яриа дэгдэж эхэлсэн тэр үед багийг дасгалжуулахаар ирсэн Испани мэргэжилтэн Рафа Бэнитиз 20 сая паундаар гэрээг шинэчлэн байгуулж Ливерпүүлд үлдээж чадсан юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/Liverpool_footballer_Steven_Gerrard.jpg/320px-Liverpool_footballer_Steven_Gerrard.jpg)
2004-05 оны улиралд лигийн ээлжит Манчестер Юнайтедтай хийсэн тоглолтын үеэр бэртэл авч есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл хугацаанд тоглолтуудад оролцсонгүй. Бэртлээс эргэн ирсэний дараахан Аваргуудын лигийн хэсгийн Олимпиакос клубтэй хийсэн тоглолтонд төгсгөлийн минутанд гоолдож хасагдах шатны тоглолтонд шалгарч үлдэв. Тэр Ливерпүүлд амин чухал шийдвэрлэх гоолыг тоглолт болгонд оруулдаг хэдий ч 2005 оны хоёрдугаар сарын 27-нд Лигийн цомын аваргын төлөөх Челситэй хийсэн тоглолтонд авто гоол хийж 3-2 харьцаагаар багаа ялагдалд хүргэсэн удаа бий. 2005 оны Аваргуудын лигийн аваргын төлөөх Милантай хийсэн тоглолтын хоёрдугаар хагасын 54-60 дахь минутын 6 минутын дотор Жерардын гайхамшигийг бүтээсэн нь мартагдашгүй түүхэн агшин юм. Жерард 54 дэх минутанд багийн анхны гоолыг оруулж тоглолтын тооны харьцааг 3-1 болгож хожигдолтой эвлэрсэн багийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээ илт сэргээж, улмаар энэ эрчээрээ тоглосоор 3-3 харьцаагаар өндөрлөж Ливерпүүл финалтаар цомын эзэн болж, багийн ахлагч УЕФА-гийн Оны шилдэг клубын тоглогчийн шагналын эзэн болсон түүхтэй.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/Gerrard_liverpool0607.jpg/320px-Gerrard_liverpool0607.jpg)
2005-06 оны улиралд 53 тоглолтонд оролцож 23 гоол хийж Ливерпүүлд Жон Барнесаас хойшхи Английн Хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг тоглогчоор шалгарсан юм. 2008 оны дөрөвдүгээр сарын 13-нд Премьер лигийн 300 дахь тоглолтоо хийж Блэкберн Роверсийн хаалганд нээлтийн гоолыг хийсэн байна.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Steven_Gerrard_corner.jpg/320px-Steven_Gerrard_corner.jpg)
Европын клубын тэмцээний 100 дахь гараа нь Ливерпүүл 4-0 харьцаагаар Испанийн эзэн хааны Реал Мадрид клубийг буулган авсан тоглолт юм.