Содномын Дамдинбазар
From Wikipedia, the free encyclopedia
Содномын Дамдинбазар (1874 - 1923 оны 6-р сарын 23-нд нас барсан) нь Монгол Улсын тусгаарлах хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн, тав дахь ерөнхий сайд нь байв. Түүнийг мөн Барон Унгерний засгийн газар доор ерөнхий сайд байсан гэдэг боловч зарим эх сурвалжууд Дотоод явдлын сайд байсан хэмээн заадаг.
Quick Facts Содномын Дамдинбазар, Өмнөх ...
Содномын Дамдинбазар | |
---|---|
Олноо Өргөгдсөн Монгол Улс 1921 Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1922 он – 1923 он | |
Өмнөх | Догсомын Бодоо |
Дараах | Балингийн Цэрэндорж |
Улсын дээд хуралын дарга | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1874 Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу Завхан аймгийн Нөмрөг сум |
Алма матер | Шашны боловсрол |
Close
Барон Унгерн фон Штернбергийн Азийн морин дивиз Нийслэл хүрээг Үндэсний Хувьсгалт Армигаас чөлөөлөн Богд Хаант Монгол Улсыг дахин сэргээн мандуулахад 1921 оны 2-4-р сард анх удаа Богдын зарлигаар Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажилласан. 1922 оны 3-р сарын 3-нд ерөнхий сайдаар хоёр дахиа томилогдон ажиллаж байгаад 1923 оны 6-р сарын 23-ны өдөр аян замд явж байгаад нас баржээ.