Барон Унгерн фон Штернберг
From Wikipedia, the free encyclopedia
Барон Унгерн фон Штернберг (герм. Robert Nikolaus Maximilian Freiherr von Ungern-Sternberg; 1886 оны 1-р сарын 10-нд төрсөн- 1921 оны 9-р сарын 15-нд Новониколаевск буюу өнөөгийн Новосибирск хотод нас барсан) Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал. Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-оос 1921 онуудад Монголд Богд хаант монгол төрийг сэргээх зорилгоор хятадын гамин цэргийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагааг амжилттай явуулж байжээ. Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Монгол орныг чөлөөлөхөөр 1921 оны 2-р сарын 24-ний өвлийн хүйтэн өдөр өөрийн хүчнээс олон дахин илүү хүчтэй хятадын гамин цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдаж хүнд тулаан хийж хятад цэргийг ялж нийслэл Хүрээг эзлэн авч VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь буцаан залж ард түмний хүсэн хүлээсэн Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн гавьяатан. Барон жанжин 1921 оны 4-р сард хятадын гамин цэргийг Чойрт бут цохиж Монгол орныг гамин цэргээс бүрэн чөлөөлсөн. Барон жанжин нийслэл Хүрээнд монгол цэргийн сургууль нээж, цахилгаан станц, банк ажиллуулж нийслэл хотыг хур хогноос нь салгаж байжээ. Барон жанжин Оросын эзэн хаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байсан тул тэр эзэн хаанаасаа урвасан хүмүүсийг үздэггүй байсан гэдэг. Тэрбээр Орос оронд эзэн хааныг хөнөөсөн улаан коммунист большевикуудын эсрэг хатуу тэмцэж байсан. Барон жанжин удалгүй нийслэл Хүрээнд байсан цэргээ засаж нийслэл Хүрээнээс хөдөлж Зөвлөлт Орос Улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Оросын Улаан Арми болон Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэгт гол хүчээ бут цохиулсан. 1921 оны 8-р сард хамт тулалдаж явсан Богд хаант төрийн монгол цэргүүдийн урвалтын уршгаар баривчлагдан Оросын Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-ны өдөр Новониколаевск хотод цаазаар авахуулжээ.
Барон Унгерн фон Штернберг | |
---|---|
Бүтэн нэр | Барон Ро́берт-Ни́колай-Максими́лиан Рома́н Фёдорович фон У́нгерн-Ште́рнберг |
Төрсөн газар | Австри-Унгарын эзэнт улс, грац хот |
Нас барсан газар | ЗХУ. Новосибирск |
Ажиллагаа/салбар | морин цэрэг |
Нэгж | дивиз |
Тулалдаанууд/дайнууд | Дэлхийн нэгдүгээр дайн, Оросын иргэний дайны тулалдаанууд, Нийслэл хүрээг чөлөөлсөн, Улаан хадны байлдаан, Чойрын байлдаан, Орос руу хийсэн аян дайн, Хиагтыг эзлэхийн төлөө тулалдаан |
Бусад үйл хэрэг | монархист |