Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь
From Wikipedia, the free encyclopedia
Хятад цэргийн хүчийг задалж, Монголын автономит засаг сэргэн тогтоход Унгерн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1920 оны 10 сарын 1-нд “Азийн морин дивиз” хэмээх 800-аад цэргийг авч Монголын хязгаарт нэвтэрсэн. Хятад цэргийн эсрэг тэмцэхээр Богд хаантай харилцаж, арав, арван нэгдүгээр сард Хүрээг хоёр удаа дайрсан ч амжилт олоогүй. Монголчуудаар хүчээ зузаатган 1921 оны 2 сарын 3-нд Хүрээнээс хятад цэргийг хөөж Чойр, Хаалганы байлдааныг амжилттай удирдсан учир Богд хааны зарлигаар Унгернд ханы зэрэг дархан хошой чин вангийн хэргэм, Улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнаж, Г.Семёнов дэслэгч генерал цол олгосон.[4]
Quick Facts Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаан, Огноо ...
Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд | |||||||
Цагаантны Орос офицер нь гамингийн шоронг чөлөөлөхөд хятадын цэргийн харгислалын улмаас амиа алдсан хоригдлуудын толгойн дэргэд зогсож байна | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Азийн морин дивиз | Дундад иргэн улс | ||||||
Удирдагчид | |||||||
генерал Барон Унгерн фон Штернберг, генерал Борис Резухин, Лувсанцэвээн ван, Найданжав ван, Цырендаши Тубанов,[1] Саж лам Жамъянданзан |
бүрэн эрхт төлөөлөгч Чен-И генерал Чү Цисян генерал Го Сунлин | ||||||
Цэргийн хүч | |||||||
1250 морин цэрэг, 12 пулемёт, 4 их буу, 3000 Монголын сайн дурын цэрэг[2] |
5000~10 000 цэрэг,[3] 72 пулемет, 18 их буу | ||||||
Хохирол | |||||||
алагдсан шархадсан 200 | алагдсан тодорхойгүй, олзлогдсон 1000 цэрэг, 16 их буу, 60 пулемёт 5000 гаруй винтов буу, олон мянган сум,хүнс,хувцас, 9.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө |
Close