Румын нь Зүүн Европ, Зүүн Өмнөд Европ болон Төв Европын заагт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украин, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улсуудтай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгис ээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот.
Румын România (Румын)
| |
---|---|
Төрийн дуулал: "Deșteaptă-te, române!" ("Румынчууд аа, сэрцгээ!") | |
Нийслэл ба томоохон хот | Бухарест 44°25′N 26°06′E |
Албан ёсны хэл | Румын хэл[1] |
Зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл[2] | Жагсаалт:
|
Угсаатны бүлгүүд (2021)[3] |
|
Шашин (2021)[3] |
|
Ард түмний нэршил | Румынчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Клаус Йоханнис |
• Ерөнхий Сайд | Марчел Чолаку |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Валлахи | 1330 |
• Молдав | 1346 |
• Жижиг холбоо | 1 сарын 24, 1859 |
1877/1878 оны 5 сарын 9 | |
• Их Холбоо | 1918/1921 оны 12 сарын 1 |
• Цэргийн дарангуйлал | 1941 |
• Коммунист Румын | 12 сарын 30% 1947 |
12 сарын 14, 1955 | |
• Одоогийн засаглалын хэлбэр | 12 сарын 27, 1989[4][5][6] |
• Үндсэн хуулиа баталсан | 12 сарын 8, 1991 |
1 сарын 1, 2007 | |
Газар нутаг | |
• Нийт | 238,397 км2[7] (81) |
• Усны эзлэх талбай (%) | 3 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | ▲19,892,812 (63) |
• 2021 тооллого | 19,053,815[3] |
• Нягтаршил | 79.9/км2 (136) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $783.903 тэрбум[8] (35) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $41,633[8] (47) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $348.902 тэрбум[8] (45) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $18,530[8] (54) |
ОТББИ (2021) | 34.3[9] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.821[10] маш өндөр · 53 |
Мөнгөний нэгж | Румын лей (RON) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +40 |
ISO 3166 код | RO |
Домэйн нэр | .roa |
|
Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.
Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.
Нэршил
Албан ёсны нэр нь румын хэлээр Romвnia, монгол хэлээр Румын гэдэг.
Уг нэр нь "Ромчуудын нутаг" хэмээх утгатай. Хуучин нэрүүдийг нь доор оруулав:
Түүх
Мөн Молдавын түүхийг үзнэ үү.
Эрт цагт дакичууд Румыны нутагт оршин суудаг байв. Улмаар Ромын эзэнт гүрний мэдэлд багтсанаар Румын хэмээх нэр үүсчээ.
Засаг захиргааны хуваарь
Румын засаг захиргааны хувьд 41 тойрог, 1 нийслэл (Бухарест)-д хуваагдана.
| ||||||||||||||||||||||||||||
Газар зүй
Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.
Румыны нутгийн 34%-ийг уулс, 33%-ийг толгод, 33%-ийг тал газар эзэлнэ. Тус улсын төвд Карпатын нуруу Трансильваний тэгш өндөрлөгөөр хүрээлэгдэн оршино. Карпатын нуруунд далайн түвшнээс дээш 2,000 м-ээс өндөр 14 оргил бий. Хамгийн өндөр Молдовяну оргил нь 2,544 м өндөр юм.
Хүн ам
Оршин суугчдын 89% нь румын, 6% нь мажар, 2% нь цыган үндэстэн болно. Мөн серб, украйн, герман, турк, татар, словак, болгар, орос, еврейчүүд цөөн тоотой бий. Румынчууд нь эртний даки болон шилжин суурьшсан цыгануудын цус холилдож үүссэн гэж үздэг ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Мажаруудын ихэнх нь Унгартай газар нутгийн маргаантай Трансильванид амьдардаг.
Чаушескугийн засаглалын үед төрөлтийг дэмжих бодлого баримталж, Балканы хойгийн хамгийн их хүн амтай улс болсон ч зах зээлийн системд шилжсэний дараа хүүхдээ өсгөж хүчрэхгүй болсон эцэг эхчүүд хүүхдээ хаях үзэгдэл их гарсан билээ.
Дэлхийн өв
Румыны нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 6, байгалийн өв 1 бий.
- Дунай мөрний дельт - (1991)
- Цайз-сүмүүд бүхий Трансильваний тосгод - (1993, 1999 онд өргөтгөсөн)
- Хорезу сүм - (1993)
- Молдавын хойд хэсгийн ханын зураг бүхий сүмүүд - (1993)
- Сигисоарагийн түүхэн бүс нутаг - (1999)
- Дакичуудын цайз - (1999)
Тэмдэглэл
Эшлэл
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.