Перу
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Перу Улс хэмээх Перу́ (исп. Perú) нь Өмнөд Америкийн өрнөд хэсэгт оршдог бүрэн эрхт улс юм. Умард талаараа Эквадор, Колумб, дорнод талаараа Бразил, өмнөд талаараа Болив, Чили таван улстай тус тус хиллэж, өрнөд талаараа Номхон далайд өргөн уудам газар нутагтай.
Бүгд Найрамдах Перу Улс República del Perú (Испани)
Албан ёсны нэрс[lower-alpha 1]
| |||||
---|---|---|---|---|---|
Уриа: "Firme y feliz por la unión" (Испани) "Холбооны төлөө тууштай, баяртай" | |||||
Төрийн дуулал: "Himno Nacional del Perú" (Испани) "Перугийн төрийн дуулал" Марш: "Marcha de Banderas" (Испани) "Тугуудын марш" | |||||
Нийслэл ба томоохон хот | Лима 12°2.6′S 77°1.7′W | ||||
Албан ёсны хэл | Испани хэл | ||||
Давхар албан ёсны хэл |
| ||||
Угсаатны бүлгүүд (2017[lower-alpha 2]) |
| ||||
Шашин (2022)[1] | |||||
Ард түмний нэршил | Перучууд | ||||
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[2][3] | ||||
• Ерөнхийлөгч | Дина Болуарте | ||||
• Дэд Ерөнхийлөгч | Сул | ||||
• Ерөнхий Сайд | Альберто Отарола | ||||
• Конгрессын дарга | Алехандро Сото Рейес | ||||
Хууль тогтоох байгууллага | Бүгд Найрамдах Улсын Конгресс | ||||
Тусгаар тогтнол (Испаниас) | |||||
• Тунхагласан | 7 сарын 28, 1821 он | ||||
• Баталсан | 12 сарын 9, 1824 он | ||||
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 8 сарын 14, 1879 он | ||||
Газар нутаг | |||||
• Нийт | 1,285,216 км2 (19) | ||||
• Усны эзлэх талбай (%) | 0.41 | ||||
Хүн ам | |||||
• 2023 тооцоо | 32,440,172[4] (46) | ||||
• Нягтаршил | 23/км2 (197) | ||||
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо | ||||
• Нийт | ▲ $556.680 тэрбум[5] (45) | ||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $16,132[5] (96) | ||||
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо | ||||
• Нийт | ▲ $268.235 тэрбум[5] (49) | ||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $7,772[5] (87) | ||||
ОТББИ (2019) | ▼ 41.5[6] дундаж | ||||
ХХИ (2021) | ▲ 0.762[7] өндөр · 84 | ||||
Мөнгөний нэгж | Перугийн соль (PEN) | ||||
Цагийн бүс | UTC−5 (ПЕЦ) | ||||
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) | ||||
Жолооны тал | баруун | ||||
Утасны томьёо | +51 | ||||
ISO 3166 код | PE | ||||
Домэйн нэр | .pe |
Нутаг дэвсгэрийн хэмжээ дэлхийд 19-р том буюу 1.28 сая хавтгай дөрвөлжин километр байна. Нутгийн баруун эргийн дагуу Андын нуруу байх ба Амазоны сав газрын хэсэг мөн улсын нутагт байснаар уур амьсгалын хуьд эрс тэс өөр өөр байна. Нийт 32 сая хүн оршин амьдарч байгаагаас нийслэл бөгөөд хамгийн том хот Лимад 9 сая хүн оршин суудаг. 1551 онд Лимагийн их сургууль байгуулагдсан нь бүс нутагтаа анхных болно. Хүн амын ихэнх нь местисо (нутгийн индиан-цагаан арьсны холимог) төрлийн хүн байх ба үлдсэн нь Европ, Африк, Азийн гаралтай хүмүүс байна. Үндсэн хэл нь испани байх ба нутгийн уугуул хэл болох кечуа, аймара зэрэг олон хэл мөн албан ёсоор зөвшөөрөгджээ. Хүн амын ихэнх нь христийн шашин, тэр дундаа католик урсгалыг дагадаг. Соёлын энэ олон янз байдал нь дүрслэх урлаг, идээ унд, уран зохиол, дуу хөгжимд тусгалаа олжээ.
1821 онд Перу улс тогтосноо зарлан тунхагласан ба Хосе Франциско де Сан-Мартин, Симон Боливар нарын чөлөөлөгч нар тусгаар тогтнолын төлөө Испанийн даргач нартай байлдаж 1824 онд Аякучогийн тулалдаанд ялснаар тусгаар тогтнолыг бүрнээ олжээ. Дараагийн жилүүдэд улс төр, эдийн засгийн хувьд хөлөө олоход амаргүй байсан ба 1879-1884 онд Номхон далайн дайнд Боливтой холбоолж орсон боловч Чилид ялагджээ. 20-р зуунд дотоодын зөрчил, бослого, төрийн эргэлт үе үе тохиолдсон ба мөн эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал ээлжилж байв. 1990-ээд оноос эхлэн неолиберал эдийн засгийн загвараар хөгжиж байна. 2000-аад онд түүхий эдийн үнийн өсөлт бий болсон ба мөн ядуурал буурчээ.
Перу улс нь төлөөллийн ардчилал бүхий бүгд найрамдах засагтай. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл бөгөөд засаг захиргааны зорилгоор 25 нутагт хуваагддаг. Хүний хөгжлийн индексээр өндөр гэж дүгнэгдэж байна. ДНБ-ийн өсөлт 2017 онд 5.9% байсан нь харьцангуй өндөр өсөлт бөгөөд аж үйлдвэрийн салбарын өсөлт 2018 онд 9.6% байсан нь дэлхийд тэргүүлэх өсөлт юм. Гол салбар нь уул уурхай, аж үйлдвэр, загас агнуур, хөдөө аж ахуй бөгөөд мөн харилцаа холбоо, био технологийн салбар өсч байгаа. Номхон далайн ирвэс хэмээх Мексик, Колумб, Перу, Чили дөрвөн улсын улс төр, эдийн засгийн холбоонд нэгдсэн ба мөн Ази-Номхон далайн хамтын ажилл, Номхон далайн хамтын ажиллагаа, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэгт гишүүнээр элсчээ. НҮБ-д 1945 онд гишүүнээр элссэн.