Нью-Йорк хот
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Нью-Йорк хот (англи. New York City, товч. NYC) ) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулж 1664 оноос өмнө Шинэ Амстердам гэж нэрлэдэг байсан. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.
Нью-Йорк
ᠨᠢᠶᠦ ᠶᠣᠷᠻ New York | |
---|---|
Хоч: | |
Улс | АНУ |
Муж | Нью-Йорк |
Бүрэлдэхүүн тойрог (дүүргүүд) | Бронкс Кингс (Бруклин) Нью-Йорк (Манхэттен) Куинс Ричмонд (Стэйтен Арал) |
Суурьшсан | 1624 |
Нэгдсэн | 1898 |
Үгийн гарал | Жеймс, Йоркийн гүн |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөл |
• Биет | Нью-Йорк хотын зөвлөл |
• Хотын дарга | Эрик Адамс (АН) |
Газар нутаг | |
• Нийт | 1,223.59 км2 (472.43 бээр2) |
• Газар | 778.18 км2 (300.46 бээр2) |
• Ус | 445.41 км2 (171.97 бээр2) |
Хамгийн өндөр цэг | 122 м (401 фут) |
Хүн ам | |
• Нийт | 8,804,190 |
• Тооцоо (2022 оны 7 сар)[4] | 8,335,897 |
• Байр | АНУ-д 1-т Нью-Йорк мужид 1-т |
• Нягтрал | 11,313.81/км2 (29,302.6/бээр2) |
• Хотын нутаг | 19,426,449 |
• Нягтрал | 2,309.2/км2 (5,980.8/бээр2) |
• Бөөгнөрөл | 20,140,470 |
Иргэдийн нэршил | Нью-Йоркчууд |
ДНБ | |
• Нийт | $1.21 их наяд (2022) |
• Бөөгнөрөл | $2.16 их наяд (2022) |
Цагийн бүс | UTC–05:00 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC–04:00 (EDT) |
ЗИП кодууд | 100xx–104xx, 11004–05, 111xx–114xx, 116xx |
Бүсийн дугаар | 212/646/332, 718/347/929, 917 |
МБХС код | 36-51000 |
ГНМС онцлог ID | 975772 |
Вэб сайт | nyc |
Нью-Йорк хот нь Бронкс, Бруклин, Манхэттен, Куинс, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Куинс, Ричмонд тойргуудтай ижил.
Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттен дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.
Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.
2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.
Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.
Нью-Йорк хот нь нийт 8,5 сая (том Нью-Йорк 2022 оны байдлаар- 19,77 сая хүн амтай) хүн амтай АНУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн том хотуудын нэг юм. Оршин суугчдын тоо нь 20-р зууны эхнээс хойш өнөөг хүртэл хоёр дахин нэмэгджээ. 1825 оноос хойш Атлантын далай болон Хадсон голын усан замуудаар дэлхийн бүх улсуудаас цагаачид хот руу ирэн суурьшжээ.
|
|
2011 онд Нью Йорк хот 8.244.910 хүн амтай байв.[9]
Гарал | 1990 оны тооллого | 2000 оны тооллого | Нарийвчилсан 2005–2007 |
---|---|---|---|
Пуэрто-Рикочууд | 12,2 % | 9,9 % | 9,5 % |
Италичууд | 10,2 % | 8,7 % | 8,2 % |
Баруун Энэтхэгчүүд (испани гаралтнууд ороогүй) | 5,1 % | 6,9 % | 7,5 % |
Хятадууд | 3,3 % | 4,5 % | 5,3 % |
Ирландчууд | 5,4 % | 5,3 % | 5,1 % |
Германчууд | 3,9 % | 3,2 % | 3,3 % |
Америкчууд | 2,1 % | 3,0 % | 3,3 % |
Мексикчүүд | 0,8 % | 2,3 % | 3,2 % |
Оросууд | 3,3 % | 3,0 % | 3,0 % |
Энэтхэгчүүд | 1,3 % | 2,1 % | 2,8 % |
Польшууд | 2,9 % | 2,7 % | 2,7 % |
Британичууд | 2,1 % | 2,3 % | 2,7 % |
Хар Африкчууд | 0,7 % | 1,5 % | 2,2 % |
Солонгосчууд | 1,0 % | 1,1 % | 1,1 % |
Арабчууд | 0,6 % | 0,9 % | 1,1 % |
Грекчүүд | 1,0 % | 1,0 % | 1,0 % |
бусад үндэстэн | 31,8 % | 37,1 % | 38,0 % |
гарал нь үл мэдэгдэгдэх | 12,3 % | 4,5 % | мэдээлэл байхгүй |
Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.
Нью-Йорк хот | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Нью-Йорк хот
Эх сурвалж: [11] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.