Мьянмар
From Wikipedia, the free encyclopedia
Мьянмар (Мьянмар: Мьянма), албан ёсоор Мьянмарын Холбоо нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. Зүүн хойд талаараа Хятад, зүүн талаараа Лаос, зүүн урд талаараа Тайланд, баруун талаараа Бангладеш, баруун хойд талаараа Энэтхэг улсуудтай хиллэх ба мөн баруун урд талд нь Мартабаны булан, Андаманы тэнгис оршино.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс
| |
---|---|
Төрийн дуулал: ကမ္ဘာမကျေ Каба Ма Кьей "Дэлхийн төгсгөл хүртэл" | |
Нийслэл | Нейпьидо[lower-alpha 1] 19°45′N 96°6′E |
Томоохон хот | Янгон[lower-alpha 2] |
Албан ёсны хэл | Бирм хэл |
Зөвшөөрөгдсөн бүс нутгийн хэл[1] |
|
Угсаатны бүлгүүд |
|
Шашин | |
Ард түмний нэршил | Бирмчүүд / Мьянмарчууд[6] |
Төр засаг | Нэгдмэл тусгаар-ассамблейн бүгд найрамдах улс (цэргийн хунт) |
• Ерөнхийлөгч | Мьин Шве (үүрэг гүйцэтгэгч) |
• ТЗЗ-ийн дарга ба ерөнхий сайд | Мин Аун Хлайн |
• ТЗЗ-ийн дэд дарга ба шадар сайд | Со Вин[lower-alpha 3] |
Хууль тогтоох байгууллага | Төрийн Захиргааны Зөвлөл |
Түүх | |
• Паганы хаант улс | 12 сарын 23, 849 |
• Таунго улс | 10 сарын 16, 1510 |
• Конбаун улс | 2 сарын 29, 1752 |
• Британи эзлэн авав | 1 сарын 1, 1886 |
• Тусгаар тогтнол (Их Британиас) | 1 сарын 4, 1948 |
• 1962 оны төрийн эргэлт | 3 сарын 2, 1962 |
• "Мьянмар" нэртэй болсон | 6 сарын 18, 1989 |
• Цэргийн засгийн газар тарав | 3 сарын 30, 2011 |
• 2021 оны төрийн эргэлт | 2 сарын 1, 2021 |
Газар нутаг | |
• Нийт | (39) |
• Усны эзлэх талбай (%) | 3.06 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 57,526,449[8] (26) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $278.156 тэрбум[9] (64) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $5,132[9] (146) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $63.988 тэрбум[9] (90) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,180[9] (167) |
ОТББИ (2017) | ▼ 30.7[10] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.585[11] дундаж · 149 |
Мөнгөний нэгж | Кьят (K) (MMK) |
Цагийн бүс | UTC+06:30 (МСЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +95 |
ISO 3166 код | MM |
Домэйн нэр | .mm |
Мьянмар нь дэлхийн 40 дахь том болох 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан, нийт 58.8 сая хүнтэй юм. Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Буддын шашны Бага хөлгөний урсгалд тулгуурлана. Генерал Не Виний удирдсан офицерууд 1962 онд У Нугийн иргэний засаглалыг түлхэн унагаснаас хойш цэргийн хунтын засаглал ноёрхож байсан. 2015 онд явагдсан бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ялалт байгуулан засгийн эрхийг авсан ч, Армийн улс төр дэх нөлөө үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа бөгөөд нэг дэд ерөнхийлөгч нь армийн генерал хүн юм. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан юм. 1989 он хүртэл Бирм гэдэг нэртэй байв.