Энэтхэг-Хятадын хойг
From Wikipedia, the free encyclopedia
Энэтхэг-Хятадын хойг нь Хятадын өмнө, Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт орших Зүүн Өмнөд Азийн хойг юм. Энэхүү нэршил нь тус бүс нутгийг колоничилж байсан Францчууд Indochine гэж нэрлэж байснаас үүдэлтэй.
Түүхийн хувьд Зүүн Өмнөд Азийн эх газрын хэсэг болох Энэтхэг-Хятадын хойгийн улсууд (Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Мьянмар) нь Энэтхэг болон Хятадын нөлөөг янз бүрийн хэмжээгээр авсан байна. Камбож, Лаост Энэтхэгийн соёлын нөлөө түлхүү ажиглагддаг бол Вьетнамд Хятадын нөлөө их бий.