From Wikipedia, the free encyclopedia
Мумбай (Марати хэл: मुंबई), хуучнаар Бомбей нь Энэтхэгийн Махараштра мужийн төв юм. 13.66 сая хүн амаараа дэлхийд Шанхайн дараа хоёрт жагсана. Нави Мумбай ба Тане гэсэн хотын захын дүүргүүдтэй хамт дэлхийд хүн амаараа тавд ордог арван есөн сая хүн амтай метрополи газар нутгийг бүрдүүлдэг. Мумбай нь Энэтхэгийн баруун эрэг дээр орших бөгөөд гүн боомттой. Энэ боомт нь Энэтхэгийн далайгаар дамждаг барааны тал хувийг гүйцэлдүүдэг.
Мумбай Mumbai | |
Мумбай шөнөөр | |
| |
Солбицол: | |
---|---|
Улс | Энэтхэг |
Муж | Махараштра |
Засаглал | |
- Хотын коммиссар | Жаираж Фатак |
- Мэйр | Шубха Раул |
Газар нутаг | |
- Нийт | 603.4 км² |
Өндөр | 8 м |
Хүн ам | |
- Нийт (2008) | 13,662,885 |
- Нягтрал | 21,880/км² |
- Хүй дүүргийн хамт | 20,870,764 |
Шуудангийн индексийн дугаар | 400 xxx |
Утасны код | +022 |
UN/LOCODE | INBOM |
Машины лиценз | MH 01—04 |
Цахим сүлжээ: www.mcgm.gov.in |
Мумбай нь Энэтхэгийн худалдаа арилжаа болон үзвэр үйлчилгээний төв бөгөөд нийт ҮНБ-ий 5 хувийг, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 25 хувийг, далайн худалдааны 40 хувийг гаргадаг бөгөөд мөнгөний гүйлгээний 70 хувь энэ хотоор дамждаг. Мумбай нь дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг бөгөөд Энэтхэгийн нөөц банк, Бомбейн Хөрөнгийн Бирж, Энэтхэгийн Үндэсний Хөрөнгийн Бирж, мөн олон томоохон компаниудын төвүүд байрладаг газар юм. Мумбайд Болливуд гэгч Энэтхэгийн Хинди кино, телевизийн үйлдвэр оршдог. Энэ хотын бизнесийн боломжууд ба амьдралын сайн чанар нь Энэтхэг даяарх олон хүмүүсийг татдаг бөгөөд энэ нь Мумбайг олон үндэстэн, урлаг нийлсэн хот болгодог.
Мумбай | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мумбай
Эх сурвалж: WMO; wetterkontor.de |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.