Монгол хэл
From Wikipedia, the free encyclopedia
Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл юм.
Mońǧol kele, Монгол хэл | |
Орчин цагийн Монгол хэл | |
---|---|
Газар орон | Монгол улс; Хятад улсын Өвөр Монгол орныг багтаагаад найман муж орон; Орос улсын Буриад Халимаг хоёр орон, бусад газар; бусад улс |
Эзэмнэгч | 7.5-8сая хүн (тооцоо) |
Хэлтэн | Монгол үндэстэн |
Төрөл зүй | |
Онцлох аялгуу | 1. Төв аялга (Халх–Цахар–Ордос)
2. Өрнөд аялга (Ойрад–Халимаг)
3. Умард аялга (Буриад–Барга)
4. Дорнод аялга (Хорчин–Харчин)
|
Бичиг үсэг | 1. Монгол бичиг (1204–өнөө) 2. Монгол кирилл үсэг (1941–өнөө) 3. Тод монгол үсэг (1648–өнөө) 4. Буриад кирилл үсэг (1939–өнөө) 5. Халимаг кирилл үсэг (1941–өнөө) |
Албан ёсоор хэрэглэдэг газар орон | |
Үндсэн нэг | «Монгол» → Монгол (МУ) |
Хоёрын нэг | «Монгол» → Өвөр Монгол (ӨМӨЗО) «Буриад» → Буриад (БНБурУ) «Халимаг» → Халимаг (БНХалУ) |
Тохируулагч | – МУ: Төрийн хэлний зөвлөл[1] – ӨМӨЗО: Монгол хэл бичгийн ажлын зөвлөл[2] |
Олон улсын томъёолбор (англ.) | |
ISO 639-1 | mn |
ISO 639-2 | mon |
ISO 639-3 | mon – inclusive code Individual codes: khk – Khalkha Mongolian mvf – Peripheral Mongolian |
Монгол төрлийн хэл яриаг Тyркийн эрдэмтэн ангилж, англиар бичсэн тойм газрын зураг |
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялга, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (монгол бичгээр монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл XIII-XV, XVI зууны нэг, XVI-XVIII зуун, XIX зууны гэх мэтээр шатлан хөгжиж XX зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгатай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялга юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлбэл монгол бичиг (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирилл үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг үсэгтэй гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.