From Wikipedia, the free encyclopedia
Дөрвөлжин бичиг (ᠳᠥᠷᠪᠥᠯᠵᠢᠨ
ᠪᠢᠴᠢᠭ᠌) нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм дөрвөлжин бичиг нь эрт дээр үеээс уламжлагдан ирсэн байдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.