АНУ-ын жүжигчин From Wikipedia, the free encyclopedia
Мариса Томей (Англи: Marisa Tomei, 1964 оны арванхоёрдугаар сарын 4-нд Нью-Йоркийн Бруклин хотод төрсөн) — Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин юм.
Мариса Томей Marisa Tomei | ||
Мариса Торонтогийн олон улсын кино наадам дээр зохиогдсон Inescapable киноны нээлтэд, (2012) | ||
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1964 оны 12 сарын 4 | |
Төрсөн газар | Бруклин, Нью-Йорк хот, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1983—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (1993) |
Бостоны их сургуулийн оюутан байхдаа Мариса Томей «Дэлхийг хэрхэн эргүүлэв» (1983—1985) сериалаар алдаршжээ. Харин Мэтт Диллоны тоглосон «Фламингогийн хүү» (1984) инээдмийн драм бол түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино.
Томей «Үеэл Винни»-гийн (1992) туслах дүрээр «Оскар» будлиантай гардсан хэмээн шүүмжлүүлдэг. Тодруулбал, 'Жуди Дэвис, Жоан Плаурайт, Ванесса Редгрейв, Миранда Ричардсон нарын бүтээсэн дүрүүдээс ялагч тодрох атал дугтуй задлагч ахмад жүжигчин Жек Пэланс будлиантуулан Томейг шалгарууллаа' хэмээн мэргэжилтэнүүд Академийн шийдвэрийг эсэргүүцсэн байв.[1][2][3][4][5]
«Унтлагын өрөөнд» (2001), «Бөх»-ийн (2001) туслах дүрээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА»-д дэвшсэн Томей «Линкольний өмгөөлөгч» (2011), «Тэнэг хайр» (2011), «Аврах чөлөө» (2011), «Сонгуулийн бартаа» (2011) зэрэг алдартай бүтээлүүдийг чимсэн.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.