Манчэстэр Юнайтэд
Англи хэлний хөлбөмбөгийн клуб / From Wikipedia, the free encyclopedia
Манчэстэр Юнайтэд (англи. Manchester United Football Club ) нь Английн хойд нутгийн нийслэл Их Манчестерийн Стретфорд хотоос гаралтай хөлбөмбөгийн клуб юм. Тэдний хамгийн том хожигдол нь 2022-2023 оны улиралд Анфилд цэнгэлдэх хүрээлэнд 7:0 ийн харьцаатай хожигдсон тоглолт билээ. Юнайтед нь 1878 онд «Ньютон Хийт L&YR ФК» нэртэйгээр байгуулагдан, 1892 онд Английн хөлбөмбөгийн лиг байгуулагдахад хамрагдах болж, 1974-75 онуудын улирлыг эс тооцвол 1938 оноос хойш Английн хөлбөмбөгийн дээд дивизэд тасралтгүй тоглож байгаа. 1964-65 оны улирлаас хойшид зургаан улирлыг эс тооцвол тус багийн дундаж үзэгчдийн тоо Английн бусад багаас илүү байжээ.[3] Английн Премьер лиг 1992 онд үүсгэн байгуулагчдын нэг, Аваргуудын лигт 1996-97 оны улирлаас 2013-14 улирал хүртэл оролцсон дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн дундаж баг билээ. Юнайтедын гэр-цэнгэлдэх бол 1910 оноос түүхтэй «Олд Траффорд» бөгөөд Английн шигшээ багийн домогт «Уэмбли»-йн дараа орох 76 мянга гаруй үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн.
Бүтэн нэр | Манчестер Юнайтед Хөлбөмбөгийн Баг Manchester United Football Club | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Улаан чөтгөрүүд[1] | |||
Байгуулагдсан | 1878 онд Ньютон Хийт L&YR Хөлбөмбөгийн Баг (Newton Heath L&YR F.C.) нэртэйгээр | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Олд Траффорд (Багтаамж: 75,731[2]) | |||
Эзэн | Глейзерийн гэр бүлийнхэн | |||
Ерөнхийлөгч | ![]() ![]() | |||
Менежер | ![]() | |||
Лиг | Премьер лиг | |||
2022 23 | Премьер лиг, 6 | |||
| ||||
«Манчестер Юнайтед» нь 1968 онд Шотланд мэргэжилтэн Мэтт Басбигийн удирдлага дор Европын цомд Португалын Бенфика клубийг 4-1 харьцаагаар хожин Английн түүхэнд анх удаагаа түрүүлсэн ба аваргын буухиагаа 1999 онд Байерн Мюнхен клубийг 2-1 харьцаагаар хожин үргэлжлүүлж, гурав дахь удаагаа 2008 онд түрүүлэхдээ нутаг нэгт Челсиг буулган авч байв. Юнайтед АХХ-ны цом буюу ФА цомд бусад багуудаас хамгийн олон, өөрөөр хэлбэл 11 удаа түрүүлжээ.[4]
2010 оны дөрөвдүгээр сард «Форбс» сэтгүүлээс 1.835 тэрбум долларын хөрөнгөтэй Юнайтедыг тухайн үеийн дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн баг гэж нэрлэжээ.
Тус клубийн 2021/2022 оны улиралд ахлах дасгалжуулагч байсан Ральф Рангникийг сольж, 2022/2023 оны улиралд Эрик Севен Хаг (нидерл. Erik Seven Hag, 1970 онд төрсөн) тус багийг удирдаж байна.
Багийн ахлагчаар 2020 оны 1-р сараас Гарри Магуайр тоглож байна.