Мамай
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Мамай 1370-аад оны үед Хөх Ордын цэргийн хүчирхэг жанжин байсан бөгөөд энэхүү нүүдэлчний улсын баруун хэсэгт, одоогийнхоор Украины талын өмнөд хэсэг болон Крымын хойгийг эзэгнэн суудаг байжээ.
Мамай бол Монголын Хиад аймгийн хүн юм. Мамайн эцэг Алибек Солхат (Крым) хотын даргач байжээ. Алибекийн эцэг Яса нь Солхат хотын даргачийн албыг нэг хэсэг хашиж байсан ба Узбек хааны үеэс Жочийн улсын зүүн жигүүрийг захирах болсон юм. Ясагийн эцэг Тулгатөмөр нь Ногай жанжны захиргаанд байж байгаад түүнээс салж Тохта ханд дагаар орж, Солхат хотын даргач болжээ.
Мамай түмтийн ноён буюу түмэнбашы (орчин үеийн генерал цолтой дүйцэх 10000 цэргийн захирагч, оросоор темник) байлаа. 1378-1380 онд тэрбээр оросуудыг өөрийн өргөмжилсөн Алтан Ордын хаан Мухаммед Булакт татвар төлөхийг албадаж байлаа (Энэ үед Чингисийн удмын олон хангууд солигдож байсан).
1378 оны Вожа голын тулалдаан болон 1380 оны Куликовын тулалдаанд Тохтамышийн вассал цэрэг, Донын Дмитрийгээр удирдуулсан цэрэгт хоёр удаа цохиулсныхаа дараа Мамай Оросуудад Генуягийн арбалет цэргүүдийг толгой дараалан хядуулсныг нь уучлаагүй генуячуудад Крымын хойгт алуулжээ. Мамай алуулснаар их хан Тохтамышт (Чингисийн удмын хан) Алтан Ордыг дахин нэгтгэх зам засагдлаа.
Мамайн тухай домог яриа олон зуун жилийн турш ам дамжин хэлцэгдсээр иржээ. Орчин үеийн орос хэлэнд "как Мамай прошел" хэмээх үг байдаг нь эмх цэгцгүй байдлыг илэрхийлдэг махчлан орчуулбал "яг Мамай туйлаад өнгөрсөн мэт" хэмээх хэлц үг болсон байдаг. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин дэлгэрэнгүй тайлбарласан байдаг ба Куликовын тулаанд Орос Монгол хоёр тулгараагүй юм. Хоюулаа Монгол цэргүүд байсан гэдэг. Өөрөөр хэлбэл оросууд угаас монголчуудын хараат байсан бөгөөд тэдний цэргүүдийн нэг хэсэг нь дээр дурдсан Донын Дмитрий юм. Оросууд Монголыг ялаад тусгаар болсон мэтээр зарим эх сурвалжид зориуд худал түүх зохиодог бөгөөд энэ нь улам л явуургүй худал болох нь нотлогдсоор л байгаа.
Түүний нэгэн хүү Мансур Кият Литва руу зугтаж, Их ван Витовтод хүчин зүтгэж, одоогийн Украины Полтава хотын орчим газраар шагнуулж, Глинскийн ван цолоор шагнуулж байсан гэдэг. Энэхүү домогт гардаг үйл явдлууд 1400-гаад оны үед болсон байж болох ч Глинский вангийн тухай анхны баримт 1437 онд үйлдэгдсэн байдаг. Михаил Глинский энэ овгийн хамгийн их алдаршсан хүн юм. Тэрбээр Германы их сургуульд суралцаж, Италийн дайнд хүлэг баатраар оролцож байсан бөгөөд 1500-гаад оны үед Литвын хамгийн хүчирхэг хүн байв. Гэвч сүүлдээ бослого гаргаж, ах нарын хамт Москвагийн Вант Улс руу зугтан, Смоленск хотыг авахад нь оросуудад тусалжээ. Түүний ач дүү Елена Глмнская Москвагийн Их ван III Василийтай гэрлэсэн бөгөөд түүний хүү Догшин Иван бөлгөө.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.