From Wikipedia, the free encyclopedia
Мальдивын Бүгд Найрамдах Улс буюу Мальдив нь Энэтхэгийн далайд орших арлын улс юм. Энэтхэг болон Шри Ланкагийн баруун өмнө талд оршино.
Бүгд Найрамдах Мальдив Улс
| |
---|---|
Төрийн дуулал: ޤައުމީ ސަލާމް Qaumee Salaam "Үндэсний Салют" | |
Нийслэл ба томоохон хот | Мале 4°10′31″N 73°30′32″E |
Албан ёсны болон үндэсний хэл | Дивехи |
Нийтлэг хэл | Англи хэл |
Угсаатны бүлгүүд (2019) | 100% Мальдивчууд |
Шашин | Суннит Ислам (албан ёсны) |
Ард түмний нэршил | Мальдивчууд |
Төр засаг | Нэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Ибрахим Мохаммед Солих[1] |
• Дэд Ерөнхийлөгч | Файсал Насеем[2] |
• Межлисийн дарга | Мохаммед Нашид[3] |
• Ерөнхий шүүгч | Ахмед Мутасим Аднан[4] |
Хууль тогтоох байгууллага | Ардын Межлис |
Тусгаар тогтнол | |
• Тусгаар тогтнолоо тунхаглав | 7 сарын 26, 1965 он |
• Бүгд Найрамдах Улс болов | 11 сарын 11, 1968 он |
• Одоогийн үндсэн хууль | 8 сарын 7, 2008 он |
Газар нутаг | |
• Нийт | 300[5] км2 (187) |
Хүн ам | |
• 2022 тооллого | 515,122[6] |
• Нягтаршил | 1,102.5/км2 (8) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $14.5 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $36,358[7] |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $7 тэрбум[7] |
• Нэг хүнд ноогдох | ▲ $17,627[7] |
ОТББИ (2017) | 31.3[8] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.747[9] өндөр · 90 |
Мөнгөний нэгж |
|
Цагийн бүс | UTC+5 (Мальдивын Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +960 |
Домэйн нэр | .mv |
Албан ёсны нэр нь ހިވެދި ގުޖޭއްރާ ޔާއްރިހޫމްޖު (дивехи хэл: латин үсэг рүү хөрвүүлбэл, Dhivehi Raajjeyge Jumhooriyyaa)
Англи хэлээрх албан ёсны нэр нь Republic of Maldives, товчоор Maldives.
Дивехи хэлээр Raajjeyge гэдэг нь "арал" гэсэн утгатай Raajje гэдэг үгэнд олон тооны -rah нөхцөл, харьяалахын тийн ялгалын -ge нөхцлийг залгаж бий болгосон үг юм. Jumhooriyyaa гэдэг нь "Бүгд Найрамдах Улс", Dhivehi гэдэг нь тус үндэстний өөрсдийгөө нэрлэдэг нэр бөгөөд "Арал дээр амьдардаг хүмүүс" гэсэн утгатай.
Англи хэлний Maldives гэдэг нь санскрит хэлээр "Арлуудын цоморлиг" гэсэн утгатай Malodheep (mAlA माला + dvIpAH द्वीपाः ) гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэ нь Мальдивын шүрэн арлууд нь дээрээс харахад цагариг буюу цэцгийн цоморлиг мэт харагддагаас үүдэлтэй аж.
Төрийн тэргүүн ерөнхийлөгч нь мөн засгийн газраа тэргүүлдэг (ерөнхий сайдын суудал нь 1975 оноос хойш эзгүй байгаа) Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Парламентаас нэр дэвшүүлж, ард түмний санал асуулгаар сонгогддог. Өмнөх сонгууль 2003 оны 10 сард болж, Маумүүн Абдул Гаюүм 6 дахь удаагаа сонгогдсон.
Парламент нь нэг танхим, 50 суудалтай бөгөөд Majlis гэж нэрлэгддэг. 50 суудлын 42-ыг нь 21 насанд хүрсэн иргэдийн сонгуулиар сонгож, үлдсэн 8-ыг нь ерөнхийлөгч томилдог байна. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Эртнээс улс төрийн бүлэглэл гэсэн ойлголт байгаагүй учраас улс төрийн нам огт байдаггүй байсан ч Азид хамгийн урт хугацаанд үргэлжилж буй Гаюүмийн засаглалыг түлхэн унагаахын тулд 2003 оны 11 сарын 10-нд Мальдивын Ардчилсан Нам байгуулагджээ. Үүний эсрэг ерөнхийлөгч өөрийн дэмжигчдээс бүрдсэн Мальдивын Ардын Намыг байгуулсан байна. Түүний дараа Исламын Ардчилсан Нам болон Шударга Ёс Нам гэх мэт жижиг намууд байгуулагдаж, аажмаар олон намын систем рүү шилжиж байгаа гэж хэлж болно.
Нийслэл Мале болон 20 Атолл (atholhu)-д хуваагдана. Нийслэл Мале нь шүрэн арлуудын голд орших Мале арал болон Вилингири арал дээр оршино. Атолл гэдэг нь "шүрэн арал" гэсэн утга бүхий англи хэлний atoll гэдэг үгнээс гаралтай. Мальдивын арлуудын 26 шүрэн арлыг 20 нэгжид хуваасан байдаг.
Шри Ланкагийн баруун өмнө талд Энэтхэгийн далайд байх 26 шүрэн арал болон 1,200 арлаас тогтдог бөгөөд тэдгээрийн 200 орчимд нь хүн амьдардаг. Халуун, чийглэг уур амьсгалтай.
Далайн түвшнээс дээших дундаж өндөр нь 2.4м тул дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин дээшлэх, мөн шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбогдож, живэх аюулд нэрвэгдээд буй.
Өдгөө Малегийн олон улсын нисэх онгоцны буудал байрладаг Хулхуле арлын зүүн хойд талд хиймэл арал барьж буй.
Мале | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мале
Эх сурвалж: WMO |
Гол салбарууд нь загас агнуур болон аялал жуулчлал. Далайн эргийн наран шарлагын газар бүхий резорт арал л гэхэд 85-100 байдаг. 2001 оны 7 сард засгийн газраас "2020 визион" хэмээх, аж үйлдвэржилтийг дэмжих 20 жилийн төлөвлөгөөг баталжээ.
2005 оны байдлаар хөдөө аж ахуйн салбарт 27000 орчим хүн ажиллаж буй. Улсын газар нутгийн 43.3%-ийг газар тариаланд ашигладаг. Тариалдаг гол зүйлс нь газрын самар, гадил, төмс.
Загас агнуурын 5000 орчим хөлөг онгоцтой бөгөөд 2004 оны байдлаар 160 мянган тонн загас агнадаг.
Мальдивт ашигт малтмал байдаггүй.
Улсын хэмжээнд цорын ганц үйлдвэр нь газрын самраас копра гаргаж авдаг үйлдвэх бөгөөд 2005 оны байдлаар копрагийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 2295 тонн.
Ерөнхийдөө нэг аралд нэг зочид буудал байдаг тул буух буудлаасаа хамаарч байрлах арлаа сонгох болно. Арал хооронд ихэвчлэн Дони гэж нэрлэгдэх модон завь ашиглагддаг. Мөн моторт завь зэргийг ашиглаж болно. Гадаадын иргэд тусгай зөвшөөрөл авахгүй бол аялал жуулчлалын бүс нутгаас бусад хэсэг рүү нэвтрэх хориотой.
2021 оны 11-р сард Монгол Улсаас анх удаа Мальдив улс руу шууд нислэгтэй аяллыг Круиз Тур Монголиа ХХК (Cruise Tour Mongolia) болон МИАТ ТӨХК нар хамтран зохион байгуулсан. Энэхүү аялал нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт шинэ нээлтийг авчирсан бөгөөд Монголын жуулчдын очих дуртай газруудын нэг болоод байгаа юм.
Албан ёсны хэл нь дивехи хэл (мальдив хэл ч гэж нэрлэдэг). Мөн Английн колони байсан тул англи хэл өргөн хэрэглэгддэг.
Исламын шашны Суннит урсгал нь төрийн шашин болно. Иргэд нь бараг бүгд муслим хүмүүс байдаг улс Мальдиваас гадна зөвхөн Оман л юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.