![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/be/Linkin_Park-Rock_im_Park_2014-_by_2eight_3SC0450.jpg/640px-Linkin_Park-Rock_im_Park_2014-_by_2eight_3SC0450.jpg&w=640&q=50)
Майк Шинода
From Wikipedia, the free encyclopedia
Майк Кенжи Шинода (англ. Michael Kenji Shinoda, япон. 篠田 賢治, ромажи. Shinoda Kenji, 1977 оны 2 сарын 11нд төрсөн) нь Америкийн хөгжимчин, дуучин, реппер, дуу зохиогч, продюсер юм. Тэрээр Линкин Парк хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд дуучин, реппер, ритм гитарчин, төгөлдөр хуурч мөн хамтлагийнхаа үндсэн дуу зохиогч, продюсерээр ажиллаж байжээ.
Майк Шинода | |
---|---|
![]() Майк Шинода үзүүлбэрээ үзүүлж байна. 2014 он. | |
Төрсөн | Майкл Кенжи Шинода 1977 оны 2 сарын 11 (1977-02-11) (47 настай) Панорама хот, Калифорни муж, АНУ |
Үндэстэн | Америк |
Аль хотын суугуул | Агоура хиллс, Лос Анжелас, Калифорни муж, АНУ |
Ажил | Хөгжимчин, Реппер, Дуучин, Дуу зохиогч, Продюсер |
Эхнэр (нөхөр) | Анна Хиллингер (2003 оноос хойш) |
Хүүхэд | 3 хүүхэдтэй |
Гарын үсэг | |
Цахим сүлжээ mikeshinoda.com |
Шинода нь мөн 2004 онд хип-хоп дээр суурилсан Форт Минор нэртэй хамтлагаа байгуулсан. Тэрээр мөн Lupe Fiasco, Styles of Beyond, X-Ecutioners нарын дуу болон цомгийн продюсероор ажилласан.
Майк Шинода нь АНУ Калифорни мужийн Лос Анжелас хотын Агоура Хиллс-д төрж өссөн ба ахлах сургуулийн найзууд болох Брад Делсон, Роб Боурдон нартай цуг Линкин Парк (тухайн үед Xero) хамтлагийг 1996 онд үүсгэн байгуулсан. Дараа нь Жое Хан, Дэйв Фаррел мөн гоцлол дуучин Марк Вайкфиелд нар элссэн ба хамтлаг амжилт багатай байснаас болж Марк Вайкфиелд хамтлагаасаа гарч оронд нь 1999 онд Честер Беннингтон нь гоцлол дуучнаар элссэн.
Шинода мөн Machine Shop Records-ыг үүсгэн байгуулсан. Хөгжмөөс гадна Шинода нь авъяаслаг уран бүтээлч, график дизайнер юм. Тэрээр хэд хэдэн бүтээл гаргасан ба зарим нь Japanese American National Museum-д байршиж байгаа.
2018 онд Шинода өөрийн анхны бие даасан цомог болох "Post Traumatic" цомгоо гаргасан бөгөөд энэ цомог нь Линкин Парк хамтлагийн гишүүн Беннингтоныг нас барсны дараах түүний мэдрэмжийн тухай 18 дуунаас бүрдсэн.