From Wikipedia, the free encyclopedia
Япон хэл (япон: 日本語, にほんご | Галиг: Ни хон го, Ni hon go) нь Япон улс болон япон хэлээр хэлэлцэгч ард түмний хэл юм. Японы хуулинд "Албан ёсны хэл" хэмээн заасан байдаг бөгөөд албан хэргийг уг хэлээр хөтөлж, боловсролын салбарт албан ёсоор "Улсын хэл" хэмээн заадаг.
Япон хэл | |
---|---|
日本語 (Нихонго) | |
Өөрийн нэр | [ɲihoŋɡo] |
Тархалт | Япон |
Угсаатан | Япончууд (Ямато) |
Төрөлх хэлтэн | 120 сая (2020)[1] |
Хэлний ангилал | Япон
|
Эрт хэлбэр | Прото-Япон
|
Аялга |
|
Бичгийн систем |
|
Албан ёсны хэрэглээ | |
Улс | |
Томьёолбор | |
ISO 639-1 | ja |
ISO 639-2 | jpn |
ISO 639-3 | jpn |
Глоттолог | nucl1643 japa1256 Japanesic |
Linguasphere | 45-CAA-a |
Нийт ярилцагчдын тооны хувьд тодорхой тооцоо байхгүй боловч, Япон улсын харьяат иргэд мөн Япон улсаас өөр нутагт амьдарч байгаа Япон хүн, Япон (Ямато) угсааны хүн гээд тооцвол 130 саяас илүү хүн тус хэлээр ярьдаг хэмээн үздэг. Нийт ярилцагчдын тоогоор дэлхийд 10-р байранд жагсах хэл ажээ. Японд төрж өссөн хүнд Япон хэл нь тэдний эх хэл болдог.
Хэсэг эрдэмтэд өгүүлбэр зүй, дуудлага зэргийг харгалзан үзэж Алтай язгуурын хэлэнд хамааруулдаг боловч өөр эрдэмтэд онолын шатанд яваа Фүюү хэлний язгуур, Японик хэлний язгуурт хамаарна гэж үздэг (эдгээр нь албан ёсны бус юм).
Япон хэлний авиалбар зүйн хувьд 「っ」「ん」 хоёр авиаг хасаад эгшгээр амилдаг үе нь дуудлагын хувьд чанга дуудагддаг. Мөн хэлний өргөлт нь чанга, нам гэсэн хоёр төрөлд хуваагдана.
Өгүүлбэрзүйн хувьд алтай язгуурын хэлүүдтэй ижил "Өгүүлэгдэхүүн+Тусагдахуун+Өгүүлэхүүн" гэсэн бүтэцтэй. Хүндэтгэлийн үг хэллэг хэрэглэх үед өгүүлбэрийн бүтэц өөрчлөгдөхгүй бөгөөд өгүүлбэрт орж буй нэр үг болон үйл үг тогтсон албан ёсны хүндэтгэлийн үгээр солигддог.
Үгийн сан нь Ямато үг буюу уугуул япон үгнээс гадна хятад хэлээр дамжин орж ирсэн Канго буюу хятад үг цөөнгүй. 20-р зууны сүүлчээс өрнөдийн хэлнүүдээс маш их харь үг орж ирсэн бөгөөд одоо ч нэмэгдэх хандлагатай байна.
Япон хэл нь бүс нутгаас шалтгаалан маш олон аялгуунд хуваагдана. Дундад зууны үед Киото аялга бүх японы гол аялгуу байсан бол Дундад зууны сүүлээс Эдо аялгууны байр суурь нэмэгдсэн байна. Мэйжигийн их хувьсгалын оргил үед орчин цагийн япон хэл нь Токио уулаар төвлөрсөн аялгуунд суурилснаар өдгөөгийн стандарт баримжаа аялгуу нь бий болсон байна.
Бичгийн хэлийг тэмдэглэх хэрэглэгдэхүүн нь Хятад үсэг (Япон ханз үсгийг багтаана. Он дуудлага болон Күн дуудлагаар хэрэглэнэ), Хирагана, Катакана үсэг бөгөөд япон хэлний гол бичиг үсэг болдог. Эдгээр гурван төрлийн үсгийг нийлүүлэн бичгийн хэлээ тэмдэглэнэ. Япон бичгээр дээрээс доошоо, зүүнээс баруун тийш бичих боломжтой. Үүнээс гадна Латин үсэг (Японоор Рома Жи), Грек үсгийг (Анагаахын салбарт) өргөн биш боловч явцуу хүрээний дунд хэрэглэсээр байна.
Япон хэлийг Япон улсад албан ёсоор хэрэглэнэ. Японоос бусад улсад, гол төлөв Төв Америк болон Өмнөд Америкын улсууд, АНУ-ын Хавайн муж улс зэрэг улс руу Япон хүмүүс олноороо нүүснээр тухайн бүс нутгуудад хэрэглэгдэх болсон авч 3 ба 4-р үеэсээ эх хэлээ мартах нь ихэссэн байна. Мөн Японы Эзэнт Гүрний эрх мэдэл дор харьяалагдан байсан Солонгосын хойг, Тайвань, Манжго буюу БНХАУ-ын Манжуурын нутаг, Сахалин зэрэг газруудад япон хэлийг эзэмшсэн иргэд өдгөөг хүртэл япон хэлийг хэрэглэсээр байна.
Дэлхийн олон улсад япон хэлийг суралцагч өсөх хандлагатай байгаа бөгөөд Өмнөд Солонгос улсад ойролцоогоор 96,000 хүн, Индонез улсад ойролцоогоор 72,000 хүн. Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азид суралцагч хүмүүсийн тоо нийт хүмүүсийн 8 хувийг эзэлж байна. Япон хэлний боловсрол олгодог 128 улс, 8 бүс нутаг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.