Пакистан
From Wikipedia, the free encyclopedia
Пакистан (урдү. پاکستان Пакистан), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс нь өмнөд Азийн орон юм. Баруун талаараа Афганистан, Иран орнуудтай, зүүн талаараа Энэтхэгтэй, зүүн хойд талаараа Хятадтай тус тус хиллэдэг. Өмнөд талаараа Арабын тэнгист 1,046 км урт эрэгтэй.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс | |
---|---|
Төрийн дуулал: Кауми Тарана قَومی ترانہ "Үндэсний Дуулал" | |
Нийслэл | Исламабад 33°41′30″N 73°03′00″E |
Томоохон хот | Карачи 24°51′36″N 67°00′36″E |
Албан ёсны хэл |
|
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл | Урду хэл[3] |
Ярианы хэл | 77+ хэл[4] |
Угсаатны бүлгүүд (2017[lower-alpha 1]) | |
Шашин |
|
Ард түмний нэршил | Пакистанчууд |
Төр засаг | Холбооны Исламын парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Ариф Алви |
• Ерөнхий Сайд | Шахбаз Шариф |
• Сенатын Дарга | Садик Санжрани |
• Үндэсний Ассамблейн дарга | Ража Первез Ашраф |
• Ерөнхий шүүгч | Умар Ата Бандиал |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Үндэсний Ассамблей |
Тусгаар тогтнол | |
• Тунхаглал | 3 сарын 23, 1940 он |
• Тусгаар тогтнол | 8 сарын 14, 1947 он |
• Доминионы статусыг цуцлав | 3 сарын 23, 1956 он |
• Зүүн нутаг дэвсгэр салав | 12 сарын 16, 1971 он |
• Одоогийн үндсэн хууль | 8 сарын 14, 1973 он |
Газар нутаг | |
• Нийт | 881,913 км2[lower-alpha 2][9] (33) |
• Усны эзлэх талбай (%) | 2.86 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 249,566,743[10] (5) |
• Нягтаршил | 244.4/км2 (56) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.512 их наяд[11] (23) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $6,662[11] (168) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $376.493 тэрбум[12] (42) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,658[11] (177) |
ОТББИ (2018) | ▼ 31.6[13] дундаж |
ХХИ (2022) | ▲ 0.544[14] бага · 161 |
Мөнгөний нэгж | Пакистан рупи (₨) (PKR) |
Цагийн бүс | UTC+05:00 (ПСЦ) |
Зуны цагийг ашигладаггүй | |
Огнооны формат |
|
Жолооны тал | зүүн[15] |
Утасны томьёо | +92 |
Домэйн нэр |
|
Өнөөгийн Пакистан улсын орших газар нутагт эртний Инд хөндийн иргэншил, Энэтхэг-Грекийн хаант улс тогтнож байсан байна. Энэ газар нутаг нь Перс, Грек, Араб, Турк, Афганистан, Монгол зэрэг үндэстнүүдэд урьдын түүхэнд эзлэгдэж байв. Пакистан нь 1947 он хүртэл Британийн удирдлага доорх Энэтхэгийн хэсэг байжээ. Харин 1947 онд Мухаммад Али Жиннах ба Мусульмануудын Чуулганы удирдсан, мусульмануудад зориулсан орон байгуулах хөдөлгөөний үр дүнд Синд, Баруун хойд заагийн муж, Баруун Панжаб, Балучистан, Зүүн Бенгал мужууд нэгдэж Пакистан улс бүрэлдэн тогтох болжээ. 1956 оны Үндсэн Хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон. 1971 онд зүүн Пакистанд салан тусгаарлахаар тэмцсэнээр Бангладеш улс тусгаар тогнолоо олжээ. Пакистаны түүх нь эдийн засгийн өсөлт болон цэргийн удирдлага, улс төрийн тогтворгүй байдлын үеүдээр тодорхойлогдоно.
Пакистан улс нь 180 орчим сая хүн амаараа дэлхийд зургаад жагсдаг бөгөөд мусульман хүн амаараа зөвхөн Индонезийн дараа хоёрт ордог. Энэ улс нь "Дараагийн 11" гэгдэх эдийн засагтай орнуудад багтдаг. Пакистан нь Исламын зөвлөгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), Өмнөд Азийн бүсийн хамтын ажиллагааны нэгдэл (South Asian Association for Regional Cooperation), Хөгжиж буй 8 орон (Developing 8 Countries), Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (Economic Cooperation Organization) зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын тоонд орно. Мөн НҮБ, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл (Commonwealth of Nations), Дэлхийн худалдааны байгууллага, G33 хөгжиж буй орнууд (G33), G77 хөгжиж буй орнууд (Group of 77) зэргийн гишүүн бөгөөд, НАТО-гийн гишүүн биш АНУ-н чухал холбоотон бөгөөд цөмийн зэвсэгтэй юм.